Манай сэтгэл зүйчдийн багийн 3 жилийн турш хөгжүүлсэн HabiDo аппликейшнийг танилцуулж байгаадаа баяртай байна. Бидний судалгаагаар өөртөө сэтгэл ханамжтай, үр бүтээмжтэй ажилладаг, нэг үгээр аз жаргалтай хүмүүсийн гол онцлог нь өдөр тутмын эерэг дадал хэвшлүүд байсан. Мөн дадал хэвшүүлэх явцын бүтэлгүйтэл нь ихэнхдээ сэтгэл зүйн асуудлаас болдог бөгөөд сэтгэл зүйн бэлэн байдал нь их чухал гэдгийг олж харсан. Иймээс HabiDo нь дадал хэвшүүлж буй хэрэглэгчийн сэтгэл санаанд нь байнга анхаардагаараа онцлогтой. Манай баг HabiDo-р дамжуулан орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүмүүст амьдралын чанараа нэмэгдүүлэх боломжийг олгохыг хүссэн ба нэг талаараа хүн бүрт сэтгэл зүйн үйлчилгээг гарт нь ухаалаг утсаар дамжуулан хүргэхийг зорилоо.
HabiDo яагаад хэрэгтэй вэ?
Амьдралын буруу хэв маяг болон сэтгэл зүйн асуудлууд нь хоорондоо нягт холбоотой. Жишээлбэл чанартай нойр авахгүй байх тусам түгшүүр, сэтгэл гутралд өртөх эрсдэл нэмэгдэж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах хамгийн энгийн боловч үр дүнтэй арга бол эерэг, дадлыг өдөр тутамдаа хийх юм. Уг аппликейшнийг та хаана ч, хэзээ ч ашиглан өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын чанарт хөрөнгө оруулалт хийх боломжтой. Өөрөөр хэлбэл урт хугацаандаа хортой үр дагавартай сөрөг зуршлуудаа анзааран түүнийг өөрчлөх, эерэг дадлаар солих алхам хийж эхлэх бол сэтгэл зүйн эрүүл мэнддээ цаашлаад биеийн эрүүл мэнддээ ч анхаарч буй хэрэг.
HabiDo-н тусламжтай эерэг дадал хэрхэн хэвшүүлэх вэ?
Хэрэглэгч утасны дугаараасаа гадна цахим хаягаараа бүртгүүлж болно. Гадаадад суугаа монгол залуучууд маань цахим хаягаараа бүртгүүлэх боломжийг их таатай хүлээж авч байгаа. Гадны олон төрлийн дадал хэвшүүлэгч апп-ууд байдаг хэдий ч монгол хэл дээр үнэ төлбөргүй ашиглаж болох тул хүртээмж нэмэгдүүлж байгаа гэдэг утгаараа хэрэглэгчдэд их таатай санагдаж байна гэж анзаарсан.
Та уг аппаас эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, хувийн хөгжил, сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын бүтээмж, гэр бүл, хувь хүний санхүү гэсэн долоон бүлэгт багтсан 35 дадлаас хүссэнээ сонгоорой. Ийнхүү сонгосон дадлаа төлөвлөж, хэвшүүлж буй үйлдлээ бүртгэж, ахиц дэвшлээ харж өөртөө үнэлэлт, дүгнэлт өгөөрэй. Хэрэв таны хэрэгжүүлэхийг хүссэн дадал апп-д байхгүй бол цоо шинэ дадлыг аппликейшн дээр нэмж үүсгэж болно.
Аливаа эерэг дадлыг хэвшүүлэхэд 18-250 хоног шаардагддаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл дадал хэвшүүлэх нь урт хугацааны процесс байтал бид нэг, хоёр оролдоод бууж өгчих талтай. Энэ нь нэг талаас яаран үр дүн хүлээдгээс, нөгөө талаас тархи хуучин тогтсон хэвшлээсээ салах дургүй, шинэ зүйлсээс төвөгшөөх хандлагатай байдагтай холбоотой. Яг энэ үед туслах буюу үйлдлээ хянахад туслах зорилгоор HabiDo-г бүтээсэн юм.
HabiDo сэтгэл зүйд хэрэгтэй ямар үйлчилгээтэй вэ?
Дадал хэвшүүлэхээс гадна шинжлэх ухаанаар баталгаажсан сэтгэл зүйн тестүүдийг үнэ төлбөргүй бөглөн хариугаа тэр дороо авах, үр дүнгээсээ үндэслээд шинэ санал болгож буй дадлуудаас хэвшүүлээрэй. Тодруулбал, бие хүний онцлог, эерэг сэтгэл зүй, хувийн хөгжил, сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг төрлүүдийн сэтгэл зүйн тестүүдээс сонгон бөглөх боломжтой юм.
Мөн таны сэтгэл санааг хуваалцах ухаалаг чатботтой ярилцан сэтгэлээ хуваалцах хүртэл боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Хүн өөрийн сэтгэл хөдлөлөө анзаардаг, юу мэдэрч байгаадаа анхаарал хандуулдаг байх нь сэтгэл зүйн тогтвортой байдлаа хадгалахад чухал үүрэгтэй. Сэтгэл санаа тогтворгүйтэх, стрессдэх нь хуучин дадал руугаа “халих” буюу бууж өгөх нэг шалтгаан болдог тул хэрэглэгч сэтгэл зүйн байдлаа HabiDo чатботтой хуваалцаж, өөрийн мэдрэмжийг бүртгэх боломжтой.
Түүнчлэн шинжлэх ухааны судалгаагаар баталгаажсан эерэг дадал хэвшүүлэхтэй холбоотой баталгаажсан зөвлөгөө, мэдээллийг манай сэтгэл зүйчдийн баг тогтмол хүргэж байх болно.
Цаашид ямар хөгжүүлэлт хийгдэх вэ?
Optimal NMax компаний манай баг цаашдаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгч бүрд тусгайлсан эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход туслах зөвлөмжийг санал болгохоор зорьж байна. Мөн сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай байгаа хэрэглэгч аппликейшнээс анхан шатны тусламж авах, хамтран ажиллагч мэргэжилтнүүдэд хандах боломжийг бүрдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.
HabiDo аппликейшнийг яг одоо татаарай.
Апп татах холбоос: http://qrco.de/HabiDo