gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Газрын гэрчилгээг хүчингүй болгохдоо эзэмшигчид нь мэдэгдэх үүрэгтэй

Э.Энхмаа
Нийгэм
2025-03-13
73
Twitter logo

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр газрын маргаантай холбоотой иргэний нэхэмжлэлийг шүүн хэлэлцэж, 2025 оны 1-р сарын 30-ны өдөр дараах  шийдвэр гаргажээ.

Иргэн А-гийн эзэмшлийн газрын гэрчилгээг сумын Засаг дарга нь хүчингүй  болгожээ.  Иймд иргэн А “Эзэмшлийн газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн сумын Засаг дарга захирамж гаргахдаа надад миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нэг ч удаа мэдэгдээгүй” гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч талаас “Иргэн А нь газар эзэмших эрх олгогдсон цаг хугацаанаас хойш газрыг бодитой эзэмшээгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй” тул тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж хууль ёсны гэж үзэж маргасан байна.

Шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдаанд тодруулсны дагуу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх үндсэн зорилгыг хангах үүднээс маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжтой гэж үзэж, Захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хуульд тогтоомжинд нийцээгүй шийдвэр гаргасан гэж дүгнэжээ.

Учир нь:

Монгол Улсын Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлэг.
Хүний эрх, эрх чөлөө  Арван зургадугаар зүйл 3/ .., үл хөдлөх хөрөнгөөр шударгаар олж авах, эзэмших, ... эрхтэй гэж хуульчилсан бөгөөд иргэн хуульд заасан үндэслэлээр тухайн маргаан бүхий газраа шударгаар эзэмших эрхтэй.

Газрын тухай хуулийн тухай хуульд зааснаар газрыг зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг. Иргэн А нь тухайн газраа хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан, гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх бөгөөд захиргааны байгууллага нь газар эзэмшигч А-д эзэмшил газрыг нь хүчингүй болгох талаар мэдэгдэх үүрэгтэй. 

Түүнчлэн иргэн А нь эзэмшиж байсан газартаа төмс, хүнсний ногоо тарих зориулалтын дагуу ашиглаж байсан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон.

Иймд Шүүхээс маргаан бүхий сумын Засаг даргын уг захирамжийн А-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Иймд газар эзэмшигч А-ийн газар эзэмших эрх нь шууд сэргэх бөгөөд нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрын төлбөрөө төлөх эрхтэй.

Хариуцагч тал болох Засаг дарга 30 хоногийн дотор газрын гэрээг шинэчлэн байгуулж, газрын мэдээллийн санд шүүхийн шийдвэрт заасан өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан