gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.27
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.27
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.27
Валютын ханш
$ 3595₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Даланзадгад хотын залуусын Open mic: "Краш"-даа зориулан дуулах цаг

Даланзадгад хотын залуусын Open mic: "Краш"-даа зориулан дуулах цаг

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын хүүхэд, залуус “Open mic”-д оролцохоор гадаа талбайд цуглажээ. Үсээ буржийлгаж, нүүрэндээ хөнгөн энгэсэг түрхэж нүдэндээ саа гялалзуулсан ганган охид, гутлаа гялтайлгаж, хувцсаа цэмцийлгэсэн хөвгүүд олон харагдана. Тэд долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулдаг “Open mic”, “Cover night”-ийг хоног тоолон хүлээдэг аж.

О.Хандмаа
Соёл урлаг
2022-05-13
 71
Facebook
Twitter

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын хүүхэд, залуус “Open mic”-д оролцохоор гадаа талбайд цуглажээ. Үсээ буржийлгаж, нүүрэндээ хөнгөн энгэсэг түрхэж нүдэндээ саа гялалзуулсан ганган охид, гутлаа гялтайлгаж, хувцсаа цэмцийлгэсэн хөвгүүд олон харагдана. Тэд долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулдаг “Open mic”, “Cover night”-ийг хоног тоолон хүлээдэг аж.

18:00-21:00 цаг хүртэл үргэлжлэх “Open mic”-д “Эрхүүгийн хавар”, “Нандин хүсэл”, “Гоё тэ” зэрэг олон дуу эгшиглэнэ. Тэд тайзнаа гарсан хэнийг ч алга ташиж баяр хүргэлгүйгээр буулгахгүй. Биедээ урам өгч хөглөхийг хамгийн сайн мэддэг гэлтэй дуугаа алдсан ч, үгээ мартсан ч урамшуулан алга ташна.  

ӨНӨӨДӨР ЭНД ГАНЦХАН ХҮНИЙГ ИРЭЭСЭЙ ГЭЖ ХҮССЭН...

Тайзан дээрээс нэгэн хөвгүүн “Өнөөдөр энд ганцхан хүнийг ирээсэй гэж хүссэн. Тэр ирсэн байна. Түүнд зориулав” гээд дуугаа эхлэв. Охид хөвгүүдгүй ийш тийшээ харц гүйлгэн хэнд зориулсныг нь хайна. Тэр дууны эзэн охин сэтгэл нь догдолж, ичингүйрч зогссон нь лавтай. Сэтгэлээ илчилсэн, нэгнээ дэмжсэн, найзуудтайгаа хөгжмийн хэмнэлд хөгжилдөх орчин энд бүрджээ.

Тэд зориулалтын тайзгүй ч гадаах талбайдаа чанга яригчаа, микрофонтойгоо авчраад л үйл ажиллагаагаа зохион байгуулчихна. Хааяа микрофон нь паржигнан гацах ч хэн ч асуудал гэж үзэхгүй, үргэлжлүүлэн дуулцгаана. Гитар тоглодог залуус ямар олон юм бэ хэмээн уулга алдмаар. Залуус гитарыг ёстой “уйлуулах” шиг болж байв.

ГАДАА НАР БУУЖ, СЭРҮҮ ОРОВЧ ТЭДНИЙ УУР АМЬСГАЛ ХАЛУУН ХЭВЭЭРЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ

Энэ л өдрийг зорьж очиж, харж явдаг охин, хөвгүүнээ харах гэж догдолдог тухай зарим нь буу хална. Хоёр, гурваараа хөтлөлцсөн охид харагдана. Нэгнийхээ зургийг дарж, краш нь хажуугаар нь өнгөрсөн үү гэлтэй нэгнийгээ цаашлуулж инээлдэх нь өхөөрдөм.

“Алга ташвал эд эс сэргэнэ шүү” хэмээн хөтлөгч хэлж, үзэгч хүүхэд залуус цөмөөрөө алга ташна. Баярласан, хөгжилдсөн хөөрхөн гэдэг үгээр илэрхийлэхэд багадмаар тийм дүр зураг.

Тэд гадаа зохион байгуулж буй үйл ажиллагааныхаа үеэр хог хаягдал огт гаргадаггүй. Мөн байгальд ээлтэй байхаар олон хүн цугласан дээр батарей цуглуулж буй тухай Өмнөговь аймгийн Улсын тэргүүний Лаборатори 1-р сургуулийн 11б ангийн сурагч Т.Ариунзаяа хэлсэн юм.

Гадаа нар бууж, сэрүү оровч тэдний уур амьсгал халуун хэвээрээ үргэлжилнэ. Маргааш буюу бямба гарагт тэд яг товлосон цагтаа уулзана. “Open mic”, “Cover night”-ийн үеэр хэн хэнд зориулж дуулах бол, тэр ирэх болов уу гэх догдлол дүүрэн залуус гадаах талбайдаа дахин цуглана...

  • ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    2026-08-23
  • 35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    2026-08-20
  • ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    2026-08-19
  • ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    2026-08-17
  • ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    2026-08-16
  • ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    2026-08-14
  • ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    2026-08-13
  • ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2026-08-10
  • "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    2026-08-10
  • ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    2026-08-10
  • COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    2026-08-10
  • БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    2026-08-06
  • "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    2026-08-05
  • Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    2026-08-05
  • БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    2026-08-04
  • ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    2026-07-31
  • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    2026-07-30
  • АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    2026-07-30
  • Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    2026-07-26
  • Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    2026-07-22
  • С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    2026-07-21
  • ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    2026-07-21
  • "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    2026-07-21
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    2026-07-21
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    2026-07-21
  • Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    2026-07-20
  • Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    2026-07-20
  • ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
    ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
    2026-07-20
  • ФОТО: Дэлхийн хошой аварга Испани аваргын цомоо өргөлөө
    ФОТО: Дэлхийн хошой аварга Испани аваргын цомоо өргөлөө
    2026-07-20
  • У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
    У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
    2026-07-13
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан