gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     9.23
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 10
Зурхай
 9.23
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 9.23
Валютын ханш
$ 3595₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Мах, махан бүтээгдэхүүн хамгийн их үйлдвэрлэдэг найман аймгийг авто замаар холбоно

Мах, махан бүтээгдэхүүн хамгийн их үйлдвэрлэдэг найман аймгийг авто замаар холбоно

ЗТХЯ-наас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх авто замын төслийг өнөөдөр танилцуулав.

Б.Чимэг
Эдийн засаг
2023-11-10
 13
Facebook
Twitter

ЗТХЯ-наас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх авто замын төслийг өнөөдөр танилцуулав.

Монгол Улсын дэд бүтцийн салбарын үнэлгээний тайланг 2020 онд боловсруулжээ. Тус тайланд тээвэр, эрчим хүч, цахим дэд бүтцийн сул талууд эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг онцолж, эдгээр салбараа дэмжвэл эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжтойг онцолсон байна.

Уул уурхайн салбар манай улсын ачаа тээврийн урсгалын 87 хувийг, ХАА 6 хувийг тус тус бүрдүүлдэг. Үлдсэн долоон хувийг бусад салбар эзэлжээ.

Тээврийн зардал өндөр тул мах, махан бүтээгдэхүүний нийт зардлын 1/3-ийг тээврийн зардал эзэлдэг. Энэ нь мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг байна. Иймд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамгийн их төвлөрсөн найман аймгийг авто замаар холбох ажлыг ирэх онд эхлүүлнэ. Дэлхийн банкнаас 110 сая ам.долларын зээл авч хэрэгжүүлэх төсөл дөрвөн жил үргэлжилнэ гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамгийн өндөр найман аймаг:

  1. Увс
  2. Хөвсгөл
  3. Архангай
  4. Булган
  5. Өвөрхангай
  6. Төв
  7. Хэнтий
  8. Сүхбаатар

    Эдгээр найман аймгийг авто замаар холбосноор мах, махан бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ бий болно. Зам тээврийн хөгжлийн яам Дэлхийн банктай өнгөрсөн наймдугаар сард гэрээ байгуулжээ. Гэрээг УИХ энэ сард соёрхон батална. Үүний дараа төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулж, төсөл хэрэгжүүлэгчийг олон улсын сонгон шалгаруулалтаар сонгох юм байна.      

    ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Дэлхийн банкнаас авах 100 сая ам.долларын зээлийн хүү, хугацааг Сангийн яамнаас лавлаарай. Нийт 310 км замд их засвар хийн, 54 км авто зам шинээр тавина. УИХ-аас төрийн өмчит авто зам засвар, ашиглалтын (АЗЗА) компаниудын 34 хувийг олон нийтэд нээлттэй байдлаар худалдах шийдвэр  хавар гарсан.

    Энэ оны сүүлээр төрийн өмчийн 20 АЗЗА-г татан буулган, нэг нэгтгэл болгоно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар энэ ажлыг хийж байна. Бид нийт 32 АЗЗА-тай гэрээ байгуулан ажиллаж байна. 12 нь хувийн хэвшлийнх” гэв. 

    Төслийн хүрээнд хуучин замуудыг засахаас гадна, малчны хоттой холбосон, шинэ замууд тавина. Мөн ложистикийн төв байгуулж, ложистик-нийлүүлэлтийн сүлжээний цахим платформ байгуулна. Авто болон төмөр замыг хооронд нь холбон, ачаа тээврийг хөнгөвчлөх, хурдан шилжүүлэхэд ложистикийн төвүүд чухал үүрэгтэй аж. ТЭЗҮ боловсруулах, хүний нөөцийг сургах гэх мэт ажлуудыг ч төлөвлөжээ.

    Мөн ложистик-нийлүүлэлтийн сүлжээний цахим платформыг малчид, тээврийн компаниуд, агуулахууд, мал нядалгааны цэгүүд ашиглана. Энэ талбарт мал, махны нэгдсэн мэдээлэл буюу зах зээлийн үнэ, махны үлдэгдэл зэргийг харах, мэдээллээ солилцох юм. Мөн мах тээвэрлэж буй машины байршлыг тогтоох, мөшгөх боломжийг захиалагч, худалдаа эрхлэгчдэд олгоно.

    Төслийн судалгааг 2019 онд эхлүүлжээ. Манай улс 330 орчим сумтай. Эдгээрээс 110-ыг авто замаар холбосон байна.

    • ФОТО: Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд дэлхий даяар худалдаанд гарлаа
      ФОТО: Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүд дэлхий даяар худалдаанд гарлаа
      2026-09-19
    • ФОТО: Номын ертөнцөөр зочлох гурван өдөр эхэллээ
      ФОТО: Номын ертөнцөөр зочлох гурван өдөр эхэллээ
      2026-09-18
    • ФОТО: Японы 90 настай бодибилдингийн тамирчин 17 дахь удаагаа улсын аварга болжээ
      ФОТО: Японы 90 настай бодибилдингийн тамирчин 17 дахь удаагаа улсын аварга болжээ
      2026-09-18
    • ФОТО: АН-ын акц эхэлж,  төсвийн хуулийн төслүүдэд завсарлага авав
      ФОТО: АН-ын акц эхэлж, төсвийн хуулийн төслүүдэд завсарлага авав
      2026-09-15
    • ФОТО: 78 дахь удаагийн "Emmy Awards"-ын эргэн тойронд
      ФОТО: 78 дахь удаагийн "Emmy Awards"-ын эргэн тойронд
      2026-09-15
    • АН-ын бүлэг: Итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ир
      АН-ын бүлэг: Итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д яаралтай оруулж ир
      2026-09-15
    • ФОТО: 900 орчим эрвээхэйг дэлгэсэн гайхамшигт ертөнцөөр зочлоорой
      ФОТО: 900 орчим эрвээхэйг дэлгэсэн гайхамшигт ертөнцөөр зочлоорой
      2026-09-14
    • ФОТО: Хүнд өвчнөө даван туулcан Селин Дион тайзнаа эргэн ирлээ
      ФОТО: Хүнд өвчнөө даван туулcан Селин Дион тайзнаа эргэн ирлээ
      2026-09-14
    • ФОТО: Байгаль, амьтдын гайхалтай гэрэл зургууд №1
      ФОТО: Байгаль, амьтдын гайхалтай гэрэл зургууд №1
      2026-09-05
    • ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
      ФОТО: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотноо үргэлжилж байна
      2026-09-01
    • ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
      ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
      2026-08-27
    • ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
      ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
      2026-08-23
    • 35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
      35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
      2026-08-20
    • ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
      ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
      2026-08-19
    • ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
      ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
      2026-08-17
    • ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
      ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
      2026-08-16
    • ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
      ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
      2026-08-14
    • ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
      ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
      2026-08-13
    • ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
      ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
      2026-08-10
    • "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
      "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
      2026-08-10
    • ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
      ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
      2026-08-10
    • COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
      COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
      2026-08-10
    • БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
      БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
      2026-08-06
    • "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
      "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
      2026-08-05
    • Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
      Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
      2026-08-05
    • БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
      БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
      2026-08-04
    • ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
      ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
      2026-07-31
    • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
      13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
      2026-07-30
    • АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
      АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
      2026-07-30
    • Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
      Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
      2026-07-26
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан