Нийслэл хотод өнөөдөр автомашингүй нэг өдрийг өнгөрөөж байна. Үүнтэй холбогдуулан Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс БНХАУ-ын ЭСЯ, Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаалаа.
Хүрээлэн буй орчин болон нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тухайн өдрийг 2009 оноос хойш тэмдэглэж байна. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас энэ өдрийг тэмдэглээгүй бол энэ жил өргөн хүрээнд зохион байгуулж байна.
Тодруулбал “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах автомашингүй өдөр Улаанбаатар хотын төв хэсгийн зам, томоохон зах, худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаалаа.
Мөн өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан урлаг, спортын үйл ажиллагаа, гүйлтийн тэмцээн, сонгодог дуурийн тоглолт болохоос гадна нийслэлийн нийгмийн салбарын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгийг зохион байгуулж байна.