gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.30
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.30
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.30
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУДАЛГАА: Нийт бэлчээрийн ургамлын бүрхэвч буурах эрсдэл 30,6 хувь байна

Б.Нямдарь
Нийгэм
2 цаг 37 минутын өмнө
Twitter logo

“Монгол Улсын байршлаар нарийвчилсан усны нөөц ба бэлчээр ашиглалт, уур амьсгалын эрсдэлийн эмзэг байдлын судалгаа”-ны тайлангийн талаар Үндэсний Хөгжлийн Хүрээлэн УТҮГ-аас мэдээллээ. 

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд байгалийн нөөцийн зохистой ашиглалт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтуудыг тусгасан байдаг. Гэвч ус, бэлчээрийн нөөцийг орон зайн нарийвчлалтай сумын түвшинд үнэлж, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, эрсдэлтэй бүс нутгуудыг тодорхойлсон судалгаа хомс хийгдэж ирсэн.  

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн Болзошгүй эрсдэл, хямралын менежмент, судалгааны албанаас 2026 оны 3-р улиралд “Монгол Улсын байршлаар нарийвчилсан усны нөөц ба бэлчээр ашиглалт, уур амьсгалын эрсдэлийн эмзэг байдлын судалгаа” сэдэвт судалгааны тайланг боловсруулжээ. 

Монгол Улсын 21 аймаг, 330 сумын хэмжээнд ус болон бэлчээрийн нөөцийг орон зайн байршлаар үнэлж, тэдгээрийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эмзэг байдлыг индексээр тооцож, бодлогын зөвлөмжийг тайланд тусгасан байна. Улмаар үндэсний бодлогын баримт бичигт орон зайн эрсдэлийн зураглал болон ашиглагдах, аймаг, сумын түвшинд ус, бэлчээрийн нөөцийн хуваарилалт, бэлчээрийн менежментийн дасан зохицох стратеги боловсруулахад  суурь судалгаа болсныг онцлон дурьдах нь зүйтэй. Мөн орон зайн болон цаг хугацааны хэмжигдэхүүнийг нэгэн зэрэг хамарсан нь уг судалгааны тайлангийн гол ач холбогдол оршино.

Бэлчээрийн төлөв байдлын шинжилгээгээр нийт сумдын 30.6% буюу 101 суманд NDVI буурах чиг хандлага илэрсэн нь бэлчээрийн ургамлын бүрхэвч, бүтээмж буурах эрсдэл байгааг харууллаа. Усны нөөцийн шинжилгээг уур амьсгалын үзүүлэлтүүдэд тулгуурлан үнэлэхэд нийт хур тунадасны 8.7% нь усны нөөцөд хуримтлагдах боломжтой бөгөөд Монгол Улсын эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалын нөхцөлд Хур тунадасны стандартчилсан индекс, (SPI) Хур тунадасны ууршилтын стандартчилсан индекс(SPEI)-ийн зөрүү болон сөрөг чиг хандлага нь температурын өсөлт, хур тунадасны хэлбэлзэл усны нөөцөд сөргөөр нөлөөлж, эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тогтоосон.

Судалгааны үр дүнд бэлчээрийн төлөв (NDVI), усны нөөцийн үзүүлэлтүүд (SPI, SPEI, AI, RC) болон Нэгдмэл эмзэг байдлын индекс (IVI)-ийн шинжилгээ нь Монгол Улсын уур амьсгалын эрсдэлийн орон зайн ижил хэв шинжид дүн шинжилгээ хийхийг зорьжээ.

Судалгааны үр дүнд

  • Өмнөговь, (Мандал-Овоо, Цогт-Овоо)
  • Говь-Алтай, (Есөнбулаг),
  • Баянхонгор, (Шинэжинст, Баян-Өндөр сум)
  • Дорноговь, Дундговь аймгууд хамгийн өндөр эмзэг байдалтай, хамгийн хуурай бүс болох нь тогтоогдсон бол
     
  • Хэнтий (Дадал, Биндэр),
  • Булган (Хангал, Тэшиг),
  • Хөвсгөл (Эрдэнэбулган),
  • Дорнод (Баяндун, Баян-Уул)
  • Сэлэнгэ (Шаамар) аймгууд харьцангуй бага эрсдэлтэй, илүү чийглэг нөхцөлтэй байгааг тодорхойлжээ.

Харин бэлчээрийн төлөв (NDVI)-ийн урт хугацааны чиг хандлагын шинжилгээгээр Увс, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгууд одоогийн эрсдэлийн үнэлгээгээр дунд түвшний эрсдэлтэй боловч бэлчээрийн доройтол хамгийн эрчимтэй явагдаж буй бүс болох нь судалгааны үр дүн харуулсан. Иймд уур амьсгалын эрсдэлийг үнэлэхдээ зөвхөн тухайн үеийн төлөв байдлыг бус, цаг хугацааны өөрчлөлтийн чиг хандлагыг хамтатган авч үзэх нь бодлого, төлөвлөлтийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Усны нөөц ба бэлчээр ашиглалт, уур амьсгалын эрсдэлийн эмзэг байдлын судалгааны энэхүү тайлан нь Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD)-ийн нэрийн дор Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй COP17 олон улсын форумын хүрээнд цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх зорилттой уялдаж буйгаараа онцлог юм. 

Эх сурвалж: 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан