gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.27
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.27
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.27
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Энхболд 95.2 хувийн саналаар УИХ-ын дарга боллоо

О.Ариунбилэг
Улс төр
2012-07-24
0
Twitter logo

Анхдугаар чуулган үргэлжилж байна.

АН-ын дарга Н.Алтанхуяг УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболдыг танилцуулсны дараа асуулт хариулт, санал хэлэх хугацаа үргэлжилсний дараа санал хураалт явагдаж дууслаа.

Өнөөдрийн УИХ-ын гишүүдийн ирц 60,9 хувь байгаагаас 95,2 хувь нь УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболдыг дэмжлээ. Ийнхүү Зандаахүүгийн Энхболд  зургаа дахь удаагийн УИХ-ын даргаар сонгогдлоо.

УИХ-ын даргад нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд:
1966 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, охин, хоёр хүүтэй. Тэрбээр 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг төгссөн. Автоматик, телемеханикийн инженер мэргэжилтэй. 1996 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуульд Олон улсын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй.

1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга, 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх, 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн.

УИХ дахь  Монгол-Америк, Монгол-Орос, Монгол-Сингапур, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн. Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнажээ.

Яг одоо УИХ-ын тамгыг залж, хурал даргалагч Л.Цог УИХ-ын шинэ дарга З.Энхболдын ажилд амжилт хүссэний дараа түүнд тамгыг гардууллаа.

М.Жаргал, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан