"Чонон сүлд" романы Монгол бичгийн хувилбарын нээлтийн ажиллагаа өнөөдөр болно.
Мөн Дэлхийн Монгол зохиолчдын холбооноос тус романы зохиолч Зян Рунд утга зохиолын дээд шагнал "Бичгийн мэргэн" цол тэмдгийг гардуулах ёслолын ажиллагаа энэ үеэр болох юм байна.
Хүүхэлдэйн театрт 12.00 цагаас болох эдгээр үйл ажиллагаанд Зян Рун зохиолчийн дотнын анд Чэнь Зи Цюнь гэдэг зураач энэ үеэр мөн ирэх юм байна.
Тэрээр "Чонон сүлд" романы Ян Көгийн бодит дүр гэдгээрээ хятад даяар алдаршсан, "Үзэсгэлэнтэй асан тал нутаг" гэдэг сүлжээг ажиллуулж, Өвөрмонголын байгаль хамгаалах тал дээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг хүн аж.