Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудайд сүүн бололтоос аарцан бололтын үе шат, харин ихэнх нутгаар төмс баг цэцгийн үүслээс иш навчны гулжийлтын үе шат явагдаж байна.
Улаан буудайн өндөр сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй буюу 30-98 см байна.
Газар тариалангийн гол бүс нутаг болох Төв, Сэлэнгийн ихэнх, Булганы зарим нутгаар VI, VII саруудад хур тунадас (ОЖД)-аас ахиу, агаарын дундаж температур 6 дугаар сард олон жилийн дунджаас сэрүүн бусад хугацаанд дунджийн орчим байсан тул таримал ургамлын өсөлт, хөгжилт хэвийн үргэлжилж байна.
9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр газар тариалан бүхий нутгуудаар агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх бол хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж болзошгүй байна.
Иймд өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай.
Газар, тариаланчид цаг агаарын богино хугацааны мэдээг тогтмол ашиглан цан хяруу цохиж, цочир хүйтрэлтээс урьдчилан сэргийлэх, таримал ургамлын ургалтын нөхцөлөөс хамааран ангилан хадах болон шууд хураалтын ажлыг тохиромжтой үед нь цаг алдалгүй гүйцэтгэж, хураалтад комбайны эд ангийн тохируулгыг тааруулан эртнээс бэлтгэж ажиллахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс, Утас-32152