2026 ОНЫ 10–12 ДУГААР САРУУДЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 10–12 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна. Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргаж weather.gov.mn цахим хуудсанд байршуулдаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүр шинэчилсэн мэдээллийг авч ашиглана уу.
Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-ын тодорхойлолтоор “Олон жилийн дундаж (ОЖД)” үзүүлэлтэд 1991–2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг ашигладаг болно.
Улирлын төлөвтэй холбоотой нэмэлт мэдээллийг УЦУОСМХ-ийн ХОУТЗСХ-ээс болон 11–326606 дугаарын утсаар авах боломжтой.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ: 10–12 дугаар саруудын уур амьсгалын тойм
Агаарын температур: Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0... -8°С хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +6... +12°С, бусад нутгаар 0... +6°С дулаан байдаг (Зураг 1а). Арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14...-20°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2... -8°С, бусад нутгаар -8... -14°С хүйтэн байдаг (Зураг 3а).
Арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-22°C хүйтэн байдаг (Зураг 5а).
Хур тунадас: Аравдугаар сард Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм хур тунадас ордог байна (Зураг 2а). Арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм хур тунадас ордог байна (Зураг 4а). Арванхоёрдугаар сард Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм (Зураг 6а).
УЛИРЛЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
2026 оны 10–12 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сар: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1б).

Зураг 1а. 10 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020)
Зураг 1б. 2026 оны 10 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]
Нийлбэр хур тунадас Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Төв аймгийн ихэнх, Хэнтийн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 2б).

Зураг 2а. 10 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

Зураг 2б. 2026 оны 10 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)
[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага,
И–хур тунадас ОЖД–аас ахиу]
Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3б).

Зураг 3а. 11 дүгээр сарын агаарын температурын ОЖД (1991-2020)

Зураг 3б. 2026 оны 11 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)
[Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Н–агаарын температур ОЖД–ын орчим]
Нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 4б).

Зураг 4а. 11 дүгээр сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

Зураг 4б. 2026 оны 11 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)
[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]
Арванхоёрдугаар сар: Агаарын дундаж температур Баян–Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5б).

Зураг 5а. 12 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020)

Зураг 5б. 2026 оны 12 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

Нийлбэр хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6б).

Зураг 6а. 12 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

Зураг 6б. 2026 оны 12 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)
[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]
ЗӨВЛӨМЖ
Аравдугаар сард нутгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас нутгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу байх бол арваннэгдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, хур тунадас зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, арванхоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу байхаар байна.
Өвлийн саруудын хувьд 11 сард хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.