gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.26
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Малчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна

Б.Анужин
Ногоон дэлхий
Өчигдөр
Twitter logo

Манай орны санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан. Үүний хүрээнд зохион байгуулж буй "Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн бага хурал боллоо. 

Бэлчээрийн мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, уламжлалт нүүдлийн соёл, байгаль орчны тогтвортой байдлын үндэс юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр малчдын амьжиргаа, уламжлалт мэдлэгийн өвлөн уламжлал, салбарын тогтвортой хөгжилд томоохон сорилт тулгарч байна.

Ялангуяа залуу үеийн мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, малчдын залгамж халаа тасалдах эрсдэл нэмэгдэв. Үүнд бодлогын түвшинд анхаарах шаардлагатай. 

Энэхүү хурлаар бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил болон малчдын залгамж халааг бэлтгэх асуудлыг шинжлэх ухаан, бодлого, үйлдвэрлэлийн уялдаа холбооны хүрээнд хэлэлцэж, тулгамдсан асуудал, боломжит шийдлийг тодорхойлох, бүс нутгийн сайн туршлагыг хуваалцах, бодлогын болон практик зөвлөмж боловсруулахад зорьж байна.

Бэлчээрийн мал аж ахуй олон мянган жилийн турш эрхэлж ирсэн улс орнууд болох Монгол Улс, БНХАУ, Бүгд найрамдах Казакстан улсын эрдэмтэн судлаачид, малчид, олон улсын байгууллага, гадаадын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож малчид, мал аж ахуй эрхлэгчдэд, малчдын залгамж халааг бэлтгэхэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх үр дүнтэй арга зам, механизмын талаар хэлэлцэж буй юм.

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч А.Бакей "Монгол Улсын санаачилгаар Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг манай оронд зохион байгуулж байна. Мянга мянган жилийн турш эрхэлж ирсэн уламжлалт бэлчээрийн МАА-д малчдын залгамж халааны асуудал нэн түрүүнд тулгамдаж байна. 1990-ээд онд нийт малчны 60 орчим хувь нь залуу малчид байсан.

Энэ үзүүлэлт дараалан буурсаар өнөөдөр 20 гаруйхан хувьтай үлджээ. Залуу малчдын мал маллах сонирхол нь их буурч байна. Үүний гол шалтгааны нэг нь малчдын орлого дорвитой өсөхгүй байгаа юм. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнэ бага, нэмүү өртөг шингээж чадахгүй, зах зээлийн эрэлт хангалтгүй зэрэг хүчин зүйл нөлөөлж байна. Тиймээс нэгдүгээрт, малчдын орлогыг нэмэгдүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, залуу малчдад мал аж ахуй эрхлэх сонирхол төрүүлэхийн тулд уламжлалт мал аж ахуйн арга барилыг орчин үеийн шийдэл, технологитой хослуулах хэрэгтэй юм. Уламжлалт нүүдлийн аж ахуй болон хагас суурин хэлбэрийг хөгжүүлж, мал маллахын зэрэгцээ амьдралын чанараа дээшлүүлэх, тогтвортой орлоготой байх боломжийг бүрдүүлэх нь чухал. Цаашдаа энэ санаачилгыг бусад улс оронтой хамтран үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа.

Тухайлбал, ирэх жил Казахстанд энэ хурлыг зохион байгуулах санал яригдаж байна. Ингэснээр ээлжлэн зохион байгуулж, туршлага, мэдлэгээ хуваалцан ажиллах боломжтой. Энэ хурлаас тодорхой зөвлөмжүүд гарна. Одоогоор уг зөвлөмжийг зургаан үндсэн чиглэлээр боловсруулж байна" гэв.

ХААИС-ийн экосистемийн судалгааны төвийн эрхлэгч доктор профессор Ж.Ундармаа "Бэлчээр бол манай орны мал аж ахуйн үндэс, оршин тогтнох суурь нь. Гандуу бүс нутгийн бэлчээр нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанд хамгийн эмзэг өртдөг томоохон экосистемийн нэг. Тиймээс энэ асуудлыг дэлхий нийтийн анхааралд, ялангуяа энэ жилийн Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаар өргөн хүрээнд авч үзэж байгаад баяртай байна.

  • "Доройтсон бэлчээрийн өвс намхан болж, царцаа, үлийн цагаан оготно амьдрах таатай орчин бүрддэг"
  • "Малчдын 25 хувь нь л бэлчээрийг хэрхэн зохистой ашиглах талаар мэдэж байна"
  • Бороо л орчихвол бэлчээр сэргэнэ гэдэг. Бороо их орсон ч бэлчээр доройтсоор байна

Зохисгүй ашиглалтын улмаас бэлчээр доройтож байна. Гол төлөв хавар, зуны бэлчээрт доройтол илүү ажиглагддаг.

Нэн тэргүүнд зохисгүй ашиглалтын улмаас бэлчээр доройтож байна. Гол төлөв хавар, зуны бэлчээрт доройтол илүү ажиглагддаг. Ургамал дөнгөж ургаж байх үеэс нь эхлээд зуны турш мал нэг газартаа төвлөрч, тухайн бэлчээрийг олон давтамжтай ашиглаж байна. Ингэснээр ургамал нөхөн сэргэх чадвараа алдаж эхэлдэг. Улмаар малын хамгийн их иддэг, шим тэжээл сайтай ургамлууд бэлчээрээс багасаж, устах нөхцөл бүрддэг.

Нэгэнт доройтсон бэлчээрийг сайжруулахад мэргэжлийн байгууллагуудын судалгаа, туршилтын үр дүн маш чухал ач холбогдолтой. Жишээлбэл, ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв энэ чиглэлээр ажилладаг. Бэлчээр яагаад доройтож байгаа, ямар нөхцөлд нөхөн сэргэх боломжтой вэ гэдгийг олон жил ажилласан туршлагатай судлаачид судалж байна. Цаашид ч энэ чиглэлийн судалгааг хөгжүүлнэ.

Тиймээс судлаач, эрдэмтдийн оролцоотойгоор доройтсон бэлчээрийг хамгийн бага зардлаар, үр дүнтэйгээр хэрхэн нөхөн сэргээж болох арга замыг тодорхойлох боломжтой. Цаашлаад орон нутагт бэлчээрийн чиглэлээр ажиллах мэргэжилтний нөөц дутагдалтай байна. Монгол Улсын хэмжээнд ч бэлчээрийн мэргэжилтэн хангалтгүй байгаа.

Мэргэжилтнүүдийг дахин мэргэшүүлэхийн зэрэгцээ шинэ мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Ерөнхийдөө бэлчээрийн доройтлоос сэргийлэх, сэргээх асуудлыг тус тусад нь бус, цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Бодлогын түвшинд анхаарч, малчид, орон нутгийн засаг захиргаа, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн байгууллагууд тал бүрээсээ оролцож чадвал бэлчээрээ цаашид хамгаалах, нөхөн сэргээх боломж бий" гэдгийг хэллээ. 

Бүгд Найрамдах Казахстан улсын "Даулет бекет" ХХК-ийн ерөнхий захирал, тэмээний мал аж ахуй эрхлэгч Даулетов сыдык абу улы "Би Казахстан улсаас туршлага солилцохоор Монголд анх удаа ирж байна. Тэмээний мал аж ахуй эрхлээд 25 жил болсон. Даулет бекет гэх уламжлалт сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн компани юм. Манай үйлдвэр 300 ажилтантай. 10,000 хонь, 5,000 тэмээтэй аж ахуй эрхэлж байна.

Нэг сард 30 тонн ингэний хуурай сүү үйлдвэрлэж Хятад, Герман, Турк, Дубайд экспортолж байна. Тэмээний бүхий л тэжээлээ бид дотооддоо хангадаг" гэсэн юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан