gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     3.20
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 4
Зурхай
 3.20
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 3.20
Валютын ханш
$ 3567₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Д.Доржготов: “Чингис хаан” одонг шинжлэх ухаанд үзүүлж буй ИТГЭЛ гэж хүлээж авлаа

Д.Доржготов: “Чингис хаан” одонг шинжлэх ухаанд үзүүлж буй ИТГЭЛ гэж хүлээж авлаа

"Чингис Хаан" тэргүүн дээд одон хүртсэн академич Д.Доржготов баярын сэтгэгдлээ илэрхийллээ.

О.Хандмаа
Улс төр
2022-11-24
 129
Facebook
Twitter

"Чингис Хаан" тэргүүн дээд одон хүртсэн академич Д.Доржготов баярын сэтгэгдлээ илэрхийллээ.

Тэрбээр “Чингис хаан одонг Монголын шинжлэх ухааны төлөөлөлд олгосонд баяртай байна. Энэ бол төрөөс шинжлэх ухаанд үзүүлж буй үнэлгээ, их том итгэл гэж хүлээж авч байна.

Шагнал авах тухайгаа сонсоод би юу хийлээ гэж эргэж сөхөж харлаа. 300 гаруй ном байна” гэлээ.

БИЧЛЭГ:

/Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзнэ үү./

Мөн тэрбээр "Газар зүй, хөрс судлалын шинжлэх ухааны салбарт олон жил зүтгэж яваа миний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэнд чин сэтгэлээсээ талархаж, цээж дүүрэн баяртай байна.

Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа, эрчимтэй хөгжлийн тулгуур, хөшүүрэг, хөдөлгүүр болсон өнөө үед төрөөс энэхүү эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачдын төлөөлөгч надад өгч байгаа нь шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна.

Монголчууд бид ихэс дээдсийн ариун голомт Бурхан Халдун хайрхан, гурван мөрний сав нутагт өсөж торнин, ертөнц дахинаа гайхагдсан эзэн Чингис хааны цогцлоон байгуулсан агуу их эзэнт гүрний түүх, уул ус, газар нутаг, сав шимийн ертөнцтэйгээ салшгүй холбоотой билээ.

Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн хөрст газар хөрвөж, хөвчин дэлхий дайтаж байх цаг дор эзэн Чингис хаан усны тунгалаг, өвсний соргог, уулын өндөр, талын уудмыг шүтэн эзэмшиж, нүүдлийн иргэншлийн түүхэн дээд, хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан чанадын утга учир нь Монгол орны минь байгаль, цаг уур, говь хангай, тал хээр хосолсон үржил шимт хөрс бүхий газар нутагт минь оршиж байжээ.

Тиймээс газар нутгийн онцлог, нэршил, нэрийдэл, хөрс шороо, ургамал, амьтан, гадаргын хийгээд газрын доорх хэвлийн баялаг бүгд эх түүхийн суурь нэгэн үндэс болохын учир түүхэн дэх газрын хүчин зүйлийг эрдэмтэд ихэд анхааран, тал бүрээс нь судалж ирсэн түүхтэй.

    Миний сурч эзэмшсэн мэргэжил, судалж бүтээсэн мэдлэг маань нүүдлийн соёл иргэншлийн гайхамшигт түүхийг бүтээсэн энэ хөрст газартай амин холбоотой явсаар 60 гаруй жилийг үзэж байна.

Газар зүйн судалгаа бол улс орны тусгаар тогтнол, ашид оршихын баталгаа гэдгийг манай үе үеийн судлаачид, эрдэмтэд гүнээ ухамсарлаж, эх орондоо  газарзүйн шинжлэх ухааны бүхий л салбарыг хөгжүүлэхийн төлөө 98 жил цуцалтгүй ажиллаж, хөдөлмөрлөж ирсний сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд нь өөрийн өчүүхэн боловч хувь нэмэр оруулсандаа баяртай байна.

Хамт олон, хамтран зүтгэгч та бүхнээрээ бахархаж байна.

Энэ хугацаанд судлаач нөхөдтэйгээ хамтран эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүх мэдээллийг багтаасан шинжлэх ухаан, зураг зүйн бүрэн хэмжээний лавлах “Монгол Улсын үндэсний атлас”-ыг гурван удаа боловсруулан нийтлүүлж, Монгол орныхоо бараг нийт нутгийг хамарсан хөрс, хөрсөн бүрхэвчийн судалгааны 50 гаруй удаагийн хээрийн экспедиц зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, физик, химийн шинжилгээ, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, бүтээл туурвиж, “Байгаль нуурын сав нуурын экологийн атлас”, “Монгол орны экосистемийн атлас”, “Сэлэнгэ-Байгал нуурын бүс нутгийн экологи-газарзүйн атлас” зэрэг орчин зүйн судалгааны томоохон бүтээлүүдэд оролцлоо.

Энэ судалгааны дүнд өнөөдөр бид нийт Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолох арга зүйг боловсруулан баталгаажуулж, байдал, төлөвийг нь экосистемийн хүрээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэгийг бий болгож чадсан юм.

Энэ бүх ажлыг гүйцэтгэхэд надад итгэл хүлээлгэж, хамтран зүтгэж, тусалж дэмжиж ирсэн Шинжлэх ухааны академийн удирдлага, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн  мэргэжил нэгт эрдэмтэн багш, шавь нартаа болон гэр бүлийнхэндээ гүн талархал илэрхийлье.

Монголын төр, түмэн олон минь хувь заяагаар учирсан хөрст энэ нутаг орноо үеийн үед, ургийн урагт хайрлан хүндэлж, бишрэн дээдэлж, унаган дагшнаар нь авч яваарай хэмээн өвгөн эрдэмтэн ах нь уламжилж байна.

Эрдэм мэдлэг арвижин дэлгэрч, эх орон минь мөнхөд хөгжин дэвжих болтугай" хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

  • ФОТО: 98 дахь удаагийн Оскарын наадмын улаан хивсний ёслолоос
    ФОТО: 98 дахь удаагийн Оскарын наадмын улаан хивсний ёслолоос
    2026-03-16
  • "Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Рио Тинтогийн хариултууд бидэнд таалагдахгүй байна"
    "Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Рио Тинтогийн хариултууд бидэнд таалагдахгүй байна"
    2026-03-10
  • Эмэгтэй хүн бол ЦЭЦЭГ, УЛИРАЛ, ЕРТӨНЦИЙН ГОО САЙХАН
    Эмэгтэй хүн бол ЦЭЦЭГ, УЛИРАЛ, ЕРТӨНЦИЙН ГОО САЙХАН
    2026-03-08
  • Казах түмний бүргэдээр ан хийх соёл, заншлыг сурталчилдаг “Бүргэдийн баяр-2026” эхэллээ
    Казах түмний бүргэдээр ан хийх соёл, заншлыг сурталчилдаг “Бүргэдийн баяр-2026” эхэллээ
    2026-03-07
  • ФОТО: Япон Улсын Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо
    ФОТО: Япон Улсын Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо
    2026-03-05
  • ФОТО: "Эх орончдын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдаанаас...
    ФОТО: "Эх орончдын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдаанаас...
    2026-03-02
  • "Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"
    "Мэдэгдлээ авч байж л усны үйлчилгээний төлбөрөө төлж хэвшсэн айлууд бий"
    2026-03-01
  • ФОТО: "Ирээдүй, найз минь бийрэндээ салхи оруулаарай!"
    ФОТО: "Ирээдүй, найз минь бийрэндээ салхи оруулаарай!"
    2026-02-25
  • ФОТО: Сүйдсэн, шархадсан, амь хохирсон дөрвөн жил...
    ФОТО: Сүйдсэн, шархадсан, амь хохирсон дөрвөн жил...
    2026-02-24
  • ФОТО: "Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадмын хаалтын ёслолоос
    ФОТО: "Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадмын хаалтын ёслолоос
    2026-02-23
  • ФОТО: Шинэ жилийн гоёлоо "тайлаагүй" Москва
    ФОТО: Шинэ жилийн гоёлоо "тайлаагүй" Москва
    2026-02-22
  • ФОТО: Азийн хотуудын Цагаан сарын баярын уур амьсгалаас...
    ФОТО: Азийн хотуудын Цагаан сарын баярын уур амьсгалаас...
    2026-02-18
  • ФОТО: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ахмадуудад золголоо
    ФОТО: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ахмадуудад золголоо
    2026-02-18
  • Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ахмадын төлөөлөлтэй золгож байна
    Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ахмадын төлөөлөлтэй золгож байна
    2026-02-18
  • ФОТО: Төрийн гурван өндөрлөг Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ
    ФОТО: Төрийн гурван өндөрлөг Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ
    2026-02-18
  • ФОТО: Лхам хурах битүүний ёсон
    ФОТО: Лхам хурах битүүний ёсон
    2026-02-18
  • ФОТО: Улсын цол хүртсэн уяачид
    ФОТО: Улсын цол хүртсэн уяачид
    2026-02-17
  • “Хүүхдүүд крантнаас ус уугаад байна. Болох уу” гэж асууна. Би өөрөө чанарыг хянадаг болохоор зүгээр, уулга гэдэг
    “Хүүхдүүд крантнаас ус уугаад байна. Болох уу” гэж асууна. Би өөрөө чанарыг хянадаг болохоор зүгээр, уулга гэдэг
    2026-02-15
  • Москвад ахмад дипломатч Ж.Самбуугийн нэрээр нэрлэсэн өргөөг нээжээ
    Москвад ахмад дипломатч Ж.Самбуугийн нэрээр нэрлэсэн өргөөг нээжээ
    2026-02-13
  • 35 ММ-ийн дуранд: Үнэ цэн нь өнгө мөнгөнд биш утга учирт багтдаг баяр
    35 ММ-ийн дуранд: Үнэ цэн нь өнгө мөнгөнд биш утга учирт багтдаг баяр
    2026-02-12
  • Банк, ББСБ-аас олгох зээлтэй холбоотой маргаан тогтмол өсөж байна
    Банк, ББСБ-аас олгох зээлтэй холбоотой маргаан тогтмол өсөж байна
    2026-02-12
  • Bad Bunny испани хэлээр Super Bowl-ийн тайзнаа дуулсныг хүмүүс эсэргүүцжээ
    Bad Bunny испани хэлээр Super Bowl-ийн тайзнаа дуулсныг хүмүүс эсэргүүцжээ
    2026-02-09
  • "Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ
    "Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ
    2026-02-02
  • Жастин Бибер “Грэмми”-ийн тайзнаа цээж нүцгэн гарч, хэвлийн булчин, шивээсээ "гайхуулжээ"
    Жастин Бибер “Грэмми”-ийн тайзнаа цээж нүцгэн гарч, хэвлийн булчин, шивээсээ "гайхуулжээ"
    2026-02-02
  • ФОТО: Грэммийн шагнал гардуулах ёслолын эргэн тойронд
    ФОТО: Грэммийн шагнал гардуулах ёслолын эргэн тойронд
    2026-02-02
  • Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ
    Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ
    2026-01-27
  • ФОТО: Сарлагийн цэвэр шар тос 60 мянган төгрөг
    ФОТО: Сарлагийн цэвэр шар тос 60 мянган төгрөг
    2026-01-26
  • 40 настай америк залуу хамгаалалтын хэрэгсэлгүйгээр 101 давхар барилгын оройд гарлаа
    40 настай америк залуу хамгаалалтын хэрэгсэлгүйгээр 101 давхар барилгын оройд гарлаа
    2026-01-26
  • ФОТО: “Амар байна уу 2026” худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
    ФОТО: “Амар байна уу 2026” худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
    2026-01-23
  • "207 дугаар байрыг нурааж шинээр барьж байгаа хэр нь амь хохирсон хүмүүсийг тоохгүй байна"
    "207 дугаар байрыг нурааж шинээр барьж байгаа хэр нь амь хохирсон хүмүүсийг тоохгүй байна"
    2026-01-23
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан