gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.27
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.27
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.27
Валютын ханш
$ 3596₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
"Элэгний Д вирустэй иргэд сард ₮6 саяар тариа авч чадахгүй тул ЭМЯ-аас тусламж хүсэж байна"

"Элэгний Д вирустэй иргэд сард ₮6 саяар тариа авч чадахгүй тул ЭМЯ-аас тусламж хүсэж байна"

Элэгний Д вируст гепатитын эсрэг Мирклудекс Б (Bulevirtide) эмийг Монгол Улсад оруулж ирж, худалдан борлуулах шаардлагатай байгаа таалаар “Элэгний В, D вирустэй тэмцэгчид” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тэд “Бид амьд баймаар байна. Тийм учраас энэ эмийг авч хэрэглэе” гэж хүслээ.

Г.Тэгшсүрэн
Эрүүл мэнд
2024-02-19
 44
Facebook
Twitter
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 10 минут
2024.02.19

Элэгний Д вируст гепатитын эсрэг Мирклудекс Б (Bulevirtide) тариаг Монгол Улсад оруулж ирж, худалдан борлуулах шаардлагатай байгаа талаар “Элэгний В, D вирустэй тэмцэгчид” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тэд “Бид амьд баймаар байна. Тийм учраас энэ тариаг авч хэрэглэе” гэж хүслээ.

Тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа "Мирклудекс Б (Bulevirtide) тариаг анх 2014 онд ОХУ-д бүтээсэн. Үүнээс хойш Д вирустэй иргэд бид энэ тарианд хамрагдахын тулд 2016 оноос хойш үе үеийн Эрүүл мэндийн сайд болон бусад холбогдох албаны хүмүүст шаардлага хүргүүлж ирсэн. Гэвч одоог хүртэл тодорхой шийдвэр гараагүй. Энэ тариаг хүлээж олон хүн элэгний өвчнөөр нас барж байна. Тухайлбал, хоёр жилийн өмнө Д вирустэй 37 настай иргэн “Мөн  ч их хүлээсэн дээ гэж дамжуулаарай” гэж хэлээд нас барсан тохиолдол бий. Бидний амь нас цаг, минутаар хэмжигдэж байгаа учраас Д вирусийн эсрэг энэ тариаг оруулж ирэхийг хүсэж байна.

Эрүүл мэндийн яам ажлаа хийхгүй байгаа учраас бид амьд байх, элэг бүтэн амьдрахын тулд  ОХУ руу явж Д вирусийн эсрэг тарианд хамрагдах эрхийн бичигтэй болж ирсэн. Эрүүл мэндийн сайдын багцад улсын төсвөөс 13.5 тэрбум төгрөг суулгасан байна. Бид энэ мөнгөнөөс Д вирусийн эсрэг тариагаа авахгүй бол өөрсдөд маань эдийн засгийн хувьд боломж алга. Эрүүл мэндийн яамнаас энэ мөнгийг бидэнд үлдээж өгөөч гэж л хүсэж байгаа юм” гэв.

Мөн ТББ-ын гишүүн н.Буянтогтох “Д бол маш хоруу чанартай, элэг гэмтээдэг, хатуурал, цаашлаад хавдар болгодог гол үндсэн вирус юм. Монголд B,D вирусийн эмчилгээ гэж байхгүй. Миний хувьд B вирусийн эсрэг Vicure гэдэг эмийг 30 хоногт өдрийн нэгээр уудаг. Мөн Урсомон гэдэг цөс хөөх эмийг өдрийн хоёроор, нэмээд элэг хамгаалах Ucolic эмийг өдрийн гурваар ууж байна.

Мирклудекс Б (Bulevirtide) тариаг 2015 оноос ОХУ-д хэрэглэж эхэлсэн. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас иргэддээ хөнгөлөлт үзүүлж, энэ тариаг үнэ төлбөргүй хийдэг. 30 хоногийн тариа нь монгол мөнгөөр 6.4 сая төгрөгийн үнэтэй. Энэ тариа нь эмнэлзүйн заавраараа 1.8 жил хийлгэх хугацаатай. 20 сар тариулах хугацаанд 128 сая төгрөг зарцуулахаар байгаа юм. Гэтэл Монголд өнөөдөр цалингийн доод хэмжээ 660 мянган төгрөг. Тэгэхээр энэ үнэтэй тариаг хийлгэх ямар ч боломж байхгүй.

Монгол Улсын Засгийн газраас 2024 онд элэгний B,D вирусийн эмчилгээнд зориулж 13.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Төсвийн мөнгийг хувааж үзвэл 105 иргэн энэ тарианд хамрагдах боломж байна. Тиймээс энэ мөнгийг зориулалтын дагуу зарцуулж өгөөч гэж шаардаж байгаа юм” гэлээ.

Мөн ТББ-ын төлөөлөл "Би АНУ руу судалгааны эмчилгээнд яваад ирсэн. Гэхдээ хоёр жилийн дараа эмчилгээгээ зогсоосон, учир нь надаас өөр дөрвөн хүний элэг ноцтой гэмтсэн гэдэг дүгнэлт гарсан. АНУ-ын эмч надад Мирклудекс Б (Bulevirtide) тариаг хийлгэхийг зөвлөсөн юм. Гэвч Монголд байхгүй. Асууж, тодруулж үзсэн. Хариу нь тодорхой биш, оруулж ирэх боломжгүй, өндөр өртөгтэй гэсэн.

Энэ тариаг бид хэрэглэхэд нэг сарын 6 сая 400 мянган төгрөгийн өртөгтэй болох нь. Тиймээс л хөнгөлөлт үзүүлээч, ЭМЯ, Эрүүл мэндийн сайд ажлаа хийгээд үүнд анхаарлаа хандуулаач гэж Сайдаас, яамнаас тусламж хүсье. Бидэнд уух, эм тариа алга" гэж ярив.

Тэдний хэлж буйгаар Мирклудекс Б (Bulevirtide) тариа нь хоруу чанаргүй, гаж нөлөө багатай, хамрах хүрээ өргөнтэй, өвчний аль ч үед хэрэглэж болдог. B,D вирусийг элэг рүү нэвтрүүлдэг антигенийг блоклож өгдөг сонгомол үйлчилгээтэй аж. Эмийг анх ОХУ-ын эрдэмтэд бүтээж, ХБНГУ-ын компанид патентаа худалдаж, тэр компани цааш АНУ-ын “Gilead Science”-д шилжүүлжээ.

ОХУ уг эмийг зөвхөн дотооддоо өөрийн иргэдэд хэрэглэх тодорхой нөхцөлтэй байдаг аж. Харин манай улсын  “Элэгний В, D вирустэй тэмцэгчид” ТББ-ын гишүүд өөрсдөө очиж, тус улсын эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьснаар тариаг худалдан авч хэрэглэх эрхийн бичиг авч чаджээ. ОХУ-ын улсын эмийн сангаас 6 сая 425 мянган төгрөгөөр худалдан авахаар болсон аж. Одоо тэдэнд эдийн засгийн хувьд хүндрэл үүсээд байгаа тул элэгний B,D вирустэй иргэдийн эмчилгээнд зарцуулахаар улсын төсөвт суулгасан мөнгөнөөс авч ашиглахыг шаардаж буй юм байна.

Эрүүл мэндийн яамнаас шаардлагынхаа хариуг өнөөдөр авах бөгөөд хариу өгөөгүй тохиолдолд өлсгөлөн зарна “Тэртээ, тэргүй бид хаана ч үхэх л улс шүү дээ. Өөрсдийнхөө төлөө явах болно” гэж хэвлэлийн хурлын төгсгөлд онцоллоо.  

  • ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    ФОТО: Балба-Төвөдийн хил орчимд болсон үерийн дараах дүр зураг
    11 цаг 34 минутын өмнө
  • ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    ФОТО: Роботуудын “олимп” Бээжинд болж байна
    2026-08-23
  • 35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    35 ММ-ийн дуранд: Борооны дараах танил дүр зураг буюу усанд автсан Улаанбаатар
    2026-08-20
  • ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    ФОТО: Сэлбэ голын тохижуулсан хэсэг голд урсаж, дахин хайрга асгав
    2026-08-19
  • ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    ФОТО: COP17 чуулганы эргэн тойронд...
    2026-08-17
  • ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    ФОТО: "Салхит" уулын оройд 13 жилийн турш эргэж буй 31 сэнс
    2026-08-16
  • ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    ФОТО: Зарим ШТС АИ92 шатахууныг 3040 төгрөгөөр худалдаж байна
    2026-08-14
  • ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    ФОТО: Өчигдөр тохиосон нар хиртэлт гэрэл зурагчдын дуранд...
    2026-08-13
  • ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    ФОТО: Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2026-08-10
  • "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    "Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан ч БЗС-ийн санхүүжилт шийдэгдээгүй"
    2026-08-10
  • ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    ФОТО: Хөнгөлөлттэй зээлээр барьж буй шатахууны агуулахууд
    2026-08-10
  • COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    COP17 хурлын үеэр хэрэгжих зам тээврийн зохицуулалтууд
    2026-08-10
  • БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
    2026-08-06
  • "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    "Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна"
    2026-08-05
  • Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцаллаа
    2026-08-05
  • БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    БИЧЛЭГ: Гашуудсан эх далайн гахай үхсэн тугалаа зургаан өдөр нуруун дээрээ авч явжээ
    2026-08-04
  • ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    ФОТО: Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй
    2026-07-31
  • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    2026-07-30
  • АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    АНХААР: Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд орох гэж буйгаа хэрхэн мэдэх вэ?
    2026-07-30
  • Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    Б.Найдалаа: Бид хүссэн хүсээгүй зах зээлийн тариф руу орно, тэр нь одоогийнхоос өндөр байна
    2026-07-26
  • Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1000-aaс 5000 төгрөг болгож нэмлээ
    2026-07-22
  • С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
    2026-07-21
  • ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    ФОТО: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
    2026-07-21
  • "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    "Улсын цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй, аймгийн цолтой нэг бөхөөс илэрсэн гэх имэйл ирсэн"
    2026-07-21
  • Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
    2026-07-21
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг угтан авлаа
    2026-07-21
  • Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
    2026-07-20
  • Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    Цомоо өргөж, ялалтаа тэмдэглэх аваргуудын дэргэдээс Трамп холдохыг хүссэнгүй
    2026-07-20
  • ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
    ФОТО: Хөл бөмбөгийн ДАШТ-д анх удаа зохион байгуулсан завсарлагааны шоу тоглолтоос
    2026-07-20
  • ФОТО: Дэлхийн хошой аварга Испани аваргын цомоо өргөлөө
    ФОТО: Дэлхийн хошой аварга Испани аваргын цомоо өргөлөө
    2026-07-20
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан