gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Таны хүүхдэд оюуны аль хэв шинж давамгайлсан бэ?

Зөвлөгөө
2021-08-05
43
Twitter logo

Хүний оюун ухаан бие даасан чадамжуудыг агуулах бөгөөд эдгээр нь өөр өөрийн онцлог бүхий хэв шинжийг үүсгэдэг. Хэв шинж тус бүр нэг хүнд заавал жигд хөгжсөн байх албагүй.

Нэг юм уу хоёр шинж түлхүү, бусад нь ердийн төвшинд хөгжсөн байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ ажиглаж шинжих, таньж мэдэхэд туслах зорилгоор оюуны үйлийн хэв шинжүүдийг танилцуулъя. Хүүхдийн оюун ухааны аль хэв шинж давамгайлж байгааг ажиглахаас гадна тусгай даалгавар дасгал ажиллуулж баримжаалах бололцоотой.

Эцэг эхчүүд багшаас нь зөвлөгөө авч нарийн судалж, энэ талаар санал солилцоорой.

Хэл ярианы /linguistic/ Унших, бичих, ярих чадвар сайтай, бусдын ярихыг сонсох дуртай, өгүүлэл, шүлэг, тууж, оньсого таавар, хошигнол, үгийн сүлжээнд дуртай, ихэвчлэн аман хичээлдээ сайн, сонсож, ярьж бичсэнээрээ илүү сайн суралцдаг хүүхэд

Биеийн хөдөлгөөн-тэнцвэр /bodily-kinaesthetic/ Хөнгөн атлетик, бүжигт дуртай, биеийн хөдөлгөөн, дохио зангаагаараа мэдээллийг сайн дамжуулдаг, юмыг барьж хөдөлгөж, тэмтэрч үзэх, жүжиглэх дүрд тоглох дуртай, аливаа юмны тогтвор тэнцвэрийг олохдоо сайн хүүхэд

Хараа-орон зай /visual-spatial/ Зураг зурах, дуурайлгах, урлаж чимэглэх ажилд дуртай, юмсыг тодорхой төсөөлөн зураглаж чаддаг, орон зайн баримжаа сайтай, толгой эргүүлсэн дүрс зургийн учрыг олох, эвлүүлэх тоглоом тоглохдоо сайн, фото зураг авах, дүрс бичлэг хийх, зохион бүтээх дуртай, геометрийн мэдрэмж сайтай, видео, дүрсээр дамжуулан суралцахдаа сайн хүүхэд

Логик-математик /logical-mathematical/ Оюун ухаан сорьсон тоглоом болон тоо бодох, тооцоо шаардсан асуудал шийдвэрлэх, юмыг туршиж ангилж үзэх, зураг төсөл зохиох, тооны төрлийн хичээлд сайн, компьютерт дуртай, тооны хариу олж, чмар нэг загвартай ажилласнаар илүү суралцдаг хүүхэд

Хөгжим – урлаг /musical/ Дуу дуулах дуртай, хөгжмөөс таашаал авдаг, хөг аялгууг сайн тогтоодог, хөгжим сонсох, нотыг ойлгох, зохиох, хөгжим тоглох, аялах дуртай, аливаа зүйлийг хөгжмийн хэмнэлтэй холбон ойлгох, хэмнэл аяар дамжуулж илүү суралцах чадвартай хүүхэд

Хүнтэй харилцах /interpersonal/ Хүнтэй амархан нөхөрлөдөг, хүмүүстэй байх дуртай, асуудлыг хамтаараа шийдвэрлэх таалагддаг, бусдын сэтгэл санааг илүү ойлгодог, ярьж харилцах, зөвлөгөө өгөх дуртай, ямар нэг хамтлаг бүлэгт байх хамрагдах дуртай, хүмүүстэй ярьж, харьцуулж, хүмүүстэй нэг баг болж хамтарч хийснээрээ илүү сайн суралцдаг хүүхэд
Дотогшоо хандсан /intrapersonal/ Зөвхөн өөрийнхөө найз нөхдийн дунд байх нь таалагддаг, юмыг дотроо төсөөлөн бодох дуртай, өөрийн гэсэн хатуу мэдрэмж, бодолтой, өдрийн тэмдэглэл хөтөлдөг, өөрийн гэсэн хоббитой байх дуртай, төсөл төлөвлөгөө боловсруулах дуртай, сонирхсон зүйлээ таваараа хийх дуртай, ганцаараа бие дааж ажилласнаараа илүү сайн суралцах боломжтой хүүхэд

Байгальтай харьцах /naturalist/ Ургамал, амьтныг хайрлаж, судалж сонирхдог, цэцэг ургамал тарих, ургуулах, амьтан тэжээх дуртай. Амьд байгаль орчин, дэлхийн зүй тогтцыг ажиглан танилцах сонирхолтой хүүхэд.

Эх сурвалж: Л.Сосорбарам “Та хүүхдээ сургуульд элсүүлэхэд бэлэн үү?” гарын авлага  УБ. 2016

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан