Бельгийн Антверп хотод 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Чилийн шигшээ багтай хийлээ.
Монголын шигшээ баг тоглолтын эхнээс оноогоор тэргүүлж, эсрэг багаа алдааны асуудалд оруулсан бөгөөд 20-12 харьцаагаар хожлоо.
Шигшээ багаас
- А.Ананд - 6 оноо
- Э.Дөлгөөн - 5 оноо
- Д.Дэлгэрням - 7 оноо
- Э.Энхбаатар - 2 оноо авсан.
Шигшээ баг ийнхүү хэсгийн хоёрдугаар байраар гарсан бөгөөд хасагдах шатанд Польшийн шигшээ багтай тоглоно. Тоглолт энэ сарын 25-ны 18:30 цагт болно. Тэдний хожсоныг шөвгийн наймд Бельгийн шигшээ баг хүлээж байна.