Өнгөрсөн оны нэгдүгээр сард Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлсэн. Хуулийг ийнхүү шинэчлэн батлахдаа намуудын ил тод байдал, жендерийн эрх тэгш байдал, дотоод ардчилал зэрэгтэй холбоотой тодорхой шалгуурууд заасан. Мөн эдгээрийг хангаагүй бол намууд төрөөс санхүүжилт авах боломжгүй болох үр дагавартай байхаар хуульчилсан.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27.3-т “Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.” гэж зааснаар нам төрөөс санхүүжилт авахын тулд хангах саналын босгыг зааж өгчээ.
Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Үнэн ба зөв нам тус тус намдаа төрөөс санхүүжилт авах боломжтой болсон. Тэд дараах байдлаар санхүүжилт авна.
- МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг,
- АН 2.1 тэрбум төгрөг,
- ХҮН нам 993 сая төгрөг,
- Үндэсний эвсэл 446 сая төгрөг,
- Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг,
- Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг,
- Үнэн ба зөв нам 250 сая төгрөгийг авахаар байна.
Гэхдээ дээр дурдсанчлан улс төрийн намуудад шалгуур үзүүлэлт тавьсан бөгөөд тухайн үзүүлэлтүүдээ аудитын байгууллагаар баталгаажуулан, СЕХ-д тайлагнаж, Үндэсний аудитын байгууллагаар мөн баталгаажуулах юм.
"УЛС ТӨРИЙН НАМУУД АНХ УДАА САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ГУРВАН ҮЕ ШАТТАЙГААР ХЯНУУЛЖ БАЙНА"
Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаагаас тодрууллаа.
“УИХ-ын сонгуулиар нийт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын нэг хувиас дээш санал авсан намд санхүүжилт олгохоор болсон. Уг санхүүжилтийг хуульд зааснаар хоёр аргаар олгох бөгөөд жил бүр болон дөрвөн жилд нэг удаа олгохоор хуульчилсан.
Гэхдээ санхүүжилт олгоно гээд шууд өгчихгүй. Намуудын санхүүгийн тайланг хянан, шалгаж, дүгнэлт гарсны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтооно. Одоогоор хяналт шалгалтын үйл ажиллагаа цаглаврын дагуу явагдаж байна.
Хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа гаргаагүй, таван жилд нэг удаа удирдах байгууллагаа хуралдуулаагүй бол тэр намыг “идэвхгүй” намд тооцно. Ингэснээр төрийн санхүүжилт авах эрхээ, сонгуульд өрсөлдөх эрхээ алдана. Мөн УИХ-ын хоёр сонгуульд дараалан оролцоогүй бол идэвхгүй намд тооцно.
Одоогоор 28 нам, эвсэл тайлангаа ирүүлээд байна. Эдгээр тайлангуудыг хараат бус аудитын газарт хүргүүлж, дүгнэлт үйлдсэн тайлангуудыг гуравдугаар сарын 15-нд СЕХ хүлээн аваад байна. Дөрөвдүгээр сарын 5-ны дотор Үндэсний Аудитын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Улс төрийн намууд ирэх тавдугаар сард санхүүжилтээ авах төлөвлөгөөтэй байна. Анх удаа улс төрийн намууд санхүүгийн тайлангаа гурван үе шаттайгаар хянуулж байна. Мөн санхүүгийн тайлангийн маягтууд шинэчлэгдсэн. Мэдээж, тайлангаа хянах, бүртгүүлэх, тайлагнахад шинэ цахим систем бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Учир нь бүгд хэвлэмэл байдлаар байгаа учир алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй.
Тиймээс Сонгуулийн Ерөнхий хорооноос олон улсын туршлагыг судалж, шинээр цахим системийг хөгжүүлэх боломжийг судалж байна. Хэрэв уг системийг бий болгочихвол намуудын санхүүгийн тайлан нээлттэй ил тод байх болно” гэв.
Санхүүжилтийг өөр зүйлд зарцуулсан бол сонгуулийн төв байгууллага хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх, эсхүл дараагийн төрийн санхүүжилтээс хасаж тооцохоор зохицуулсан байна. Угтаа төрөөс олгох санхүүжилт гэж байгаа боловч энэ бол бидний татварын мөнгө.
Нэг ёсондоо, Бид тодорхой шалгуурыг хангасан намуудад дэмжлэг үзүүлж байгаа юм. Тиймээс намуудын санхүүгийн тайлан, үйл явц, бодлогод иргэний оролцоо, хяналт маш чухал гэдгийг мэргэжилтнүүд онцлоод байна.