Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг бий болгох хуулийн төслийг чуулганаар хэлэлцлээ.
Их эзэн хааныхаа төрсөн өдрийг билгийн тооллоор тооцох нь буруу гэдэг байр суурь түүхчдийн дунд байсан.
Харин чуулганы гишүүд цагаан сараа тэмдэглэдэг билгийн тооллыг гол аргачлалаа болгох нь зүйтэй гэдэг дээр санал нийллээ. Түүнчлэн “Монголчууд мэндэлсэн өдрөө олон түмэнд ил зарлаж явдаггүй. Тиймээс тэр өдрийг нь мөн үү бишүү гэдгийг тогтоохдоо гол нь биш зүгээр Эзэн богд Чингис хааны өдөртэй болохыг л билэгшээж байгаа хэрэг” гэдэг дээр олон хүн санал нийлж байлаа.
УИХ-ын гишүүн С.Баярцогт “НАСА-д ажилладаг инженер залуугийн явуулсан календариар Чингис хааны төрсөн өдөр нь 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь арваннэгдүгээр сарын 8-н буюу өнөөдөр юм. Тэгэхээр өнөөдөр энэ хуулийг ярьж байгаа нь их учиртай, цаанаасаа тохиож байгаа билэгшээл” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Эзэн хааны төрсөн өдрийг хүн бүхэн мэдчих гээд байна. Тийм учраас Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр гэдгийг хасаад Эзэн Чингис хааны өдөр болгоё” гэсэн юм.
Ингээд санал хурааж Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрөөр тооцохоор боллоо. Энэ жилийн хувьд шинийн нэгний өдөр нь арваннэгдүгээр сарын 14-нд тохиож буй бөгөөд бүх нийтээрээ амрахаар боллоо.
Мөн "Чингис хаан" одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоол"-д нэмэлт, өөрчлөлт оруулж, "Чингис хаан" одонг "Их эзэн Чингис хааны өдөр"-өөр олгож байхаар тогтлоо.
М.Жаргал