Сүүлийн жилүүдэд цахилгаан тэжээлт автомашины импорт тогтвортой өсөлттэй байсан ч 2025 оноос эхлэн буурч, 2026 оны эхний 8 сард 365 ширхэг цахилгаан автомашин оруулж иржээ.
2022 оноос эхлэн 2026 оны наймдугаар сарын 28-ны өдрийг хүртэл импортлогдсон нийт 1838 ширхэг цахилгаан автомашины
- 76.3 хувь нь БНХАУ-аас,
- 10.2 хувь нь Япон улсаас,
- 5.1 хувь нь АНУ-аас,
- 8.4 хувь нь бусад улс орноос ирсэн байна.
Цахилгаан автомашины импортын дийлэнх хувийг БНХАУ дангаар бүрдүүлж буй.
2022 онд манай улс 214 ширхэг, 5.8 сая ам.долларын цахилгаан автомашин импортолж байв. 2023 онд импорт огцом өсөж, 419 ширхэг буюу 10.2 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оноос тоо ширхгийн хувьд 95.8 хувь, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн байна.
2024 онд импортын өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Харин 2025 онд импорт 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар болж буурчээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар