gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.22
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ДЦС-3-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөжээ

Б.Чимэг
Эдийн засаг
2014-06-10
0
Twitter logo

Манай улсын хүн амын өсөлт, төвлөрөл, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрээр дулаан, цахилгааны эрчим хүчний хэрэглээ үлэмж нэмэгдэж байна.  

Иймд ДЦС-3 ТӨХК-ийг үе шаттай шинэчилж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор “Дулааны III  цахилгаан станц” ТӨХК-ны суурилагдсан хүчин чадлыг  50 МВт-аар өргөтгөхөөр шийдвэрлэсэн.

Төслийн ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани шалгарч, “2014 оны 06-р сарын 15-ны өдөр Түлхүүр гардуулах” нөхцлөөр гэрээ байгуулж, төслийн ажлаа 2013.07.15-ны өдрөөс эхэлсэн юм.  

Чингис бондын хөрөнгө оруулалтаар Хөгжлийн банкны З5 сая ам.долларын санхүүжилтээр  хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд

-Үндсэн барилгыг өргөтгөх,
-Хөргөлтийн цамхаг, эргэлтийн усны төхөөрөмж шинээр барих 50 МВт-ын турбин-генератор шинээр суурилуулах,
-Цахилгаан хуваарилах байгууламж, трансформатор суурилуулах,
-Дулааны сүлжээний ус халаах байгууламж барих болон бусад тоноглолын барилга угсралтын ажлууд дууссан байна.  

Иймд өчигдөр Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар, Диспетчирийн үндэсний төвийн удирдлага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч хариуцсан мэргэжилтнүүд төслийн явцтай газар дээр нь танилцжээ. Тэд 50 МВт-ын турбин-генераторыг асааж, туршилт тохируулгын ажлыг эхлүүлсэн юм.

“ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдсэн.

Ингэснээр Багануур дүүргийн орон сууцны хороололд оршин суудаг айл өрхийн хэмжээнд дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.

Суурилуулсан тоног төхөөрөмжтэй ажиллах инженер техникийн ажилтнуудыг богино хугацаанд сургах дадлагажуулах шаардлага бий. Гүйцэтгэгч компани  БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компанитай хамтран богино хугацааны дадлага сургалтыг Хятадын ижил төрлийн ДЦС дээр зохион байгуулахыг дэд сайд Д.Доржпүрэв хүссэн.  

ДЦС-3 ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөлийг албан ёсоор хүлээн авах ёслол энэ сарын 16-нд болох юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан