УИХ-ын 2008 оны сонгуульд Монголын Ногоон нам /МНН/, Иргэний Хөдөлгөний нам /ИХН/ эвсэл болон оролцоно. Энэхүү шийдвэрийг хоёр намын Бага хурлуудын шийдвэрийн дагуу намын удирдлагууд хэлэлцэн гаргажээ. Тэд өнөөдөр МНН, ИХН-ын Иргэний эвсэл байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт:
-Иргэний Эвсэлд намууд эн тэнцүү эрхтэй оролцож,
шийдвэрийг хамтын удирдлагын зарчимд тулгуурлан гаргаж, хамтран хэрэгжүүлнэ
-Иргэний Эвсэл Ёс зүйн дүрмээ баталж түүнийгээ чанд мөрдөнө
Иргэний Эвсэл нь иргэний баримжаатай улс төрийн хүчнүүд, шинэчлэгчдэд нээлттэй байна
-Иргэний Эвслээс нийгмийн шинэчлэл, бодит ардчиллын төлөө авилгын тогтолцоо, ядуурлын эсрэг "Иргэний хөтөлбөр" боловсруулан хэрэгжүүлнэ
-Иргэний Эвслээс 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 33-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн зүйлүүдийг заажээ.
Тэд ярихдаа “МНН, ИХН нь сүүлийн жилүүдэд иргэний хөдөлгөөнүүд, шинэчлэгчдээс дэвшүүлэн тавьж ирсэн үзэл баримтлалыг дээдлэн, эрүүл төр, эрүүл нийгэм, эрүүл нутгийнхаа төлөө өргөн түмний оролцоотойтоор тэмцэж, цаашдаа улс төрийн эрүүл, тэргүүлэх хүчнийг бий болгохын төлөө хамтран ажиллана” гэлээ.
Ч.Болор