Ерөнхий сайдын захирамж гарч, Гацууртын алтны ордыг ашигласнаар Төв аймгийн Борнуур сум дахь Хүннүгийн үеийн Бороогийн сууринд үзүүлж болзошгүй нөлөөллийг судлах боллоо.
Захирамжийн дагуу мэргэжлийн дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг нь сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд буй таамаг, мэдээллүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт өгөх зорилготой.
Ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга ахалж, Шинжлэх ухааны академи, Түүх, археологийн хүрээлэн, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, БСШУЯ зэрэг холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллана.
Ерөнхий сайд Гацууртын алтны ордыг ашигласнаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, санал дүгнэлтээ энэ оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсгийн даргад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.