gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.27
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.27
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.27
Валютын ханш
$ 3595₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Н.Жигжиддорж: Сонгодог дэгээр бичигдсэн монгол бүтээлүүдийг дэлхийн хаана ч  тоглосон үзэгчдэд шууд хүрдэг

Монгол Улсын Морин хуурын чуулгын удирдаач, концертмейстер, Соёлын тэргүүний ажилтан Н.Жигжиддоржтой энэ сарын 29-ний өдөр болох тоглолтынх нь талаар ярилцахаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг зорилоо.

А.Наранцацрал
Соёл урлаг
2022-06-26
 142
Facebook
Twitter

Монгол Улсын Морин хуурын чуулгын удирдаач, концертмейстер, Соёлын тэргүүний ажилтан Н.Жигжиддоржтой энэ сарын 29-ний өдөр болох тоглолтынх нь талаар ярилцахаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг зорилоо.

Тэрбээр УДБЭТ, Морин хуурын чуулгын төгөлдөр хуурч Э.Намуунтай хамтран “Morin khuur & Piano DUO” буюу морин хуур, төгөлдөр хуурын дуэт тоглолтоо Asem ger-т толилуулах юм.  Ярилцлагын өмнө тэд тоглолтод нь багтсан Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Эхийн сэтгэл шиг” бүтээлийн хэсгээс сонирхууллаа.

ВИДЕО:

Тэд 2017 оноос цөөхүүл хөгжмийн дуэт төрлөөр хамтран уран бүтээл туурвиж байгаа бөгөөд бүрэн хэмжээний хамтарсан тоглолтоо анх удаа хийх гэж буй нь энэ ажээ. Хоёр уран бүтээлч Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын 20 бүтээлийг үзэгчдийн сонорт хүргэх юм.

Морин хуурын чуулгын удирдаач, концертмейстер Н.Жигжиддорж нь 2008 онд Улсын Филармонид морин хуурчаар ажилд орж, 2013 оноос концертмейстер буюу найрал хөгжмийн ахлах хөгжимчнөөр, 2021 оноос Морин хуурын чуулгын удирдаачаар ажиллаж байна. Түүнтэй тоглолтынх нь талаар хэсэг хором ярилцлаа.

Монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын концертын жижиг хэлбэрийн тоглолтын зохиолууд голчлон оруулж байна. Хэн ч үзсэн сонирхолтой байхаар хөтөлбөрөө бэлдсэн.

-Та төгөлдөр хуурч Э.Намуунтай 2017 оноос хойш хамтарч уран бүтээл хийжээ. Энэ удаагийн тоглолт юугаараа онцлог байх вэ?
-Бид хоёр дуэтийн төрлөөр хамтран хөгжимдөж тоглоод 4-5 жил боллоо. Нэлээн хэдэн тоглолтод хамтарч тоглож байсан. 2018 онд миний оркестртой гаргасан CD-ний нээлтийн концертыг бид Улсын филармонид хийж байлаа. Харин хамтарсан бүтэн тоглолт хийж байгаагүй юм. Тиймээс анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна.

Энэ тоглолтод хүмүүсийн сонсох дуртай бүтээлүүдийг оруулахыг хичээсэн. Монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын концертын жижиг хэлбэрийн тоглолтын зохиолууд голчлон оруулж байна. Хэн ч үзсэн сонирхолтой байхаар хөтөлбөрөө бэлдсэн.

Тоглолтоо мөн дуурийн шилдэг гоцлооч, Монгол Улсын Гавьяат жүжигчин сопран Ө.Уянга, тенор Б.Гомбо-Очир, Монгол Улсын Консерваторийн морин хийл хөгжмийн багш, Монголын нэртэй гоцлооч, морин хийлч Д.Амармэнд нар урилгаар оролцож байна. Энэ бүх зохиолуудаа бид хоёр хамтарч тоглоно.

-Барууны сонгодог хөгжим буюу төгөлдөр хуур, Монголын уламжлалт хөгжим болох морин хуур гэсэн энэ хоёр хөгжмийн хослол үзэгчдэд сонирхолтой байх болов уу. Та гаднын улс орнуудад бас тоглолт хийж байсан. Үзэгчид хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Морин хуурын чуулга нь мэргэжлийн хөгжмийн хамгийн том байгууллага болох Улсын Филармонид харьяалагддаг. Хөгжмийн академик буюу мэргэжлийн хөгжмийн чиглэлийг түлхүү барьж ажилладаг.

Миний хувьд ч уран бүтээлдээ тэр чиглэл рүү анхаарч, төгөлдөр хуур хөгжимтэй өдөр болгон ажилладаг. Дуэт гэдэг төрлийг нэг концертмейстертэй нийлээд нэг тоглолт дээр тоглоод өнгөрөх өөр. Харин байнгын хамт тоглосноор нэг хүн шиг болж, өөрсдийн интерпретациар хүргэдэг нь арай өөр ойлголт юм.

Японы Токио хот болон Нью-Йоркийн Рубины музейд болсон тоглолтын зургууд

Урьд нь иймэрхүү тоглолтыг гаднын төгөлдөр хуурчидтай гадаадад хийж байсан. 2016, 2018 онуудад Нью-Йорк хотын Рубины урлагийн музейд хоёр удаа Америкийн төгөлдөр хуурч Анна Шелесттэй тоглож байлаа.

2014 онд Токиод Камато Шинобү, 2018 онд мөн Токиод төгөлдөр хуурч Идэ Норихико нартай тоглож байсан. Монголын үндэсний сонгодог болон гаднын сонгодог хөгжмийн зохиолчдын богино хэлбэрийн бүтээлүүдээс бүрдсэн тоглолт байсан. Ийм тоглолтыг recital гэж нэрлэдэг. Монголдоо дуэт маягийн тоглолтыг анх удаа хийх гэж байна.

Удирдаач, концертмейстер Н.Жигжиддорж, төгөлдөр хуурч Э.Намуун нар

-Мэдээж төгөлдөр хуур, морин хуурыг хослуулан тоглоход хоёуланд нь тохирсон бүтээлүүд байх ёстой болов уу?
-Монголын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүд сонгодог дэгээр бичигдсэн байдаг учраас дэлхийн хаана ч ямар ч хүн тоглосон шууд хүрдэг. Гэхдээ морин хуураар бүх сонгодог бүтээлийг тоглож болно гэж ойлгож болохгүй. Дуу, тембр, диапазон буюу дуугарах цараанд тохирсон бүтээлийг сонгох нь чухал байдаг.

-Та хоёр тоглолтдоо Монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс хүргэнэ гэсэн. Тэдгээрээс онцолбол?
-Нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа зэрэг алтан үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс тоглоно. Мөн залуу үеийн төлөөллүүд болох хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, алдарт хөгжмийн зохиолч Б.Шарав нарын бүтээлүүдээс тоглоно.

Бид хоёр 2021 онд Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын дуурийн дуулаачийн таван хоолойд зориулсан 24 хүүрнэл дууг (романс) хөгжмийн хэлбэрт зориулан шинэчилсэн редакц хийж “Талын харгуй” нэртэй хос CD бичүүлэн сонсогчдын хүртээл болгосон. Н.Жанцанноров сангаас бичүүлээд одоо худалдаанд гараад байна. Энэ цомгоосоо хэдэн романс тоглоно.

Тоглолтын хоёрдугаар хэсэгтээ  Антонин Дворжак, Эннио Мориконе, Александр Глазунов, Астор Пьяццолла гэх мэт дан гаднын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс толилуулна.

-Эннио Мориконегийн киноны хөгжмүүдээс тоглох уу?
-Манай Морин хуурын чуулгын тоглодог “Playing love”  бүтээлийг дуэтээр тоглоно.

-Та уншигчдад концертмейстер, удирдаач гэсэн хоёр мэргэжлийн онцлогоос ярихгүй юу?
-Удирдаач, концертмейстер хоёулаа өөр тусдаа мэргэжил. Концертмейстер хөгжмөө тоглоно. Найрал хөгжмийн утсан хөгжмийн нэгдүгээр хөгийн урд суудаг, бүх оркестрыг хөгтэй байлгах, сургууль хийлгэх, баг багаар нь бэлтгэл хийлгэх зэрэг хариуцлагатай алба хашиж байна.

Би мөн удирдаачаар давхар ажилладаг. Энэ ажлыг хүмүүс мэдэж байгаа байх. Найрал хөгжмийг нэг хүн шиг дуугаргах үүрэгтэй гол мэргэжил. 2020 онд Монгол Улсын Консерваторийн найрал хөгжмийн удирдаачийн анхны магистрын ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд, дипломоо аваад өнгөрсөн оноос удирдаачаар ажиллаж байна.

-Удирдаачаар ажиллах том итгэл хариуцлага танд ирсэн. Энэ ажлыг хийхэд танд ямар сэтгэгдэл төрж байв?
-Маш хариуцлагатай ажил. Олон хүний тоглож байгааг нэг хүн хөгжимдөж байгаа мэт дуугаргах, ньюанс, штрих, хөгжмийн темпо зэрэг нарийн чимхлүүр ажлуудыг өөрөө толгойдоо боловсруулж, тэрийгээ сургуулилалт дээрээ гаргаж, зөвхөн хөгжмийн ажлаасаа гадна хөгжимчдөө идэвхтэй,сэтгэл санааг нь нэг хүн шиг чиглүүлж тоглуулах олон нарийн ажлыг давхар хийдэг, хариуцлагатай ажил. Залуу удирдаач хувьд суралцах зүйл их байна. Мэргэжлээрээ ажиллаад удаагүй байна.

-Та хөгжимчин хүний аз жаргалыг хэдийд хамгийн их мэдэрдэг вэ?
-Бэлтгэл сургуулилалт хийж бэлэн болсон бүтээлээ тайзан дээрээс үзэгчдэдээ хүргэх тэр мөч хамгийн аз жаргалтай бөгөөд чухал мөч байдаг.

-Монголын сонгодог урлагийн хөгжлийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Сонгодог урлаг нэг талаараа их сайн хөгжиж байна. Дэлхийд гарсан дуурийн дуучидтай болж байна. Мөн үзэгчдийн соёл дээшилж байна. Нэг үеэ бодвол сонгодог урлагийн тоглолтыг сайн үздэг болсон. Шүүмжлэлтэй юм гэвэл оркестрын найрал хөгжмийн хөгжимчдөө анхаарч байх хэрэгтэй болов уу. Дараагийн үеийнхнээ бэлтгэх хэрэгтэй. Сургууль төгсөж байгаа шинэхэн залуу хөгжимчдөө ажилдаа идэвхтэй, аз жаргалтай ажиллах нөхцөлийг нь хангаж өгөх тал дээр анхаарах хэрэгтэй. Дээр нь бид ярилцлагадаа байнга хэлдэг нэг зүйл бий. Мэргэжлийн акустиктай концертын танхим шаардлагатай байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

  • ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    2026-08-23
  • 35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    2026-08-20
  • ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    2026-08-19
  • ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    2026-08-17
  • ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    2026-08-16
  • ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    2026-08-14
  • ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    2026-08-13
  • ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2026-08-10
  • "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    2026-08-10
  • ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    2026-08-10
  • COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    2026-08-10
  • БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    2026-08-06
  • "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    2026-08-05
  • Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    2026-08-05
  • БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    2026-08-04
  • ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    2026-07-31
  • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    2026-07-30
  • АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    2026-07-30
  • Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    2026-07-26
  • Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    2026-07-22
  • С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    2026-07-21
  • ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    2026-07-21
  • "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    2026-07-21
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    2026-07-21
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    2026-07-21
  • Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    2026-07-20
  • Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    2026-07-20
  • ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
    ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
    2026-07-20
  • ФОТО: Дэлхийн хошой аварга Испани аваргын цомоо өргөлөө
    ФОТО: Дэлхийн хошой аварга Испани аваргын цомоо өргөлөө
    2026-07-20
  • У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
    У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
    2026-07-13
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан