Азийн үнэт цаасны 30 дахь удаагийн форум Улаанбаатар хотноо анх удаа болж байна. Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох форумд 20 гаруй орны 100 гаруй хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүд оролцож хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.
Сингапурт нийт иргэдийн 75–80 хувь нь үнэт цаас, бондод хөрөнгө оруулснаар хөрөнгийн зах зээлд оролцдог гэж тооцоологддог.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн 30 хувийг эзэлдэг, Азийн 20 гаруй орны 24 000 хөрөнгө оруулагчийг эгнээндээ нэгтгэснээрээ тус форум онцлог билээ. Сүүлийн жилүүдэд Азийн хөрөнгийн зах зээл өссөөр байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Энэхүү форумын ач холбогдол нь Азийн хөрөнгийн зах зээл дээрх төлөөллүүд манай улсад ирж, өөрийн улсын туршлага, алдаа оноо, ололт амжилтыг мэдээлэл болгон хуваалцдагаараа онцлогтой. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Азийн хөрөнгийн зах зээл дэлхийн хувьцааны зах зээлийн 10 хувийг эзэлж байсан бол өдгөө 30 хувь, бондын зах зээл 9-өөс 20 хувь болтлоо өсжээ.
"ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТАТВАРЫН УРАМШУУЛЛЫГ 2030 ОН ХҮРТЭЛ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ"

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Энхбат:
- Манай улсын хувьд энэхүү үйл ажиллагааг далимдуулж хөрөнгийн зэх зээлд тулгарч буй асуудлууд, түүнийг даван туулах боломж, хэрхэн гадаад хөрөнгө оруулалтыг татах, өөрийн зах зээлийн хөрвөх чадвараа хэрхэн сайжруулах зэрэгт анхаарал хандуулж байна. Тулгамдаж буй бэрхшээл гэвэл татварын бодлого, орчны ойлгомжгүй байдал мөн хэт их татвар юм. Хөрөнгийн зах зээлд орж ирж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад татварын урамшууллыг 2030 он хүртэл үзүүлэх хэрэгтэй байна. Хэрэв тэгвэл бидний байнга ярьдаг зээлийн хүү бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл банкны бүтээгдэхүүн болон хөрөнгийн зах зээлийн бондын бүтээгдэхүүн хоорондоо байнга өрсөлддөг, энэ өрсөлдөөний бий болгох хэрэгтэй. Энэ байдлаар бид валютын ханшаа алдаад дуусах эрсдэл өндөр. Тэгэхээр татварын болон бусад орчноор хөрөнгийг зах зээлээ дэмжих зорилготой ажиллаж байна.
"НЭГ ИРГЭН ЖИЛД 600 АМ.ДОЛЛАР ХАДГАЛАХ ЮМ БОЛ ГАДНААС АВАХ ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ"

Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн:
- Улс орнуудын хөрөнгийн зах зээлд бие биеэсээ хэрхэн суралцах боломжтой талаар хэлэлцлээ. Тэр дундаа гаднын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдэг нь нэн шаардлагатай байгаа.
Монголд өнгөрсөн жилийн дунджаас харахад 5-6 тэрбум ам.долларын дутагдалтай байгаа. Өөрөөр хэлбэл мөн тооны хөрөнгийг гаднаас оруулж ирж байж манай зах зээл тогтвортой байна. Мөн бидэнд дотооддоо сайжруулах ч зүйл бий гэж хардаг. Жишээ нь, дээрх мөнгөн дүнг хуваагаад үзэхэд нэг хүнд 600 орчим ам.доллар ногдож байна. Тэгэхээр нэг иргэн жилд 600 ам.доллар хадгалах юм бол бид гаднаас авах шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг бууруулах боломжтой.
Иргэд хиймэл оюун ухааны тусламжтай зөвлөгөө авч өөртөө санхүүгийн мэдлэг авах нь нээлттэй болсон.
Тиймээс хөрөнгийн зах зээлд нийтээрээ нэгдэн уриалж, иргэдээ хэрэглээнээсээ хөрөнгө оруулалт руу шилжих боломжтой. Ингэснээр ажлын байр бий болж, иргэд ч хуримтлалтай болно, эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ. Одоо бол иргэд хэрэглээнээс гадна зээл авч байна. Тиймээс зээл авч байгаа бол хөрөнгө оруулалт хийхийг зөвлөмөөр байна. Мөн хүн бүр санхүүч, банкир биш ч гэлээ энэ талаар санхүүгийн зөвлөгөө өгдөг, хялбарчилсан мэргэжлийн хүмүүс бий. Түүнээс гадна өдгөө хиймэл оюун ухааны тусламжтай зөвлөгөө авч өөрийгөө мэдлэгжүүлэхэд нээлттэй болсон.

Нээлтийн ёслолын дараа "Азийн хөрөнгийн зах зээлийн 30 жилийн хөгжил ба хамтын ажиллагаа" болон
"Жижиг хөрөнгө оруулагчдыг чадавхжуулах нь: Санхүүгийн боловсрол ба Азийн хүртээмжтэй хөрөнгийн зах зээл" панел хэлэлцүүлэг өрнөсөн оролцогчдын хэлсэн үгсээс онцолбол:
- Капиталын зах зээл бол боломжийг бий болгож, сорилтыг даван туулах чадамж бүхий талбар юм.
- Хүний нөөц болон гадаадын хөрөнгө оруулалт нь Сингапурын хөрөнгийн зах зээлийн хөгжилд тулгуурласан хоёр гол багана болж ирсэн.
- Дотоодын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах нь тогтвортой зах зээлийн хөгжлийн стратегийн ач холбогдолтой асуудал юм.
-Өнөөдрийн хөрөнгийн зах зээлүүд геополитикийн болон улс төрийн тодорхойгүй байдлын дунд томоохон сорилтуудтай тулгарч байна.
- Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн гол хөдөлгөгч хүч нь технологийг үр ашигтай ашиглах болон итгэлцлийн бат бөх суурь юм.
- Сингапурт нийт иргэдийн 75–80 хувь нь үнэт цаас, бондод хөрөнгө оруулснаар хөрөнгийн зах зээлд оролцдог гэж тооцоологддог.
-Тайландад жижиглэнгийн хөрөнгө оруулагчид нийт бондын зах зээлийн ойролцоогоор 40 хувийг эзэлдэг.
- Японд хэрэгжүүлж буй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого нь зөвхөн чинээлэг хэсгээр хязгаарлагдах бус, нийгмийн бүх бүлгийг хамруулахад чиглэдэг.