gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3594₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
А.Энхтуул: Францын нэрийн өмнөөс шатар тоглохыг хүссэн урилгын хариуг бодож байж өгнө

А.Энхтуул: Францын нэрийн өмнөөс шатар тоглохыг хүссэн урилгын хариуг бодож байж өгнө

Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын 44-р олимпиадад амжилттай оролцсон Монголын шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Э.Энхмаа
Спорт
2022-08-11
 9763
Facebook
Twitter

Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын 44-р олимпиадад амжилттай оролцсон Монголын шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. 2022 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулсан энэ тэмцээнд манай улсын эрэгтэй багийнхан дэлхийн 187 орны 188 багаас 35-р байр эзэлсэн бол эмэгтэй шигшээ багийнхан 160 орны 162 багаас 15 дугаар байрыг эзэлж, Монголын шатрын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүллээ.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатараар ахлуулсан С.Ган-од дасгалжуулагчтай эрэгтэй шигшээ баг, Ц.Батсайхан дасгалжуулагчтай эмэгтэй шигшээ багийнхнаа Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд Монголын шатарчид болон тамирчдын ар гэрийнхэн баяр хөөртэй угтав. 

Шатрын спортын их мастер, Монголын эмэгтэй шигшээ багийн лидер тоглогчоор нэгдүгээр ширээнд өрсөлдсөн А.Энхтуулаас тэмцээний сэтгэгдлийг нь сонссон юм.

Их мастер А.Энхтуул

Тэрбээр, Монголын баг тамирчид маань амжилтаа багаараа шинэчлэн тогтоолоо. Олон улсын мастер Т.Мөнхзул дүү маань 3-р ширээндээ амжилттай тоглож, Их мастерын сүүлчийн нормоо биелүүлж Монголын долоо дахь эмэгтэй их мастер боллоо. Дэд мастер Б.Мөнгөнзул дүү маань дөрөвдүгээр ширээнд түрүүлж, Монголын эмэгтэй шатарчдаас анхны алтан медалийг авчирлаа. Миний хувьд нэгдүгээр ширээнд дэлхийн улс бүрийн шилдэг шатарчидтай тоглож, Топ-20 шатарчдад багтсан. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын маань аль аль нь хувийн амжилтаа ахиулж, Монголын шатарчид түүхэн амжилт гаргалаа.
-Тэмцээний үеэр Танд Франц улсын шигшээ багийн нэрийн өмнөөс тоглох урилга иржээ. Та ямар шийдвэр гаргах вэ?
-Франц улсын Филидор-Мулхаус мэргэжлийн шатрын клубээс Франц улс болон тус клубын нэрийн өмнөөс тоглох урилга ирсэн. Би шийдвэрээ нэлээд бодож байж гаргана. Есдүгээр сараас өмнө хариу өгөх ёстой гэлээ. 

Т.МӨНХЗУЛ: ШАТАР БОЛ ӨӨРТЭЙГЭЭ Л ТЭМЦДЭГ, ӨӨРТЭЙГЭЭ АЖИЛЛАДАГ СПОРТ

Монголын шатрын үндэсний шигшээ багийн гишүүн "Кайсса" клубын тамирчин, Олон улсын мастер Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй Их мастер цолны гурав дахь болзлоо биелүүлснээр Эмэгтэй Их мастер цолны болзол хангасан. Т.Мөнхзулын дасгалжуулагчаар түүний аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх ажилладаг. Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль авсан бөгөөд энэ амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм. Их мастерийн болзол хангасан чамд баяр хүргэе.

Тэрбээр, Баярлалаа. Их мастерийн хоёр норм надад байсан. Сайн тоглоод Их мастер авъя гэсэн бодолтой байсан. Зорилгодоо хүрсэндээ баяртай байна.

-Шатар тоглохын сайхан нь юу вэ? 
-Шатар бол өөртэйгээ л тэмцдэг, өөртэйгээ ажилладаг спорт гэж боддог. Сэтгэлзүйгээ удирдаж сурна. Шатар бол үнэхээр гоё. Тоглох хожил, хожигдол бүгд гоё. 

-Аав охин хоёр шатрын спортын багш шавь болон хичээллэжээ. Хэдэн наснаасаа шатраар хичээллэж эхлэв?
-Миний дасгалжуулагч бол аав минь. Би таван наснаасаа эхлэн шатараар хичээллэсэн.  

Б.МӨНГӨНЗУЛ: БАГАДАА ААВ, АХ ХОЁРЫНХОО ШАТАР ТОГЛОХЫГ ХАРЖ СУУСААР ШАТАРТ ДУРТАЙ БОЛСОН

Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны Дэд мастер 17 настай Б.Мөнгөнзул охин дөрөвдүгээр ширээнд түрүүлж, алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болсон билээ.  

-Дэлхийн шатрын олимпиадад анх удаа оролцож, Алтан медалийн эзэн болсон чамд баяр хүргэе. Тэмцээний сэтгэгдлээ хуваалцаач?
-Баярлалаа. Би эхлээд нэлээд сандарсан. Миний хувьд багийн тэмцээнд оролцож байсан боловч ийм чансаа өндөр том тэмцээнд багаараа оролцож үзээгүй учир эхний өрөгтөө маш их сандарсан. Сүүлдээ гайгүй болсон.

-Хэддүгээр өрөгийн ямар тоглолт хамгийн хэцүү байв?
-Миний хувьд нийт 11 өрөгөөс 10 тоглож, нэг хожигдож, нэг өнжсөн. Гуравдугаар өрөгөөс хойш хүндэрч эхэлсэн, яагаад гэвэл багаараа хожоод дээшээ гарч ирсэн учир. Ерөнхийдөө бүх өрөг хэцүү байсан даа. Дөрөвдүгээр өрөгт би Германы их мастертай тоглохдоо гараанаас эхлэн муу байрлал авч явсаар хожигдсон. Цаана нь олон өрөг байгаа учир энэ хожигдлоо мартах хэрэгтэй, ганц өөрийгөө биш багаа бодож тоглох ёстой гэж маш их хичээж тоглосон.

-Медалийн төлөө тоглох сүүлийн өрөг хүнд байв уу?
-Алтан медалийн төлөөх тоглолт гэдгээ аль болох бодохгүй, зөвхөн тоглолтдоо анхаарсан. Шатар тоглохдоо сэтгэлзүйн хувьд хамгийн тайван байж, чөлөөтэй сэтгэн бодож оновчтой нүүдлээ хийдэг.

Б.Мөнгөнзул: Шатар тоглохдоо сэтгэлзүйн хувьд хамгийн тайван байж, чөлөөтэй сэтгэн бодож оновчтой нүүдлээ хийдэг.

-Дараагийн тэмцээн нь хэзээ вэ?
-Есдүгээр сард болох өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

-Шатрын спортыг яагаад сонирхох болсон бэ? Цэцэрлэгт байхаасаа шатар тоглож эхэлсэн гэж сонссон.
-Би зургаан хүүхэдтэй айлын гурав дахь нь. Шатар тоглож эхлэхэд миний аав, ах хоёр их нөлөөлсөн. Бидний багад манай аав, ах хоёр гэртээ өдөр болгон шатар тоглодог байсан. Би хараад л сууж байдаг. Заримдаа би тоглодог ч ерөөсөө хождоггүй.

Би дараа нь ахтайгаа шатрын дугуйланд явж эхэлсэн. Дугуйланд очоод багштайгаа долоо хоногт нэг тоглодог. Тэр үед манай ах багшийг нэг удаа хожсон. Тэр үед би багшийг хожих юмсан гэж дотроо бодож, их хичээсэн. Сүүлдээ тэмцээнд орж, медаль авч урам зориг орсон доо. Нэг л мэдэхэд шатрын спортод маш их дуртай болсон.

-Шатар тоглож байхад хамгийн сайхан нь юу вэ?
-Шатар тоглоход нүүгээд л цагаа дардаг. Тэр цагны чимээнд би их дуртай. 

Гэрэл зургуудыг А.Эрхэмбаяр

  • “Gem Mall” төвд гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдийн гэм бурууг шүүж байна
    “Gem Mall” төвд гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдийн гэм бурууг шүүж байна
    2025-09-17
  • "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын удирдлагууд хууль давсан журам өөрсдөдөө баталсан"
    "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын удирдлагууд хууль давсан журам өөрсдөдөө баталсан"
    2025-09-15
  • ФОТО: Намрын чуулган эхэллээ
    ФОТО: Намрын чуулган эхэллээ
    2025-09-15
  • ФОТО: Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна
    ФОТО: Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна
    2025-09-13
  • Н.Энхбаяр: Улстөрчдийн ёс суртахуун маш муухай дордож, тэд үнэхээр даварчээ
    Н.Энхбаяр: Улстөрчдийн ёс суртахуун маш муухай дордож, тэд үнэхээр даварчээ
    2025-09-11
  • ФОТО: Солонгосын соёлын өдрүүдийг 10 дахь жилдээ зохион байгууллаа
    ФОТО: Солонгосын соёлын өдрүүдийг 10 дахь жилдээ зохион байгууллаа
    2025-09-09
  • "10.1-нээс борлуулах хагас коксон нүүрс нэг шуудай нь 5000 төгрөг"
    "10.1-нээс борлуулах хагас коксон нүүрс нэг шуудай нь 5000 төгрөг"
    2025-09-09
  • ФОТО: Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний төвийг нээснээр ХСҮТ-ийн ачааллыг 10-16 хувиар бууруулна
    ФОТО: Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний төвийг нээснээр ХСҮТ-ийн ачааллыг 10-16 хувиар бууруулна
    2025-09-08
  • ФОТО: Австралийн Амбан захирагч Саманта Мостин Оюу толгойн уурхайтай танилцлаа
    ФОТО: Австралийн Амбан захирагч Саманта Мостин Оюу толгойн уурхайтай танилцлаа
    2025-09-06
  • Д.Нарангэрэл: Папиллома вирус эрэгтэйчүүдэд ч бэлэг эрхтний хавдар үүсгэдэг
    Д.Нарангэрэл: Папиллома вирус эрэгтэйчүүдэд ч бэлэг эрхтний хавдар үүсгэдэг
    2025-09-06
  • ФОТО: Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийжээ
    ФОТО: Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийжээ
    2025-09-05
  • ФОТО: Австралийн Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарыг угтан авлаа
    ФОТО: Австралийн Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарыг угтан авлаа
    2025-09-05
  • Багш нарын цалин, цалингийн бүтцийг танилцууллаа
    Багш нарын цалин, цалингийн бүтцийг танилцууллаа
    2025-09-04
  • БИЧЛЭГ: Ким Жон Ун, Путинтэй уулзсаны дараа ажилтан нь ДНХ-ийн бүх ул мөрийг арилгажээ
    БИЧЛЭГ: Ким Жон Ун, Путинтэй уулзсаны дараа ажилтан нь ДНХ-ийн бүх ул мөрийг арилгажээ
    2025-09-04
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна
    Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна
    2025-09-02
  • Путин, Ши, Моди нар инээд алдан уулзаж буй нь олны анхаарлыг татав
    Путин, Ши, Моди нар инээд алдан уулзаж буй нь олны анхаарлыг татав
    2025-09-02
  • П.Наранбаяр: Сурагчид хиймэл оюун ухааныг ашиглаж л байг. Багш нар ч өөрсдөө хөгжих хэрэгтэй
    П.Наранбаяр: Сурагчид хиймэл оюун ухааныг ашиглаж л байг. Багш нар ч өөрсдөө хөгжих хэрэгтэй
    2025-09-02
  • ФОТО: Улсын хэмжээнд 895 ерөнхий боловсролын сургуульд 826.860 сурагч хичээлдээ орлоо
    ФОТО: Улсын хэмжээнд 895 ерөнхий боловсролын сургуульд 826.860 сурагч хичээлдээ орлоо
    2025-09-01
  • VIII сарын 27-ноос эхлэн 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлана
    VIII сарын 27-ноос эхлэн 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлана
    2025-08-25
  • "Хүнд сурталгүй, шуурхай төрийн албан хаагчийг урамшуулна, гүйцэтгэлийг нь иргэд үнэлнэ"
    "Хүнд сурталгүй, шуурхай төрийн албан хаагчийг урамшуулна, гүйцэтгэлийг нь иргэд үнэлнэ"
    2025-08-20
  • Х.Батжаргал: Багшийг цомхотгохгүй, харин ч бидэнд багш хэрэгтэй байна
    Х.Батжаргал: Багшийг цомхотгохгүй, харин ч бидэнд багш хэрэгтэй байна
    2025-08-07
  • "Цаг уурын байгууллагын төсөв ₮74 тэрбум болж багассан тул цомхтгол хийсэн"
    "Цаг уурын байгууллагын төсөв ₮74 тэрбум болж багассан тул цомхтгол хийсэн"
    2025-08-06
  • ШИНЭ КЛИП: Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ
    ШИНЭ КЛИП: Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ
    2025-08-06
  • "Ибаримтыг банкны карттай холбосноор бүртгүүлэх баримтын тоо хоёр дахин нэмэгдэнэ"
    "Ибаримтыг банкны карттай холбосноор бүртгүүлэх баримтын тоо хоёр дахин нэмэгдэнэ"
    2025-08-06
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    2025-08-06
  • Австрали өөрсдийн хийсэн анхны пуужингаа хөөргөсөн ч 14 дэх секундэд осолджээ
    Австрали өөрсдийн хийсэн анхны пуужингаа хөөргөсөн ч 14 дэх секундэд осолджээ
    2025-07-31
  • ФОТО: Оззи Осборнтой салах ёс гүйцэтгэлээ
    ФОТО: Оззи Осборнтой салах ёс гүйцэтгэлээ
    2025-07-31
  • АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    2025-07-30
  • "Улсын төсвийг анх удаа олон нийтээр хэлэлцүүлж, санал авна"
    "Улсын төсвийг анх удаа олон нийтээр хэлэлцүүлж, санал авна"
    2025-07-30
  • ТРЭЙЛЕР: “Freakier Friday” кино ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ
    ТРЭЙЛЕР: “Freakier Friday” кино ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ
    2025-07-29
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан