gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.30
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.30
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.30
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Балбад үерийн улмаас 675 хүн амиа алдаж, 2500 хүн сураггүй байна

Б.Нямдарь
Дэлхийд
2 цаг 59 минутын өмнө
Twitter logo
Б.Нямдарь
Twitter logo
Дэлхийд
2 цаг 59 минутын өмнө
Балбад үерийн улмаас 675 хүн амиа алдаж, 2500 хүн сураггүй байна Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав

Балба, Хятадын Төвөдийн хил орчимд энэ долоо хоногт болсон хүчтэй үер, хөрсний гулгалтын улмаас Балбад 675 хүн амиа алдаж, 2498 хүн сураггүй болоод байна. Харин Төвөдийн бүсэд долоон хүн амиа алдаж, 554 хүн сураггүй байгаа бөгөөд хоёр улсын хэмжээнд нийт 3,000 гаруй хүн сураггүй байна. 

Дахин үер болох эрсдэл хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балбын Бхоте-Коши голын орчимд эхэлсэн бөгөөд мөс, хадны нурангиас үүдэлтэй их хэмжээний ус, шавар, чулуу уулын голуудаар түрэн урсаж суурин газар, зам, гүүр, эрчим хүчний байгууламжуудыг сүйтгэсэн билээ. Үерийн ус Тришули голын дагуу хэдэн арван километр газар тархжээ. 

Одоогоор Балбад 3,700 гаруй хүнийг авраад байгаа ба аврах ажиллагаанд олон мянган цэрэг, цагдаа болон бусад алба хаагч оролцож байна. Гэвч уулын бартаатай газар нутаг, нарийн хавцал болон цаг агаарын таагүй нөхцөл байдал аврах ажиллагааг хүндрүүлж байгаа юм. 

Нөхцөл байдлын гол тоон мэдээлэл:

  • Балбад нас барсан — 675
  • Балбад сураггүй — 2,498
  • Төвөдөд нас барсан — 7
  • Төвөдөд сураггүй — 554
  • Балбад аврагдсан — 3,700+
  • Балбад сураггүй байгаа гадаадын иргэн — 517
  • Сэргээн босголтын урьдчилсан зардал — 4–5 тэрбум ам.доллар

Сураггүй болсон хүмүүсийн дунд гадаадын 517 иргэн, мөн үерийн гол зам дагуух усан цахилгаан станцын төслүүдэд ажиллаж байсан 933 ажилтан байгаа талаар Балбын гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллага мэдээлжээ. Зарим ажилчид үерийн шаварт дарагдсан хонгилд гацсан байж болзошгүй тул тэднийг аврах ажиллагаанд онцгой анхаарч байна.

Гамшгийн дараах сэргээн босголтын зардал 4–5 тэрбум ам.долларт хүрч болзошгүй

Аврах багийнхан сүйдсэн суурингууд болон усан цахилгаан станцын байгууламжуудаас амьд үлдсэн хүмүүсийг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлж байна. Балбын Засгийн газар хонгилд аврах ажиллагаа явуулах, сураггүй хүмүүсийг илрүүлэх технологи, ДНХ-ийн шинжилгээ зэрэгт Энэтхэг, Хятад зэрэг улсаас техникийн тусламж хүсжээ. 

Үүний зэрэгцээ дахин үер болох эрсдэл хэвээр байна. Шинээр үүссэн усан сангууд болон мөсөн голын нуурын усны түвшин нэмэгдэж байгаа тул зарим бүсэд дахин хүчтэй үер буух эрсдэлийг анхааруулжээ. Мөн бороо үргэлжилж байгаа нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна. 

Гамшгийн дараах сэргээн босголтын зардал 4–5 тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэж Балбын Сангийн сайд Свaрним Вагле мэдэгдсэн байна. Энэ нь тус улсын эдийн засгийн бараг 10 хувьтай тэнцэх хэмжээний зардал бөгөөд үерийн улмаас тус улсын эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадлын 12 гаруй хувийг бүрдүүлдэг төслүүд гэмтсэн байна. 

Ройтерсын сэтгүүлч Сахана Бажрачарья 28 настай Матти Майя-г нисдэг тэргээр авчирсан хүү 8 настай Зоял Галетайгаа эргэн уулзахад нь тусалсан бөгөөд тэд Балбын Катманду хотын эмнэлэгт Галетай уулзаж буй нь.

Үерээс аврагдаж, нисдэг тэргээр авчирч буй хохирогчдыг хүлээн зогсох хүмүүс

Эх сурвалж: Reuters

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан