Эрүүл чийрэг биетэй гайхмаар сайн дархлаатай. Арслангийнхан үүгээрээ бахархаж, өөрийнх нь гавъяа мэт болдог. Биеийн эсэргүүцэл дэндүү өндөр боловч тэд өөрийн хүчийг хэтрүүлэн үнэлж бүх юманд оролцон үсчсээр энэ дархлаагаа үрж дуусгах аюулд ордог. Тэдний бие тааруу байвч гаднаа мэдэгддэггүй. Хацар нь ягаарч, нүд нь гялалзаж байдаг. Угийн чийрэг болохоор өвчин тусавч амархан засардаг. Маш их хөдөлмөрлөдөг тул ядаргаанд орох нь элбэг. Спорт болон хөдөлгөөнт амьдралд дуртай. Идэж ууж тамхи татахаас буцахгүй, мөн дур хүсэлд автахгүй байж чаддаггүй. Өөрийн эрүүл мэндэд анзааргагүй ханддаг болгоомжгүй, аливааг хэтрүүлэх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн нь зүрх. Сэтгэлийн хөөрөл нь шууд зүрхэнд нөлөөлснөөр цусны эргэлтийн системд өөрчлөлт орж өвчилдөг. Үүнд: цус багадалт, тархины судасны нарийсал, цусны өвчин, хоолойны өвчин, мэдрэлийн ядаргаа хямрал, цус алдалт, ходоодны хий агшилт, доод мөчний үрэвсэлүүд, сэвх гэх мэт. Өвчин нь богино хугацааны боловч хурц илрэлтэй, өндөр халуунтай өнгөрдөг. Арслангийнхан байгалийн гаралтай эмнээс засрал авахдаа хурдан байдаг. Эрүүл байхыг хүсвэл: Эрчим хүчээ зөв зарцуулж, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхгүй бай. 50 орчим насандаа анхаарвал зохино.
Өвчин эсэргүүцэх дархлал тааруухан. Гадаад төрх нь хуурамч байдаг. Гол дайснууд нь чийг бам, хүйтэн хоол. Үе мөчний болоод нуруу нугасны өвчин тусах хандлагатай. Арьсны өнгө байдал нь ялангуяа нүдний зовхины өнгө эрүүл мэндийнх нь толь болдог. Эмзэг эрхтэн нь бөөр. Согтууруулах ундаанд тийм амархан автдаг, согтдог хүмүүс байхгүй. Давсыг аль болох д бага хэрэглэвэл сайн. Цагаан цуу, хүчлүүд, нимбэгийн төрлийн жимс хортой. Эдгээрийг аль болох бага хэрэглэж, эсвэл өөр зүйлээр солих хэрэгтэй. Тухайлбал цууны оронд цөцгийн тос хэрэглэх гэх мэт. Мэдрэлийн систем нь тийм ч сайнгүй. Үзэн ядалт, дургүйцэл ажил болон гэрийн орчны өөдгүй хүрээлэл янз бүрийн хямралын шалтгаан болдог. Өвдсөн тохиолдолд бусдаар халамжлуулж, хайрлуулж, өрөвдүүлэх дуртай. Тэдэнд амьдралын эрч хүч дутдаг. Гимнастик хийвэл сайн. Цусны эргэлт тааруухан бол хөл гараа дулаан байлгах орчныг бүрдүүлэн сарнай цэцэг тариарай. Эрүүл байхыг хүсвэл: Цаг агаарын нэгэн хэмд амьдарч тавтай орчныг бүрдүүлэн, сарнай цэцэг тариарай. Теннис тоглож, тэшүүрээр гулгаж, сард 1-2 удаа иллэгэнд явж, химийн гаралтай эм тариа хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Ихэнх нь бие султай, эмзэг байдаг. Гэнэт хүндээр өвчилдөг. Зарим нь бие эрхтний согогтой байдаг. Хөл өвдөх, уушиг өвчлөх хандлагатай. Доороосоо даарч норвол ханиад хатгалга амархан тусдаг. Гар, хөл, хөлийн ул тавхай нь эмзэг. Судасны бүдүүрэл, үе мөчний өвчин, хавдар, газрын юм ургах, ханиад томуу тусах магадлал өндөр. Мөн нүдээ анхаарч, хэт ядраалгүй, ойр ойрхон нүдний эмчид үзүүлж байвал зохино. Тэд эрүүл мэнддээ санаа тавьдаг, бас биеэ чагнамхай. Ханиад хүрэв үү дээ гэж бодмогцоо өвчний шинж тэмдгийг хайж эхэлдэг. Анагаахын чиглэлийн бүх төрлийн сэтгүүл, зөвлөмжүүдийг унших дуртай. Заримдаа өөрөө өөртөө онош тавьж төөрөлддөг. Бусал бүх ордоос илүү шизофренид өртөх хандлагатай. Эрүүл байхын тулд: Дулаан хуурай агаартай сууцанд амьдарч, ил задгай уулархаг газар, эсвэл далайн эрэгт амраарай. Хөлөө үргэлж дулаан, хуурай байлга.
Нас ахих тусам хүч чадал орж байдаг. Тэвчээртэй, өвчин эсэргүүцэх дархлал сайн. Өөрийгөө хамгаалах зөн сайн хөгжсөн. Илүү яс ургахгүй, ясжих өвчин тусахгүй л бол хэнээс ч урт насална. Өвчний эхний шинж тэмдгүүдийг анзаардаггүй. Байнгын ачаалал нь мэдрэл болон булчин шөрмөст муугаар нөлөөлнө. Эмзэг эрхтэнүүд: гуя, ташаа, яс, булчин, цусны эргэлтийн систем, бамбай булчирхай, арьс. Арьсаа дээд зэргийн цэвэр байлгах шаардлагатай. Кальцийн илүүдлээс болж зовох нь элбэг. Тухайлбал, шүдэнд чулуу, илүү яс энд тэнд ургах гэх мэт. Дүлийрч магадгүй. Ихэвчлэн нэгэн төрлийн хоол иддэг нь тийм ч сайнгүй. Учир нь дааврын дутагдлаа нөхөхөд аминдэмийг ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа нь сайнгүй. Эрүүл байхыг хүсвэл: Давс багатай, тэжээллэг хоол хүнсийг түлхүү хэрэглэх ёстой. Өчүүхэн зүйл дээр санаа зовж, эрүүл мэндээ сүйтгэхээ боль. Өөрийгөө сайтар хянаж зөв амьдарвал зохино. Найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсээс их зүйлийг шаардахаа больж, таагүй явдлыг түргэн мартаж сураарай.
Өвчин шаналгааг тэвчирдээ муу. Мэдрэлийн системийн хөгжил сайтай. Бүх юм нь өөрийнх нь аашнаас шалтгаална. Биеийн эсэргүүцэл тааруухан. Ихэнх өвчин сэтгэл санааны хямралтай байх үед нь тусдаг. Ийм тохиолдолд дадал зуршил, амралт, хоол ундаа сольж зохицуулна уу гэхээс бус эмч нараа солиод нэмэргүй. Хэт ганцаардах үед, эсвэл хэт олуулаа бужигнахад түүний ааш зан хувирдаг. Тиймээс хэмжээ хязгаараа мэдэж байвал зохино. Өөрийн хүсэл зоригийг дагаж байх ёстой. Шинэ хүнтэй танилцмаар байвал багахан аялал хийх, бүжиглэж цэнгэмээр байвал найз нөхдөө цуглуулан тайван чимээгүй байхыг хүсвэл ганцаараа салхинд гарах гэх мэт. Энэ бүхэн тайвширч амрах сайхан боломжийг олгоно. Ходоодны шархлаатай болох магадлал ихтэй. Эрүүл байхыг хүсвэл: Хоолны дэглэм баримталж ууранд орж, цагтаа унтан, бүрэн амарч байх хэрэгтэй. Сэтгэл санааны хямрал нь ховсдоход, эсвэл соронзонгоор эмчлэхэд түргэн илааршина. Шингэн юм аль болох л бага уух ёстой. Ходоод, элэг, давсаг, шулуун гэдэс зэрэг нь өвчинд өртөмтгий. Спортоор хичээллэж, их хөдөлж байвал зохино, хурдан хооллох нь хортой.
Хөнгөн хийсвэр зангаасаа болоод эрүүл мэндээ баллахгүй л бол эрүүл саруул ухаан, ой тогтоолтоо насны эцэс хүртэл хадгалах боломжтой. Спортод дуртай, бие бялдрын хөгжил сайтай хүмүүс. Нас ахихаараа таргалавч сул дорой болдоггүй. Эрүүлээр аж төрдөг, бага уудаг, эрт унтдаг. Тэд өвчиндөө удаан хугацаагаар захирагддаггүй, учир нь тэр хэвтээд байх аргагүй болтлоо их ажил төлөвлөдөг. Томоохон саад бэрхшээлийг хялбархан давдаг, жижгийг нь үл анзаардаг. Үүнээс болоод, элдэв гэмтэл буюу гар хөлөө булгалах, хугалах, шөрмөсөө гэмтээх явдал элбэг байдаг. Заримдаа ухаангүй яарснаас болоод осолд ордог. Гэвч гайхмаар хурдан эдгэдэг. Ташаа, мөр, гар, уушиг, элэг, шулуун гэдэс нь өвчлөмтгий эмзэг байдаг. Илүү хуруутай байх нь бий. Таргалах хандлагатай. Эрүүл байхыг хүсвэл: Хоол хүнсэндээ аминдэмийг түлхүү хэрэглэгтүн. Мөн эрүүл агаарт их гарч хөдөлгөөнтэй байгаарай. Үүнээс гадна цусны шинжилгээ хийлгээрэй. Ажил амралтаа сайтар зохицуулах нь чухал, ингэснээр сэтгэл санааны хямралд автахгүй байх боломжтой.
Тэд спортод цагаа үрэхийг хүсдэггүй. Ховорхон өвддөг. Тэдний дунд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн бараг байхгүй гэхэд болно. Тэд эмчид ойр ойрхон үзүүлдэг. Биеийн эмзэг эрхтэн нь ходоод юм. Хэт хөөрч догдлохоос, хүнд хоол идэхээс сэргийлж явбал зохино. Гадны нөлөөлөлд автахдаа амархан. Тэд тийм ч хурдан, хялбар эмээл дээрээсээ унахгүй ч сэтгэл түгших нь хурдан. Түүнд хувийн ажиглалтынх нь бүрдүүлсэн бүрхүүл байх шиг санагдана. Амархан ядарч өнгө зүсээ алддаг. Уушиг болон булчин шөрмөс нь дутуу хөгжилтэй байх нь бий. Мэдрэлийн систем сайтай боловч стресс, элдэв маргаан эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг. Гунигт явдал тохиолдвол хоол унднаас гарчихдаг. Тэд биеэ анхаардаг тул өвчнөө хүндрүүлдэггүй. Заримдаа энэ зан нь хэтрээд биеэ хэт чагнах, цэвэрлэж арчих дуртай, нянгаас айж эмээдэг болоход хүргэдэг. Энэ нь сексийн амьдралд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Өтгөн хатах нь бие махбодыг хордуулах аюултай тул анхаар. Сэтгэл санаатай холбоотойгоор ходоод мушгиж өвдөх нь элбэг. Эрүүл байхыг хүсвэл: Тогтмол цагт хөнгөн хооллож, хоолны дэглэм сахин, агаарт гарч, хүндээр тогтмол бие засч байх нь чухал.
Биеийн эсэргүүцэл сайтай тул өтөл буурал болтлоо ямар ч өвчин эмгэггүй амьдарч чадна. Биеийн хэлбэр, галбираа удаан хадгална. Өөрөө өөрийгөө л сүйтгэхгүй бол урт насална. Хэт их ажиллаж, тамхи татаж хайрлаж дурладаг. Өөрөөр хэлбэл хаана хэзээ яаж зогсохоо мэддэггүй. Аливааг хэтрүүлснээс ихэнх өвчин нь үүсдэг. Эсвэл сэтгэл санаагаар унасан буюу уйдаж, гомдсон үедээ өвчилдөг. Бие нь өвдөж байсан ч бусдад хэлдэггүй. Өвдвөл дуулгавартай өвчтөн байж чаддаг, эмчийн зааврыг нэгд нэгэнгүй биелүүлж, бусдаас илүү тэвчээртэй өвчнөө даадаг. Өвчилбөл өвчин нь удаж ужиграх хандалагтай. Биеийн тамир, биеийн хүчний хөдөлмөр, хоолны дэглэм буюу аливаа нэгэн хязгаарлалтыг тэвчдэггүй. Таргалах хандлагатай. Хоолны дэглэм барьж идэвхитэй амралтыг эрхэмлэвэл зохино. Өвчилж болзошгүй эрхтэн, тусах магадлалтай өвчин: таргалах, чихрийн өвчин, шар, хамуу, харшлууд, ханиад, шарх хувилах, толгой өвдөх, мэдрэлийн болон тархины өвчнүүд, ядаргаа, шизофрени зэрэг юм. Эрүүл байхын тулд: Хөлөө хуурай дулаан байлгаж, салхинд цохиулахаас сэрэмжил. Бага хугацаагаар, тогтмол унтаж амарч, хүндээр бие засч байгаарай. Хоолойн өвчнөөс сэргийлж явбал зохино. Хилэнцийнхэнтэй дотносвол бэлэгсийн өвчин тусах магадлал ихэснэ.
Тэд цагийг өдөржин явж, холхиж өнгөрөөнө. Нэгэн байрандаа суугаад байх нь түүний хувьд зовлонтой. Түргэн огцом явдалтай, тийм ч чийрэг биш, ядаргаанаас айдаг, хэт хөдөлгөөнтэйгээсээ болоод амархан ядардаг. Өвчилбөл ганцаардаж гутарснаасаа болоод өвддөг. Маш бээрэг, хатгалга амархан тусдаг, хоол, эмний зүйлээс хордлого авч болзошгүй. Нүүрэнд нь цус хуралдах явдал элбэг байдаг. Ядарсан үедээ ядаргаагаа тайлж чаддаггүй. Бусдын нөлөөллөөр хэл яриа, оюун ухааны сааталд орох, багтраа, үе мөчний өвчин тусна. Энэ ордынхны дунд элбэг тархсан өвчлөл: элдэв харшлууд, ханиад мэдрэлийн ядаргаа юм. Эрүүл байхыг хүсвэл: Махыг аль болох л бага идэх ёстой. Амарч биеэ суллан, зөнд нь тавьж сурах ёстой. Осол аваарт хамгийн их өртдөг тул болгоомж сэрэмжтэй бай.
Амьдралын эрч хүч асар ихтэй тул түүнийг төрөхөд нэмэлт эрч хүч шаарддаг. Мөн эсрэгээр Хилэнцийнхэн энэ дэлхийгээс явахад буюу нас нас барахад маш их эрч хүч сулардаг тул шинэ хүн төрдөг. Амьдралын бусад асуудалд ханддагтайгаа адил өөрийгөө хувь заяаныхаа, эрүүл мэндийнхээ эзэнд тооцдог. Энэ нь ч үнэн байдаг. Тэр өөрийгөө гутранги, өөдгүй бодол, аюул заналыг үл тоомсорлодог зангаараа сүйтгэж чаддагтайгаа адил бүх эрч хүчээ цуглуулан төвлөрүүлэхэд эдгээж чадна. Ямар нэгэн зүйл сонирхлыг нь татвал өвчтэй байгаагаа ч умартдаг. Тэд тэсвэр тэвчээртэй, өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт удаан насалдаг. Эрүүл байхыг хүсвэл: Эмч нарт итгэдэггүй, өвчнөө анзаарахгүй байхыг хичээдэг. Ууж идэх дуртай. Хамар, хоолой, зүрхний өвчинд өртөмтгий, хөл, нуруу нь өвддөг. Цусны эргэлтийн систем хямарч, судас өргөсөх өвчин тусаж болзошгүйг анхаар. Аюулыг үл тоомсорлодогоосоо болоод аваар осолд орох нь элбэг. Гал түймэр, дэлбэрэлтээс болгоомжилбол зохино.
Туйлширдаг хүмүүс, эсвэл тэд эрүүл цовоо байна, эсвэл өвдөөд үхэх дөхнө. Ихэнхдээ хэнэггүй хүмүүс. Толгойдоо орсон болгоноор оролдож, өөрийгөө туйлшруулсанаар даралт нь ихэсч нойргүйднэ, зүрхний шигдээс, шар өвчин тусах мөагадлалтай. Өвчтэй хониноос илүү өрөвдөлтэй үзэгдэл гэж үгүй. Гэтэл хонины орд бол эрүүл энхийн бэлгэдэл мөн агаад амьдралын зөв хэв маягийг дагавал залуу нас, хүч чадлаа олон жил хадгалж чадна. Өвчний аливаа илрэлийг үл тоомсорлох бөгөөд ингэснээрээ өвчнөөс саллаа гэж үзнэ. Эмч нарын үгэнд төдий л орохгүй, өөрөө тэднээс илүү мэддэг гэдэгтээ итгэлтэй байдаг. Ер нь өөрийн эрүүл мэндийг тоодоггүй гэж хэлж болно. Тэвчээргүй өвчтөн. Түүний өвчинд хандах хандлага гэвэл оронд хэвтэлгүй хөдөлж байх, бууж өгөхгүй байх, секс хэрэгцээгээ хязгаарлахгүй байх явдал юм. Толгой нь хамгийн эмзэг байдаг тул өвддөг. Эрүүл байхын тулд: Хатгалга авах, хоолой өвдөхөөс сэргийлж, шүд буйлаа эмчид байнга үзүүлж, амны хөндийн үнэрийг анхаарах ёстой. Тэд түргэн уцаарладаг, гэтэл тайван байснаар сэтгэл санаа өөдрөг явна. Сэтгэлийн хөдлөлөө тэвчиж, согтууруулах ундаа муу нөлөөтэйг анхаарч, жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэгтүн. Нүдний хараагаа анхаарах ёстой. Энэ ордынхон бусдыгаа бодвол амархан өтөлдөг тул бэлгийн бойжилтын үедээ бэлтгэл сургууль хийх ёстой. Бэлгийн сулралтай эрчүүдийнхээ тоогоор 2-рт ордог.
Урт наслах тавилантай. Спортод, мөн ан хийх дуртай, нарийн дэглэм баримталдаг. Өвдвөл эмчлэхэд амаргүй. Эмчлүүлэхээс амархан залхдаг тул хоёр гурван өдөр болоод л татгалзаж зайлсхийдэг. Эмчилгээ шууд үр дүнгээ өгөх ёстой гэж үздэг. Алиь хошин зан түүний хувьд сайн эм болдог, тимйээс хумхынхан ядаргаагаа тайлахын тулд хошигнодог. Тэдэнд мацаг барьж байснаа гэнэт их идэх, амарч байснаа учир зүггүй ажиллаад эхэлдэг зан бий. Гэнэт өвчилнө, өвчний явц хүнд байдаг бөгөөд зарим тохиолдолд нойргүйдэлт хавсардаг. Ходоодны хүчил ихсэх, үе мөчний өвчин тусах, хоол боловсруулах эрхтэн хямрах, халдвар авах, цусан хангамж муудах магадлалтай. Халууныг тэвчдэггүй. Өсгий, шагайн яснууд нь эмзэг. Эрүүл байхын тулд: Аминдэм их хэрэглэж, цэвэр агаарт тогтмол гарч, цусны шинжилгээг ойр ойрхон өгч байх ёстой. Ажлаа төлөвлөж, цаг заваа тохируулахгүй бол стресст орох хандлагатай. Хааяа ганцаархнаа байж амарч сур. Орчноо байнга өөрчилж, найз нөхөдтэйгээ эрүүл агаарт гарч, бүжгэнд явж бай.