gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     10.29
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 4
Зурхай
 10.29
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 10.29
Валютын ханш
$ 3589₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
"Домгийн говь - Өмнөговь 100 км" уртын явган алхалтыг амжилттай зохион байгууллаа

Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл доор "Домгийн говь 100 км" алхалт энэ сарын 07-10-ны хооронд Өмнөговь аймгийн явган алхалтын холбоо амжилттай зохион байгуулав. Тус алхалтад Монгол улсын есөн аймаг, есөн дүүргийн 65 явган алхагч оролцжээ.

Б.Чимэг
Нийгэм
2022-10-14
 411
Facebook
Twitter

Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл доор "Домгийн говь 100 км" алхалт энэ сарын 07-10-ны хооронд Өмнөговь аймгийн явган алхалтын холбоо амжилттай зохион байгуулав. Тус алхалтад Монгол улсын есөн аймаг, есөн дүүргийн 65 явган алхагч оролцжээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, БОАЖГ, БТСГ, ЭМГ тус тус хамтран ажилласан юм.

Алхалт 1: Даланзадгад хотын төвийн аялал байлаа. Тус аялалаар Өмнөговь аймгийн бүтээн байгуулалттай танилцахын сацуу орон нутгийн музейтэй танилцав. Үлэг гүрвэлийн эх нутаг гэдгийг гэрчлэн харуулсан олон үзмэр, археологийн олдворууд үнэхээр гайхалтай байлаа.

Тус музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимтай, 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатай. Иргэд олон нийтэд үзмэрээ дэлгэжээ.

Музейн үзмэрүүдээс дурдахад Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газраас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжсийг тус музейд байрлуулжээ. 

Монголын явган алхалтын холбооны гишүүд, явган алхагчид анх удаа үзмэр бүрийг нүд баясган, сэтгэл сэргээн үзэж, тайлбарлагч бүсгүйн аманд орох нь холгүй асууж тодруулж, анхаарч байлаа.

Алхалт 2: Ёлын амын алхалт

Ёлын ам нь Алтайн нурууны үргэлжлэл болох "Гурван сайхан" уулын зүүн сайхан ууланд оршдог. Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг юм. Тус алхалтын удирдагч хөтөч тайлбарлагчаар "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр ажилласан.

Бид алхах явцдаа ооч ёл, хималайн тас, шарга хайруулдай, алаг бужирга, идлэг шонхор, цармын бүргэд, хээрийн бүргэд, цасны богшоодой, начин шонхор, зээрд шонхор, улаан хошуут жунгаа зэрэг ховор шувууд, дагуур огдой, монгол огдой, шар чичүүл зэрэг мэрэгч амьтдыг тольдон, хонин арцны анхилам үнэрт хар шаваг, молдав шимэлдэг, дэрсэн хор, далан хальс, тошлой, тавилгана зэрэг бут сөөгийг шүлжин намрын сэрүүхэн салхийг сөрөн алхсаар эхний өдрийн 35 км замыг өндөрлөв.

“Говийн өргөө” жуулчны баазад отоглон монголын өнцөг булан бүрээс ирсэн алхагчид эхний өдрийн алхалтын үр дүнг хэлэлцэн танилцах үйл ажиллагаанд оролцов. Говь нутгийн гайхамшиг гэдгийг жинхэнээр мэдэрсэн явган алхагчдын сэтгэл ханамж дүүрэн, инээд хөөр, баяр баяслаар бялхсан сайхан өдөр байлаа.

Алхалт 3: Өглөө эртлэн босоцгоов. Шөнөдөө их хэмжээний цас орж, жуулчны баазын гэрийн хаалгыг даржээ. Гадагш гарахад цавцайсан цас говь талыг бүрхэж, цасан шуурга үргэлжилсээр.

Алхагчид эргэж няцсангүй, цаг агаарын болон зам маршрут, алхагчдын сэтгэл зүйн байдлын талаар зохион байгуулагчид зөвлөлдөж, алхалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргацгаав. Энэ өдөр Өмнөговь аймгийн явган алхалтын холбооны тэргүүн С.Батдэлгэрээр удирдуулан Монгол Алтайн нурууны үргэлжлэл, алдарт Арц богд уулын зүүн үзүүрт орших Булган сумын Дал багийн төвд байрлах заг үржүүлгийн төвтэй танилцан, цааш Баян загийн мэдээллийн төв рүү алхацгаав.

Цэнгэг агаар цэлийсэн цагаан цас, дээрээс ээх нар, дэргэд шахуу шулганалдах хөөндий, бор тодол, эвэрт болжмор, дэрсний ширгэмлийг ажиглан сэргэлэн хөөрхөн туулайг хөөн гүйх манай багийн өвөрмөц гишүүн Рэтти /english setter үүлдрийн нохой/-н хөгжилтэй дүрслэлийг харан алхах нь үлгэрийн мэт сайхан байлаа. Дун цагаан говь нутгийн өнгө юутай үзэсгэлэнтэй.

Алхалт 4: Үдээс хойш Улалзах Цонж мэдээллийн төвийн захирал С.Мөнхсайхан мэдээлэл хүргэн, археологи, палеонтологийн түүхийг үзүүлж, аялалд жинхэнэ амт нэмэхийн зэрэгцээ говь нутгийн алдарт амттай сайхан жимбийгээр дайлав.

Улалзах Цонжийн брэнд-дэлгүүрийн лангууг хоосолтол алхагчид маань малгай, цамц, подволк зэргийг худалдан авч, орон нутгийн аялал жуулчлалыг хэрэндээ дэмжив. Гадаадын олон жуулчид ирээд ч ингэж авдаггүй юм гэж гайхах мэдээллийн төвийн ажилтныг хараад сэтгэл баясаж, жоохон ч атугай ийм сайхан газар орон, түүх, дурсгалын хайрлаж, хамгаалж байгаа хүмүүст тус боллоо гэж баярлацгаав.

Үдээс хойш уртын алхалт үргэлжилж, Улалзах цонжийн зүг алхсан бөгөөд алхагчид маань наран жаргах үеийн асаж буй улаан гал шиг харагдах цонжийг харан дуу алдан биширч байлаа. Баруун талдаа алтан шаргал наран жаргаж, зүүн талдаа шинийн 15-ны саран гарах үест Улалзах цонж гайхамшигтайгаар тодорч, үгээр хэлж, үзгээр бичишгүй үзэсгэлэнг гоог харуулав.

Баянзагийн цонжуудын өдөр нь 20-50м. 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эндээс олсон учир Монголын говь дэлхийд алдартай билээ. Дэлхийн томоохон нээлтүүд хийгдсэн, археологичдын шүтээн болсон энэ газар оронд хөл тавиад түүхийн гэрч болон хөрст газар дээгүүр нь алхана гэдэг их хувь тавилан гэлтэй.

Алхалт 5: Бид цааш загийн шугуй руу алхан, эртний хүмүүсийн суурьшин амьдарч байсан суурин дээр очин, сартай шөнийн үзэмж, байгалийн өвөрмөц тогтоц, нэгнийхээ дулаан сэтгэлийг мэдрэн буцах замдаа Ази-Европыг холбосон домогт Цайны зам дээгүүр алхан, энэ өдрийн алхалтыг дүүргэсэн билээ. Эгээ л дэргэд эртний хүмүүсийн сүр бараа, дүр зураг үзэгдэх шиг говь нутгийн эрчим энерги гайхмаар.

Алхалт 6: Хилийн цэргийн 0131-р ангийн ахмад Б.Цолмон-Эрдэнээр удирдуулан алхалтын хамгийн өвөрмөц хэлбэр болох элсний алхалтыг олон сая жилийн тэртээ Их бага Богд уул, Арц Богд уулын араар үргэлжилсэн одоо говийн Таван нуур хэмээн нэрлэгдэх Бөөн цагаан, Адгийн цагаан, Орог нуур, Таацын цагаан, Онгийн улаан нуурууд нэртэй болсон эртний тэнгис ууршин хатаж ширгэснээс доор нь байсан торгон элс говийн догшин салхи шуурганаар хуримтлагдаж үүссэн Молцог элсний зүг хийсэн бөгөөд элс хүртэл алхах зайд заг, цагаан гоёо, сондуулыг ажиглан говийн чамин үзэмж салхи шуургыг сөрөн сүүлчийн өдрийн алхалтаа хийв. Алхах замд зээр, тэмээ, олон зүйлийн шувууд, амьтад тааралдах боловч олон зүйлийн эрдэнийн чулуу хөл дор хөглөрөх нь гайхам. Баян тансаг Монгол эх орны эзэд бид эх орноо хайрлаж, ирээдүй хойч үедээ үлдээх нь бидний эрхэм үүрэг юм.

Гурван  өдрийн турш цаг агаарын хэцүү бэрх шалгуурыг даван, нэг нэгэндээ туслан, нэгэн зорилгын төлөө зүрх сэтгэлээрээ нэгдэн "Домгийн говь 100км" уртын алхалтаа амжилттай дүүргэсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэе. Аялагчдын хамгийн чухал зүйл цэвэр ус билээ. Ивээн тэтгэсэн Өмнөговь аймгийн үйлдвэрлэгч "Далан булаг" хүнсий үйлдвэрийн хамт олонд баярлалаа. Мэдээж Өмнөговь аймгийн удирдлагууд, холбогдох газрууд, бодлогын болон үйл ажиллагааны байгууллагуудын оролцоо, БТСУХ, НЭМҮТ, ЭМЯ зэрэг үндэсний байгууллагуудын тус дэмээр энэхүү гайхамшигт аялал хэрэгжсэн юм.

"Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя" үндэсний аяны хаалтын алхалт ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа. Нийт алхагчид маань амжилтын сертификатаа гардан авч, шилдэг оролцогчид, тасралтгүй 500 км-ийн алхалт хийсэн оролцогчид маань шагналаа гардан авч, хаалтын арга хэмжээнд чөлөө завсар гаралгүй үргэлжилсээр хамгийн өндөр цэг дээрээ өндөрлөв.

  • Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг яаралтай зарлалаа
    Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг яаралтай зарлалаа
    2025-10-27
  • "Эмч нар цалингийн, ипотекийн, 2-3 апликейшны зээлтэй байна"
    "Эмч нар цалингийн, ипотекийн, 2-3 апликейшны зээлтэй байна"
    2025-10-27
  • Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяхаар бэлтгэж эхэллээ
    Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяхаар бэлтгэж эхэллээ
    2025-10-27
  • ФОТО: Идэр голын мөсөнд наалдсан хун шувууг аварч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ
    ФОТО: Идэр голын мөсөнд наалдсан хун шувууг аварч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ
    2025-10-23
  • Азид дуу хоолойгоо цуурайтуулж буй Монгол залуусын уран бүтээлүүд олны хүртээл боллоо
    Азид дуу хоолойгоо цуурайтуулж буй Монгол залуусын уран бүтээлүүд олны хүртээл боллоо
    2025-10-23
  • Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо хуралдаж байна
    Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо хуралдаж байна
    2025-10-21
  • ФОТО: "Хязгааргүй харгуй" үзэсгэлэнг нээлээ
    ФОТО: "Хязгааргүй харгуй" үзэсгэлэнг нээлээ
    2025-10-20
  • Ардчиллаас хойш засаг барьсан үе үеийн Ерөнхий сайд нар
    Ардчиллаас хойш засаг барьсан үе үеийн Ерөнхий сайд нар
    2025-10-19
  • С.Эрдэнэболд: Энэ танхимд нэг нь худлаа ярьж, нэг нь хэлмэгдэж байна
    С.Эрдэнэболд: Энэ танхимд нэг нь худлаа ярьж, нэг нь хэлмэгдэж байна
    2025-10-17
  • ФОТО: Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буй чуулганы хуралдаанаас
    ФОТО: Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буй чуулганы хуралдаанаас
    2025-10-17
  • Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг хонолоо
    Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг хонолоо
    2025-10-17
  • ФОТО: Халагдаж ирсэн цэрэг эрс...
    ФОТО: Халагдаж ирсэн цэрэг эрс...
    2025-10-15
  • Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?
    Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?
    2025-10-13
  • ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ
    ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ
    2025-10-13
  • Уран бүтээлч, үзэгч, орон зай хоорондын мэдрэмжийг илэрхийлэх 40 GHz тусгай үзэсгэлэнгээс
    Уран бүтээлч, үзэгч, орон зай хоорондын мэдрэмжийг илэрхийлэх 40 GHz тусгай үзэсгэлэнгээс
    2025-10-13
  • "Гишүүдийг дарамталдаг олон баримт бий. МАН-ын удирдлагад олон жил явсан ах нар ч байна"
    "Гишүүдийг дарамталдаг олон баримт бий. МАН-ын удирдлагад олон жил явсан ах нар ч байна"
    2025-10-10
  • Ж.Бат-Эрдэнэ: Баялгийн хараал гэдэг нь энэ
    Ж.Бат-Эрдэнэ: Баялгийн хараал гэдэг нь энэ
    2025-10-10
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс онигоотой байдалд орж байна
    Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс онигоотой байдалд орж байна
    2025-10-10
  • Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж эхэллээ
    Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж эхэллээ
    2025-10-10
  • "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зурлаа"
    "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зурлаа"
    2025-10-10
  • ФОТО: Багш нарын "суулт" төв талбайд үргэлжилж байна
    ФОТО: Багш нарын "суулт" төв талбайд үргэлжилж байна
    2025-10-07
  • ФОТО: БГД-ийн 13-р хорооны 2а байрнаас гуравдугаар байр хүртэлх замыг шинэчиллээ
    ФОТО: БГД-ийн 13-р хорооны 2а байрнаас гуравдугаар байр хүртэлх замыг шинэчиллээ
    2025-10-06
  • "П.Сайнзориг гишүүн ОУВС-ийн намрын хуралд цуг яваасай гэж хүсэж байна"
    "П.Сайнзориг гишүүн ОУВС-ийн намрын хуралд цуг яваасай гэж хүсэж байна"
    2025-10-06
  • "Засгийн газрыг огцруулах шударга ёсоо өмнө нь яагаад ярьж байсангүй вэ?"
    "Засгийн газрыг огцруулах шударга ёсоо өмнө нь яагаад ярьж байсангүй вэ?"
    2025-10-06
  • ФОТО: Ирэх сард ашиглалтад орох "Баянхошуу Цэцэрлэгт хүрээлэн"
    ФОТО: Ирэх сард ашиглалтад орох "Баянхошуу Цэцэрлэгт хүрээлэн"
    2025-10-03
  • Ж.Бат-Эрдэнэ: Нэгнээ намнадаг "нүүрсний" гэх сэдэвтэй болчихлоо
    Ж.Бат-Эрдэнэ: Нэгнээ намнадаг "нүүрсний" гэх сэдэвтэй болчихлоо
    2025-10-03
  • Г.Занданшатар: Нийгмийн орлого багатай хэсгээ дэмжсэн төсөв болсон
    Г.Занданшатар: Нийгмийн орлого багатай хэсгээ дэмжсэн төсөв болсон
    2025-09-26
  • Бангкокын төвд авто зам нурж 50 м гүн нүх үүсжээ
    Бангкокын төвд авто зам нурж 50 м гүн нүх үүсжээ
    2025-09-25
  • БАГШ НАР: Бид ажилтай ядуус болсон
    БАГШ НАР: Бид ажилтай ядуус болсон
    2025-09-24
  • "Халзан бүрэгтэй" ордын талаар Ховд аймгийн Мянгад сумын иргэд үг хэлж байна
    "Халзан бүрэгтэй" ордын талаар Ховд аймгийн Мянгад сумын иргэд үг хэлж байна
    2025-09-23
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан