gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -7
  • Зурхай
     11.18
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -7
Зурхай
 11.18
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -7
Зурхай
 11.18
Валютын ханш
$ 3572₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
ФОТО: Монгол хүүхэлдэйн киноны сэдэвт АНХНЫ маркийг танилцууллаа

Марк бол тусгаар тогтносон улсын баталгаа, бэлгэ тэмдэг юм. Манай улс марктай болоод 98 дахь жилтэйгээ золгож буй. Нэгэн зуун жилийн шуудангийн түүхэнд анх удаа Монгол хүүхэлдэйн кино марк гаргалаа.

О.Хандмаа
Соёл урлаг
2022-09-12
 65
Facebook
Twitter

Марк бол тусгаар тогтносон улсын баталгаа, бэлгэ тэмдэг юм. Манай улс марктай болоод 98 дахь жилтэйгээ золгож буй. Нэгэн зуун жилийн шуудангийн түүхэнд анх удаа Монгол хүүхэлдэйн кино марк гаргалаа.

Тухайлбал өнөөдрөөс “Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт 6 нэр, 1 блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргаж байна.

“Монгол шуудан”-гийн түүхэнд 1946 оны долоодугаар сарын 1-нд “Ардын хувьсгалын 25 жилийн ой” сэдэвт маркт хүүхдийн дүрийг анх дүрслэн хэвлүүлсэн байдаг. Монголын хүүхэлдэйн киноны урлаг 1961 оноос эхтэй бөгөөд анх удаа ийнхүү монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон хүүхэлдэйн кинонууд марк болон олон нийтийн хэрэглээнд нэвтэрлээ.

“Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт 6 нэр, 1 блок маркт дараах уран бүтээлүүд багтжээ. Үүнд:

“ХОЁР НАЙЗ”-Монголын анхны хүүхэлдэйн киног 1961 онд бүтээсэн. Зохиолч, найруулагч, УГЗ Ц.Зандраа, зураач Д.Рэнцэн, зураглаач Д.Нямсүрэн нар ажилласан. Энэ бүтээлд малчин хүү болон түүний хайртай тугал, ишиг хоёр найзын адал явдал гарна.

“ЭРХ ЦАГААН”-Уг киног “Телекино” үйлдвэрт 1985 онд бүтээсэн. Зохиолч М.Чойжил, найруулагч УГЗ Д.Хишигт, зураач Ц.Дашиймаа, зураглаач УГЗ М.Мөрөнгуа нар ажилласан. Энэ бүтээлд хөдөөгийн хүү Батаа, хотын хөвгүүд Болдоо, Зоригоо гурвын эрх цагаан ишиг нь алга болж гурван найз эрэлд гарна.

“БОРОЛДОЙН ЦАГ”- Киног Мэдээлэл радио, телевизийн улсын хороо, ЗХУ-ын “Союзмультцильм” нэгдэл хамтран 1985 онд бүтээсэн. Зохиолч, найруулагч, зураглаачаар С.Мягмар, хөгжмийн зохиолч нь УГЗ Г.Алтанхуяг ажилласан. Энэ хүүхэлдэйн кино нь Монголын үндэсний телевизийн хүүхэлдэйн кинонуудыг нэгтгэсэн эхлэл байв.

“АРВАН ХОЁР ЖИЛ”-Уг киног Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо, ЗХУ-ын “Союзмультцильм” нэгдэл хамтран 1987 онд бүтээсэн. Зохиолч, найруулагчаар С.Мягмар, В.Пекарь нар, зураач Б.Буяндэлгэр, хөгжмийн зохиолч А.Артемьев нар ажилласан. Шинэ жил эхлэхэд хэдхэн хором үлдэж, цаг тооллыг 12 амьтны нэрээр эхлүүлэх тов тодорхойгүй байв. Хулгана, тэмээ хоёр нэрээ дэвшүүлэхэд аль амьтан нь урьдаж нар харах болзол тавьдаг.

“АЗАР, БАЗАР, ТАЗАР”-Уг киног 1991 онд бүтээсэн. Зохиолч С.Надмид, Найруулагч Ц.Дашиймаа, ерөнхий зураач Р.Батсайхан, зураглаач УГЗ М.Мөрөнгуа нар ажилласан. Уг бүтээлд Азар, Базар, Тазар гурав сайхан сэтгэлтэй өглөгч хааныг чадахаар очдог.

“МААМУУ”-Уг цуврал хүүхэлдэйн киног “Монгол Контент” ХХК 2017 онд бүтээсэн. Зохиолч И.Өнөболд, ерөнхий найруулагч, аниматор Л.Ганболд нар ажилласан.

“МӨНХ ТУНХ”-Тус цуврал хүүхэлдэйн киног “Gertoon” анимэйшн студид 2020 онд бүтээсэн. Зохиолч, найруулагч Ц.Бат-Оргил, ерөнхий аниматор Л.Тэмүүлэн нар ажилласан.

“Монгол Контент” ХХК-ийн хамт олон

  • Маркийг бүтээхэд:
  • Монгол Улсын УГЗ, кино оператор М.Мөрөнгуа,
  • УГЗ, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн,
  • СГЗ, зураач С.Цогтбаяр,
  • “Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар,
  • Аниматор Л.Ганболд,
  • Найруулагч Ц.Бат-Оргил нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, материалаар ханган ажилласан байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал маркийг нээх ажиллагаанд үг хэллээ. Тэрбээр “Хүн бүрийн дурсамж, сэтгэл зүрхэнд хүрсэн олон сайхан хүүхэлдэйн киног марк болгох үйлсэд сэтгэл зүтгэл гарган ажилласан бүх хүмүүст хувиасаа болон Монгол Улсын засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе” хэмээлээ.

“МАРК ДАХИЖ ХЭВЛЭГДДЭГГҮЙ ГЭДЭГТ ҮНЭ ЦЭН НЬ ОРШДОГ”

-“Монгол шуудан” ХК-ийн Марк, Үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар:
-1924 онд анхны марк шуудангийн гүйлгээнд орж байсан. Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэл 1107 сэдвээр, 4200 гаруй маркийг шуудангийн гүйлгээнд нэвтрүүлж чадлаа.

Өнөөдөр бид монгол хүүхэлдэйн киноны сэдэвт анхны маркийг танилцууллаа. 1985 оноос хойш “Walt Disney”-н цуврал хүүхэлдэйн киноны марк Монголд гарч байсан.

Шуудангийн марк нь шууданд төлбөр төлөх баримт, тасалбар юм. Өнөөдрийн гаргаж буй 6 нэрийн марк 1000 төгрөгийн үнэтэй, 1 блок марк нь 2000 төгрөгийн үнэтэйгээр бид гүйлгээнд нэвтэрлээ. 6 нэр, 1 блоктой иж бүрдэл болон худалдаалагдах юм. Марк нь төлбөрийн хэрэгсэл болдог. Мөн дахиж хэвлэгддэггүй гэдэгт үнэ цэн нь оршдог.

“МОНГОЛ ХҮҮХДҮҮД ГАДНЫН ХҮҮХЭЛДЭЙН КИНО ҮЗЭЖ, ХҮМҮҮЖИЖ БАЙНА”

-Монгол Улсын УГЗ, кино оператор М.Мөрөнгуа:
-Бидний 60 жилийн өмнө хийсэн “Хоёр найз”, 40-өөд жилийн өмнө хийсэн “Эрх цагаан”, гучаад жилийн өмнө хийсэн “Азар, Базар, Тазар” хүүхэлдэйн кино марктай боллоо. Уламжлалт аргаар хийсэн уг кинонууд хүүхэлдэйн киноны анхдагч билээ.

Цахим ертөнц хөгжсөн энэ эрин зуунд хүүхэлдэйн кино яг л хоолтой ижилхэн ач холбогдолтой болсон байна. Монгол хүүхдийг эх хэл, өв уламжлалаа мэддэг байлгая гэвэл монгол хүүхэлдэйн кино, өөрсдийн гэсэн баатрыг үзэх дуртай болгох ёстой.

Монгол хүүхдүүд гаднын хүүхэлдэйн кино үзэж, хүмүүжиж байна. Тэгэхээр үндэсний тодотголтой хүүхэлдэйн киног дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй. Бид жилдээ 5-10 минут л гардаг хүүхэлдэйн кино хийгээд хүүхдүүдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадахгүй. Өдөр бүр үзэх юмтай байлгаж байж хүүхдүүддээ нөлөөлнө.

“БИД ЦАГ ҮЕЭ ДАГАН ДАРААГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭ ДИЖИТАЛ ХУВИЛБАРААР ГАРГАХААР БЭЛДЭЖ БАЙНА”

-“Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Чинзориг:
-Олон жил тасраад байсан монгол хүүхэлдэйн кино бүтээх ажлыг манай компани 2017 оноос эхлүүлсэн. Бид “Маамуу” хүүхэлдэйн киноны 16 ангийг 2D, сүүлийн нэг ангийг 3D хувилбараар хийж хүүхэд багачууддаа зориулан бүтээж байна.

Монгол хүүхдүүд монгол хэл, соёл, ёс заншлаа хүүхэлдэйн киногоор дамжуулан танин мэдээсэй гэх гол зорилгыг агуулж энэ ажлыг эхлүүлж байсан. “Маамуу” хүүхэлдэйн киноны дүрүүдийг маркт мөнхөлсөнд баярлалаа. Хүүхэлдэйн киног хөгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн ахмадууддаа маш их баярлалаа. “Монгол Контент” ХХК цаашид энэ үйлсээ үргэлжлүүлсээр байх болно. Бид цаг үеэ даган дараагийн бүтээгдэхүүнүүдээ дижитал хувилбараар гаргахаар бэлдэж байна. Мөн цаашлаад “Маамуу” хүүхэлдэйн киногоо олон улсын зах зээлд гаргахад бэлэн болсныг дуулгамаар байна.

Хүүхэлдэйн киног бүтээхэд олон хүний нөр их хөдөлмөр шаарддаг. Нэг анги киног хийхэд олон уран бүтээлч хэдэн сарын хөдөлмөрөө зориулдаг. Үүнийг дагаад хүүхэлдэйн киногоо бизнес, бүтээгдэхүүн болгож зарах, орлогоороо дараагийн уран бүтээлээ санхүүжүүлэх замаар уран бүтээл гаргаж байна. Хамгийн түрүүнд нийгмийн хариуцлагын хүрээнд бид хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна. Нөгөөтээгүүр бидэнд бизнесийн хамтрагч байгууллагууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

“ШИНИЙГ САНААЧИЛЖ, ХИЙЖ БҮТЭЭХЭД УРАМ БОЛДОГ ҮЕ ҮЕИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭДЭЭ БАЯРЛАЛАА”

-“Gertoon” ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил:
-Өнөөдөр энэ гайхалтай хүмүүстээ уулзах завшаан тохиосонд маш их баярлаж байна. Анх гурван компьютертой эхлүүлж байсан “Мөнх Тунх” төсөл маань бидний хүүхэд насыг бүтээлцсэн домог болох хүүхэлдэйн кинонуудтай зэрэгцэн маркт мөнхлөгдөж буй нь нэр төрийн хэрэг юм.

Биднийг шинийг санаачилж, хийж бүтээхэд урам болдог үе үеийн уран бүтээлчдэдээ баярлалаа.

Бид юуны түрүүнд “Мөнх Тунх” хүүхэлдэйн киногоо 100 ангийг үзэгчдэд хүргэнэ гэж зорилго тавьсан. Одоогийн байдлаар 50 анги, хоёр тусгай анги, 20 клип хийгээд байна. Энэ жилийн сүүлээр монгол бичгийн соёлыг түгээг тусгай ангийг Соёлын яамтай хамтран хийх юм.  

“МАРК БҮТЭЭНЭ ГЭДЭГ БОЛ ГАЙХАМШИГ”

-“Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар:
-Марк бүтээнэ гэдэг бол гайхамшиг. Энэ бол зарим хүний хобби. Марк цуглуулдаг хүмүүс маш их мэдээллийг агуулагчид юм. Бид энэ ертөнц рүү хүүхэлдэйн киноны агуулгыг оруулж буйдаа баяртай байна.

Хүүхэлдэйн кино цаашид маш сайн хөгжинө. Манай улсад анимэ хөгжих асар том орон зай байна. Анимэ бол хүүхдүүдийн амьдралын нэг хэсэг болчихсон. Энэ бүхнийг монгол киноны хууль, дүрэм, журмууд дэмжихээр болоод байна. Монгол киног дэмжих бүтэн бүлгүүд байна.

  • ФОТО: Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан "Суварга" лекцийг танилцууллаа
    ФОТО: Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан "Суварга" лекцийг танилцууллаа
    2025-11-14
  • "Батлагдсан төсвөөр Засгийн газар үйл ажиллагаагаа хангалттай санхүүжүүлнэ"
    "Батлагдсан төсвөөр Засгийн газар үйл ажиллагаагаа хангалттай санхүүжүүлнэ"
    2025-11-14
  • "Жагссан салбарын цалинг нэмдэг биш бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмжтэй уялдуулах ёстой"
    "Жагссан салбарын цалинг нэмдэг биш бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмжтэй уялдуулах ёстой"
    2025-11-14
  • Эрдэнэтийн үйлдвэрийн орлого нь адилхан ч "Оюу толгой"-гоос гурав дахин их татвар төлдөг
    Эрдэнэтийн үйлдвэрийн орлого нь адилхан ч "Оюу толгой"-гоос гурав дахин их татвар төлдөг
    2025-11-11
  • "Монголын боомтод VIP гарц бий болсон, түүгээр гарахад БНХАУ-ын компанид ₮250,000 төлнө"
    "Монголын боомтод VIP гарц бий болсон, түүгээр гарахад БНХАУ-ын компанид ₮250,000 төлнө"
    2025-11-11
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийг хэлэлцэж байна
    УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийг хэлэлцэж байна
    2025-11-10
  • "Сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд сувилахуйн ур чадварын шатлал эерэгээр нөлөөлнө"
    "Сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд сувилахуйн ур чадварын шатлал эерэгээр нөлөөлнө"
    2025-11-10
  • О.Алтангэрэл: Ухаа худагийн асуудал ярих болтол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ гараад явчихлаа
    О.Алтангэрэл: Ухаа худагийн асуудал ярих болтол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ гараад явчихлаа
    2025-11-07
  • Б.Жавхлан: Төсвөө баталж чадахгүй 66 хоног алдчихлаа
    Б.Жавхлан: Төсвөө баталж чадахгүй 66 хоног алдчихлаа
    2025-11-06
  • Ч.Лодойсамбуу: Ардын Намынхан хэд завсарлага авах гэсэн юм бэ, ажлаа явуулъя
    Ч.Лодойсамбуу: Ардын Намынхан хэд завсарлага авах гэсэн юм бэ, ажлаа явуулъя
    2025-11-06
  • Өнөө оройноос эхлэн цаг агаарын гамшигт үзэгдэл тохионо
    Өнөө оройноос эхлэн цаг агаарын гамшигт үзэгдэл тохионо
    2025-11-06
  • С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
    С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
    2025-11-05
  • ФОТО: Дүүжин замын Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31 хувьтай байна
    ФОТО: Дүүжин замын Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31 хувьтай байна
    2025-11-05
  • ФОТО: “Зэрлэг амьтдын шилдэг гэрэл зураг 2025” уралдааны ялагчид тодорлоо
    ФОТО: “Зэрлэг амьтдын шилдэг гэрэл зураг 2025” уралдааны ялагчид тодорлоо
    2025-11-01
  • Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг яаралтай зарлалаа
    Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг яаралтай зарлалаа
    2025-10-27
  • "Эмч нар цалингийн, ипотекийн, 2-3 апликейшны зээлтэй байна"
    "Эмч нар цалингийн, ипотекийн, 2-3 апликейшны зээлтэй байна"
    2025-10-27
  • Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяхаар бэлтгэж эхэллээ
    Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяхаар бэлтгэж эхэллээ
    2025-10-27
  • ФОТО: Идэр голын мөсөнд наалдсан хун шувууг аварч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ
    ФОТО: Идэр голын мөсөнд наалдсан хун шувууг аварч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ
    2025-10-23
  • Азид дуу хоолойгоо цуурайтуулж буй Монгол залуусын уран бүтээлүүд олны хүртээл боллоо
    Азид дуу хоолойгоо цуурайтуулж буй Монгол залуусын уран бүтээлүүд олны хүртээл боллоо
    2025-10-23
  • Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо хуралдаж байна
    Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо хуралдаж байна
    2025-10-21
  • ФОТО: "Хязгааргүй харгуй" үзэсгэлэнг нээлээ
    ФОТО: "Хязгааргүй харгуй" үзэсгэлэнг нээлээ
    2025-10-20
  • Ардчиллаас хойш засаг барьсан үе үеийн Ерөнхий сайд нар
    Ардчиллаас хойш засаг барьсан үе үеийн Ерөнхий сайд нар
    2025-10-19
  • С.Эрдэнэболд: Энэ танхимд нэг нь худлаа ярьж, нэг нь хэлмэгдэж байна
    С.Эрдэнэболд: Энэ танхимд нэг нь худлаа ярьж, нэг нь хэлмэгдэж байна
    2025-10-17
  • ФОТО: Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буй чуулганы хуралдаанаас
    ФОТО: Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буй чуулганы хуралдаанаас
    2025-10-17
  • Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг хонолоо
    Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг хонолоо
    2025-10-17
  • ФОТО: Халагдаж ирсэн цэрэг эрс...
    ФОТО: Халагдаж ирсэн цэрэг эрс...
    2025-10-15
  • Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?
    Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?
    2025-10-13
  • ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ
    ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ
    2025-10-13
  • Уран бүтээлч, үзэгч, орон зай хоорондын мэдрэмжийг илэрхийлэх 40 GHz тусгай үзэсгэлэнгээс
    Уран бүтээлч, үзэгч, орон зай хоорондын мэдрэмжийг илэрхийлэх 40 GHz тусгай үзэсгэлэнгээс
    2025-10-13
  • "Гишүүдийг дарамталдаг олон баримт бий. МАН-ын удирдлагад олон жил явсан ах нар ч байна"
    "Гишүүдийг дарамталдаг олон баримт бий. МАН-ын удирдлагад олон жил явсан ах нар ч байна"
    2025-10-10
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан