gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.17
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.17
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.17
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"ДЦС-5"-ыг удахгүй барьж эхэлнэ

Эдийн засаг
2012-09-03
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2012-09-03
"ДЦС-5"-ыг удахгүй барьж эхэлнэ
Эрчим хүчний сайд М.Сономпил өнгөрсөн баасан гарагт дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Дөрөвдүгээр цахилгаан станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувь, Улаанбаатар хотын дулааны хэрэглээний 65 хувийг хангадаг бөгөөд жилд гурван сая тонн нүүрс хэрэглэж 3.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 3.2 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг байна.

Тус станцынхан ойрын үед 100 МВт-ын хүчин чадал бүхий турбин шинээр нэмж суурилуулах, 210 МВт-ын хүчин чадал бүхий дэд станц барих, зуухнуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж.

"Дулааны цахилгаан станц-4" төрийн өмчит ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн салбарын сайдад өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 82 хувьтай байгааг танилцуулсан бөгөөд мөн Улаанбаатар хотын дулааны сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн эхний шатны ажлыг хэрэгжүүлж эхэлсэн талаар хэлсэн юм. Уг төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хэрэглэгчдэд дулааныг алдагдалгүйгээр түгээх боломжтой болж байгаа гэнэ.

Энэ үеэр Эрчим хүчний сайд М.Сономпилээс өвөлжилтийн бэлтгэл ажил болон эрчим хүчний салбартай холбоотой асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-Манай улс жил ирэх тусам цахилгаан, эрчим хүчний дутагдалд орж байна. Эрчим хүчний дутагдлыг нөхөхийн тулд шинэ цахилгаан станц барих талаар ярьж байгаа. Тавдугаар цахилгаан станцын ажлыг хэзээ эхэлж, хэзээ дуусгах вэ?

-Тавдугаар цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж тендер зарласан. Энэ цахилгаан станцыг барьж дуусахад 3.6 жилийн хугацаа хэрэгтэй. Манай улсын эдийн засаг тэлж байгаа учраас цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа. Тэр хэрээр манай улс цахилгаан эрчим хүчний дутагдалд орж байна. Эрчим хүчний дутагдлыг шинэ цахилгаан станц баригдах хүртэл яаж шийдэх вэ гэвэл дөрөвдүгээр цахилгаан станц дээр 100 МВт-ын хүчин чадалтай турбин суурилуулна. Энэ төслийг ирэх жилээс хэрэгжүүлж эхэлнэ.

-Тавдугаар цахилгаан станцын ажлыг хэзээ эхлэх вэ?
-Шинэ цахилгаан станцын ажлыг арваннэгдүгээр сараас эхэлнэ. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт зэрэг техникийн чанартай ажлуудаас болж бага зэрэг саатаж байгаа.

-Тендер шалгаруулалт хэзээ болох бол?
-Удахгүй шалгаруулна. Гэхдээ Засгийн газар бүрэлдэж дуусаагүй байгаа учраас бага зэрэг хүлээгдэж байна.

-Энэ өвөл дулааны үнэ нэмэгдэх үү?
-Дулааны үнэ нэмэгдэхгүй.

-Энэ өвөл эрс хүйтрэх төлөвтэй байгаа учраас түүхий нүүрсний үнэ нэмэгдэнэ гэсэн яриа гарч байна?
-Түүхий нүүрсний үнэ нэмэгдэхгүй. Энэ талаар бид холбогдох газруудтай ярилцаж тохирсон.

Н.Санжаасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан