gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -11
  • Зурхай
     1.05
  • Валютын ханш
    $ | 3557₮
Цаг агаар
 -11
Зурхай
 1.05
Валютын ханш
$ | 3557₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -11
Зурхай
 1.05
Валютын ханш
$ 3557₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Монголд бэлтгэгдсэн анхны геотехникийн инженерүүд дипломоо гардан авлаа

Уг хөтөлбөрийн хүрээнд Компьютерын лаборатори ШУТИС-д хүлээлгэн өгсөн бол “Оюу толгой” компанийн нэмэлт 366 мянган ам.долларын санхүүжилтээр Чулуулгийн лаборатори мөн байгуулсан байна. Энэхүү лабораториуд нь оюутнууд мэргэжлийн программ хангамж ашиглаж сургалт судалгаа хийх, Монгол орны байгалийн тогтоц, чулуулгийн бүтцийн онцлогийг илүү нарийвчлан судалж, үйлдвэрлэлд ашиглах бодит боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой.

Б.Нямдарь
Бизнес
2024-06-14
 134
Facebook
Twitter

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Рио Тинто групп, “Оюу толгой” компани хамтран Монгол Улсад анх удаа уул уурхайн "амин сүнс" болсон геотехникийн инженерүүдийг бэлтгэж, өнөөдөр анхны төгсөгчдөдөө бакалаврын диплом гардууллаа.

Ингэснээр уул уурхайн нарийн мэргэжлээр сурах сонирхолтой залуус эх орондоо дэлхийн жишигт нийцсэн мэдлэг боловсрол эзэмшин, цаашид Оюу толгой төдийгүй олон улсын томоохон уурхайд ажиллах суурь нөхцөл бүрдэж байгаа юм. 

Геотехникийн инженер нь ашигт малтмалын орд, уул уурхай, барилга байгууламжийн хөрс чулуулаг, газрын гадаргын тогтцыг үнэн зөв тодорхойлох, зураг төсөл боловсруулахад шаардагдах инженер-геологийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоох, цаашдын хувиралт, өөрчлөлтөд үнэлэлт өгдөг уул уурхай  болон барилгын салбарт өндөр ач холбогдолтой мэргэжил юм. 

2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь 2.42 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд өдгөө ШУТИС-д нийт 100 гаруй оюутан суралцаж байна. Цаашид магистрын хөтөлбөр нэвтрүүлэх, олон улсад магадлан итгэмжлүүлэх, багш нарыг чадавхжуулах, судалгааны төв байгуулах хэтийн зорилготой аж.

“ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙГ ЦОГЦЛООХЫН ТУЛД СОНИУЧ БАЙЖ ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЖ УЛАМ ИХИЙГ БҮТЭЭГЭЭРЭЙ”

Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал:
- Та бүхний сонгосон зам бол амаргүй бөгөөд хүнд бэрх. Уурхайчид түүхийн туршид эр зоригтнууд байж хүний гар хүрээгүй алс хол, газрын гүнд нуугдсан нөөцийг эрэн хайж, олборлож, жинхэнэ баялаг болгох хүнд ажлыг хийдэг. Мэргэжлийн чинь онцлог ийм тул зоригтой байж илүү алс хол, илүү гүнд аялаарай.

Дүү нартаа үргэлж шинийг эрэлхийлэгч, сониуч байхыг уриалмаар байна.

2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна. Монгол орны зэс, байгалийн бусад баялгийг орчин үеийн дэвшилтэт технологи, чадварлаг хүний нөөцтэй хослуулж чадвал дэлхийн эрчим хүчний шилжилтэд голлох үүрэгтэй орон болох, цаашлаад эдийн засгийн өндөр үр шим хүртэх боломж бидэнд байна.

Та бүхэн ирээдүйн олон арван Оюу Толгойг бүтээн байгуулах агуу үйлст зогсолтгүй тэмүүлж, эх орныхоо ирээдүйг цогцлоохын тулд сониуч байж шинийг эрэлхийлж улам ихийг бүтээгээрэй гэж захья. Монгол Улсын хөгжлийг түүчээлэх шилдэг залуустаа цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

8 ТӨГСӨГЧ ОНЦЛОХ ДИПЛОМТОЙ, 1 ОЮУТАН ШИЛДЭГ ТӨГСӨГЧ БОЛЛОО

Рио Тинто Монгол ХХК-ийн Түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан Захирал Б.Даваасүрэн:
-
Рио Тинто групп, Оюу толгой ХХК Монгол Улсын Шинжлэх ухааны их сургуулийн Геологи уул уурхайн сургуультай хамтран геотехникийн инженер бэлтгэх хамтын ажиллагааны төслийг эхлүүлж байсан нь саяхан мэт санагдаж байна. Өнөөдөр ийнхүү анхны төгсөгчид дипломоо гардан авч, сургуулиа амжилттай төгсөж байна. Рио Тинто нь дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулдаг, 50 мянга гаруй албан хаагчтай тэргүүлэгч уул уурхайн компаниудын нэг юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа багагүй хугацаанд хэрэгжүүлж буй нийгмийн хөрөнгө оруулалт бүхий олон төсөл хөтөлбөрийн нэг нь боловсролын салбарт чиглэдэг.

Энэхүү мэргэжлээр төгссөн залуус маань зөвхөн уул уурхай биш, барилга, зам, метро барих гэх мэт хөрстэй холбоотой чиглэлд ажиллах боломжтой

Энэ утгаараа монгол хүний оюуны чадварыг дэлхийн шилдэг сургалтын хөтөлбөр, багш нарын дэмжлэгтэйгээр Оюу Толгой ХХК-д төдийгүй олон улсад ажиллах чадварлаг боловсон хүчин болж төгсөж байна. Энэхүү мэргэжлээр төгссөн залуус маань зөвхөн уул уурхай биш, барилга, зам, метро барих гэх мэт хөрстэй холбоотой чиглэлд ажиллах боломжтой. Оюутнууд маш амжилттай суралцсан ба 16 төгсөгчөөс 8 нь онцлох дипломтой, нэг оюутан шилдэг төгсөгч болжээ. Бакалавр болон магистрын хөтөлбөр хэрэгжих ба Австрали, Канадын шилдэг сургуулийн хөтөлбөрийг Монгол Улсын онцлогт тохируулан боловсруулсан байдлаар, англи хэл дээр дүүргэж төгсөнө. Мөн багш нарыг чадавхжуулж, судалгааны олон улсын лабораторийг бий болгож онол практикийг хослуулсан.

Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Та бүгдийг хараад би мөн өөрийнхөө төгсөлтийн өдрөө эргэн дурслаа. Өнөөдөр та бүгдийн хувьд зүгээр ч нэг төгсөлтийн баяр биш, цар тахлын бэрхшээлтэй үеийг туулж дөрвөн жилийн хөтөлбөрийг дүүргэсэн нөр их хүч хөдөлмөрийн үр дүн юм.  

Өдгөө уул уурхайн салбар маань тогтвортой хөгжил, ногоон ирээдүйд чиглэсэн маш чухал үе дээрээ явж буй энэ үед бид боловсон хүчиндээ анхаарах хэрэгтэй. Тиймээс энэхүү салбарт нэгдэн орж, ирээдүйн шинэ хуудсаа эхлүүлж буй залуу боловсон хүчин та бүхэнд баяр хүргэе. Уул уурхайн салбар нь технологийн дэвшлийг эрчимжүүлэх, цаг уурын өөрчлөлт, тогтвортой байдал зэрэг тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зөвхөн Монгол орон ч биш дэлхий даяар чухал үүрэгтэй юм” гэлээ.

"ДЭЛХИЙ ДАЯАР ГЕОТЕХНИКИЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ ИХ БИЙ"

Рио Тинто, Зэсийн группийн техник сургалт хариуцсан удирдагч Ч.Наранцогт:
-
Монголд төдийгүй дэлхий даяар геотехникийн инженер мэргэжлийн эрэлт хэрэгцээ их бий болсон. Тэгэхээр монголчуудад энэ мэргэжлээр сурч боловсон хүчин бэлтгэх эрэлт хэрэгцээ байгааг олж харсан. Одоогоор нийт 80 гаруй залуус сурч байна.  Төгсөж буй боловсон хүчнийг ажилд авах сонирхол томоохон уул уурхайн компаниудад байна. Тэгэхээр яг энэ мэргэжлийн хувьд боломж их бий. Дэлхий даяар уул уурхайн сургуулиудын оюутнуудын элсэлт буурсан, ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь дараагийн 10 жилд тэтгэвэрт гарах насанд ойртож байгаа гэх судалгаа бий. Тиймээс энэхүү салбарт ажиллах чадварлаг боловсон хүчний асуудал их хурцаар тавигдаж байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хүний нөөцөөс үүдэлтэй бэрхшээл гарах төлөвтэй.

“БИД ДЭЛХИЙН УУЛ УУРХАЙН САЛБАРТ ӨРСӨЛДӨХ ГАРААНД ИРСЭНД БАЯРТАЙ БАЙНА”

Монгол Улсын анхны зөвлөх инженер, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн Дэд Профессор Б.Ганзориг:
-
Геотехникийн инженер нь тэргүүлэх эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орохгүй ч Монгол Улсын уул уурхайн салбарт нэн шаардлагатай мэргэжил юм. Бид "Судалгаанд суурилсан их сургууль болно" хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд Рио Тинто групп, “Оюу толгой” компанитай хамтран энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, цаашлаад дэлхийн уул уурхайн салбарт өрсөлдөх гараан дээрээ ирсэнд туйлын баяртай байна. Төгсөгчид маань уул уурхайн томоохон компаниудад ажлын байртай болно гэдэгт анги даасан багшийнх нь хувьд итгэлтэй байна.

Геологи уул уурхайн сургуулийн геотехникийн инженер мэргэжлээр төгсөгч Г.Хонгорзул:
- Монгол орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц, ховор мэргэжил учраас геотехникийн инженер болохоор шийдэж өнөөдөр сургуулиа төгсөж буйд баяртай байна. Манай ангийн дийлэнх нь цааш үргэлжлүүлэн магистрын зэрэгт сурахаар төлөвлөсөн байсан. Миний хувьд өөрийн эзэмшсэн ил уурхайн геотехникийн инженер мэргэжлээрээ багагүй хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулаад мэдлэгээ бататгах дараагийн алхмуудаа хийхээр төлөвлөж байна.

Рио Тинто групп, “Оюу толгой” компани нь Монгол Улсын уул уурхайн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг сургах, дээд боловсролын хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн санал санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд уг зорилгын хүрээнд боловсролын салбарын шинэчлэл хөгжилд түүчээлсэн олон улсын жишиг хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлнэ.

Гэрэл зургийг Т.Бархас

Гэрэл зургийг Т.Бархас

  • ФОТО: Салютаа буудуулж 2026 оноо угтан авлаа
    ФОТО: Салютаа буудуулж 2026 оноо угтан авлаа
    2026-01-01
  • ФОТО: Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Улаанбаатарын мөнгөн шөнө" шоу тоглолтоос
    ФОТО: Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Улаанбаатарын мөнгөн шөнө" шоу тоглолтоос
    2025-12-31
  • ФОТО: 2025 оны онцлох үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГТ
    ФОТО: 2025 оны онцлох үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГТ
    2025-12-31
  • ФОТО: Д.Амарбаясгалангийн нээсэн намрын чуулганыг Н.Учрал хаав
    ФОТО: Д.Амарбаясгалангийн нээсэн намрын чуулганыг Н.Учрал хаав
    2025-12-31
  • ФОТО: Намрын чуулганы отгон хуралдаан
    ФОТО: Намрын чуулганы отгон хуралдаан
    2025-12-31
  • "Өнөөдрийг ажил хэрэгч өнгөрөөх санал дэвшүүлж байна"
    "Өнөөдрийг ажил хэрэгч өнгөрөөх санал дэвшүүлж байна"
    2025-12-31
  • ФОТО: “Улаанбаатар театр”-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    ФОТО: “Улаанбаатар театр”-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    2025-12-25
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
    2025-12-23
  • ФОТО: Дарга нар дээшээ... Залуучууд гадагшаа...
    ФОТО: Дарга нар дээшээ... Залуучууд гадагшаа...
    2025-12-22
  • "Засгийн газрын үгийг дагавал Монголбанкны хамгийн муу Ерөнхийлөгч болно шүү"
    "Засгийн газрын үгийг дагавал Монголбанкны хамгийн муу Ерөнхийлөгч болно шүү"
    2025-12-18
  • Ажил олгогч та үүнийг мэдэх үү?
    Ажил олгогч та үүнийг мэдэх үү?
    2025-12-18
  • ФОТО: Төв талбайд мөсөн баримал урлаж байна
    ФОТО: Төв талбайд мөсөн баримал урлаж байна
    2025-12-17
  • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    2025-12-17
  • "Малын индексжүүлсэн даатгалаар 2024 онд Сүхбаатар аймгийн малчин ₮86 саяын нөхөн төлбөр авсан"
    "Малын индексжүүлсэн даатгалаар 2024 онд Сүхбаатар аймгийн малчин ₮86 саяын нөхөн төлбөр авсан"
    2025-12-12
  • Флоридад хурдны зам дээр онгоц ослын буулт хийжээ
    Флоридад хурдны зам дээр онгоц ослын буулт хийжээ
    2025-12-11
  • “Ийм хүүгээр 30 жил явж болохгүйг би тэр даруй ойлгосон, тэгээд хэлэлцээр хийсэн”
    “Ийм хүүгээр 30 жил явж болохгүйг би тэр даруй ойлгосон, тэгээд хэлэлцээр хийсэн”
    2025-12-10
  • Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди нар гэрчээр иржээ
    Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди нар гэрчээр иржээ
    2025-12-10
  • Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж юу вэ?
    Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж юу вэ?
    2025-12-05
  • “Гэр бүл цуцлуулснаас хойш хүүхэдтэйгээ уулзахгүй бол шийтгэл оногдуулна”
    “Гэр бүл цуцлуулснаас хойш хүүхэдтэйгээ уулзахгүй бол шийтгэл оногдуулна”
    2025-12-04
  • "Малчид Сүхбаатарын талбайд ирж жагсахгүй болохоор дээрэлхэж байгаа юм уу"
    "Малчид Сүхбаатарын талбайд ирж жагсахгүй болохоор дээрэлхэж байгаа юм уу"
    2025-12-04
  • ВИДЕО: Морь унаач хүүхдүүд цалингаа авч чадаж байна уу?
    ВИДЕО: Морь унаач хүүхдүүд цалингаа авч чадаж байна уу?
    2025-12-04
  • ФОТО: Увс аймагт 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
    ФОТО: Увс аймагт 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
    2025-12-04
  • ФОТО: "Stranger Things" киноны эхний ба төгсгөлийн цувралын жүжигчдийн өөрчлөлт
    ФОТО: "Stranger Things" киноны эхний ба төгсгөлийн цувралын жүжигчдийн өөрчлөлт
    2025-11-29
  • ФОТО: Улаанбаатарт 20 цагт -9 градус хүйтэн болно. Шөнөдөө агаарын даралт бага зэрэг өснө
    ФОТО: Улаанбаатарт 20 цагт -9 градус хүйтэн болно. Шөнөдөө агаарын даралт бага зэрэг өснө
    2025-11-28
  • “Хүй долоо худагт цэцэрлэгт хүрээлэн, цанын бааз байгуулна”
    “Хүй долоо худагт цэцэрлэгт хүрээлэн, цанын бааз байгуулна”
    2025-11-28
  • 35 ММ-ИЙН ДУРАНД: Улаанбаатараас 1636 километрийн алс дахь амьдрал
    35 ММ-ИЙН ДУРАНД: Улаанбаатараас 1636 километрийн алс дахь амьдрал
    2025-11-28
  • Дэлхий даяар нийт 160 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
    Дэлхий даяар нийт 160 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
    2025-11-27
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна
    Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна
    2025-11-27
  • АН бүлэг: Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наяд төгрөгийн өр байна
    АН бүлэг: Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наяд төгрөгийн өр байна
    2025-11-24
  • ФОТО: Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан "Суварга" лекцийг танилцууллаа
    ФОТО: Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан "Суварга" лекцийг танилцууллаа
    2025-11-14
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан