Энэ хичээлийн жилээс “Шатрыг боловсролд” санаачилга орон даяар хэрэгжинэ.
“Их нүүдэл” үндэсний хөтөлбөрөөр шатар сургуулийн хөтөлбөрт оржээ. Энэ ажлын тэргүүн эгнээнд багш нар ажиллана. Эхлээд орон нутгийн багш нараа бэлтгэсэн бол өчигдөр (2026.08.28) Улаанбаатарын бага сургуулиудын багш нарт бүтэн өдрийн сургалт хийсэн байна.
Тэд хүүхдүүдэд шатар зааж, сурсан арга барилаа бусад багш нартаа түгээнэ. Мөн удахгүй 10 мянган шатрыг сургуулиудад хүргэнэ гэж Монголын Шатрын Холбоо мэдээлэв.
Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Хиймэл оюун хүүхдийн өмнөөс бодох ёсгүй. Хиймэл оюун бидний амьдралын нэг хэсэг болж байна. Харин хүүхдүүд өөрсдөө бодож, асуулт асууж, асуудлыг шийдэж, зөв шийдвэр гаргах чадвартай өсөх нь бүр ч чухал. Үүнд шатар тусална.
Шатар хүүхдийг хэдэн алхмын цаадхыг харж, сонголтоо тооцоолж, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг ойлгож сурахад тусалдаг. Тиймээс шатрыг зөвхөн дугуйлан, секцэд явдаг цөөн хүүхдийн хичээл байлгахгүй. Технологи хөгжих тусам хүүхдүүдээ өөрсдөөр нь бодуулъя.
Багш нар бэлэн. Шатар бэлэн. Шинэ хичээлийн жилдээ бэлэн" гэж нүүр номдоо бичжээ.