gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     8.29
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: 1.2 тэрбум ам.доллар буюу бэлчээрийн чиглэлд COP-ын түүхэн дэх хамгийн их санхүүжилтийг татжээ

Б.Эрдэнэчимэг
4 цаг 5 минутын өмнө
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
Twitter logo
4 цаг 5 минутын өмнө

Өнгөрч буй долоо хоногт хаана, ямар үйл явдлууд өрнөв? Эргэн санацгаая. 

СОР 17 хурал Улаанбаатар хотод 12 өдрийн турш үргэлжлэв

Энэ сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг амжилттай зохион байгуулав. "Эх байгалиа сэргээе итгэл найдвараа бадраая"  уриатай болсон энэ хуралд 20 орчим мянган хүн оролцжээ.

Өнгөрсөн өдрүүдэд “Газар ба хүн”, “Ус”, “Хүнс”, “Бизнес ба санхүү”, “Залуучууд” зэрэг сэдвээр дэлхийн өнцөг булан бүрийн төлөөлөл туршлага, шийдэл, байр сууриа хуваалцлаа. Сэдэвчилсэн өдрүүд өндөрлөж, эдгээр хэлэлцүүлгийг бодит шийдвэр, хэрэгжилт, цаашдын үйл ажиллагаатай холбох шаардлагатай.

COP17-ийн гол зорилго нь газрын доройтлыг саармагжуулах, цөлжилт, ган гачигтай тэмцэх, газар, усны нөөцийг тогтвортой удирдах асуудлаар гарсан санал, санаачилгуудыг цаашид  хэрэгжүүлэх юм. Орон нутгийн иргэд, уугуул иргэд, малчид, эмэгтэйчүүд, залуучууд, иргэний нийгэм, бизнес болон засгийн газруудын оролцоог бодит үйл ажиллагаатай холбох нь COP17-оос гарах үр дүнгийн чухал хэсэг юм.

СОР 17 ХУРАЛД ОРОЛЦОГЧИД МОНГОЛЫН ТАЛААР ЮУ ЯРИВ?

Хурал маш сайн зохион байгуулалттай байна. Оролцогчийн хувьд виз авах, хилээр нэвтрэх, арга хэмжээнд нэвтрэх эрх авах, тээвэр зэрэг бүх зүйл маш сайн зохион байгуулагдсан. Бүх зүйл маш саадгүй явагдаж байна. Надад ямар нэгэн асуудал тулгарсангүй. Хүн бүр маш тусархуу юм. Үнэхээр сайхан, эерэг туршлага болж байна. Мөн бидний хэлэлцэж буй асуудлууд Монголд ихээхэн хамааралтай гэдгийг эргэн тойрны уул толгодыг хараад, байгальтай ойрхон байгаагаар мэдрэх нь сонирхолтой байлаа.

Би нэг өдрийг хоттой танилцахад зориулсан. Хотын түүх, соёлын баялаг өвтэй бага ч гэсэн танилцсан нь үнэхээр сайхан байлаа. Харамсалтай нь хотоос гадагш гарч амжаагүй. Монгол орны бас нэг чухал хэсэг нь хөдөө нутаг учраас тийшээ явж үзсэн бол сайхан байх байлаа. 

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД 

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат шатахууны чанар, хангамжийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тэс, Шунхлай, Петровис, Сан Петролиум зэрэг компанийн шатахуунаас нийт найман дээж авч шинжилсэн. Шинжилгээний хариу гарсан. Евро-5 ангиллын АИ-92 автобензиний дөрвөн дээж зохих шаардлагыг хангасан. Петровис компанийн АИ-95 автобензин, Евро-2 ангиллын гурван дээж болон бидний хэлж заншсанаар энгийн АИ-92 автобензинээс дээж авч шинжлэхэд зохих стандартыг хангасан" гэв.

Мөн шинжилгээг Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторид хийж, үр дүнг гаргасан. Тиймээс ШТС-уудаар борлуулж буй энгийн болон Евро-5 ангиллын АИ-92 автобензин стандартын шаардлага хангасан гэдэгт эргэлзэх зүйлгүй хэмээв. 

Дэлхийн усны түншлэлийн байгууллага Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг өөрсдийн “Дэлхийн элч”-ээр томиллоо. Мөн Ази, Номхон далайн ус, уур амьсгалын тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын тусгай элчээр томилоод байна. 

Тэрээр 2030 дуустал тус албан үүргийг гүйцэтгэх аж. Түүнийг энэ сарын 23-27 өдрүүдэд Швед улсын Стокхольм хотод болсон дэлхийн усны долоо хоногийн "Шинэ элч нарын чуулга уулзалт"-ын үеэр сонгожээ.

Б.Найдалаа сайдын туслах: Би цаашдаа хувцаслалтдаа анхаарна

(2026.08.27) Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн ажлын өрөөнд хийсэн "Төрийн ажлыг танилцуулъя" гэх агуулга бүхий бичлэг цахим хуудаст тархаж, олны шүүмжлэлийг дагуулсан. Тус бичлэг дээр гарч буй эмэгтэй өөрийн цахим хаягтаа тайлбар хийжээ.

Тэрбээр “Өчигдөр намайг ирээд ажилтайгаа танилцаарай гэсэн юм. Тэгэхээр нь би өмсөж байсан хувцастайгаа яваад оччихсон. Тэр буруудлаа. Би өчигдөр сайдтай хоёр дахь удаагаа л уулзаж үзсэн. Аягүй нээлттэй хүн байхаар нь “Би бичлэг хийдэг юм аа. Өөрийнхөө үеийн хүүхдүүдэд төрийн ажил ямархуу вэ гэдгийг хөгжилтэй өнцгөөс харуулчихъя. Та надад бичлэг хийгээд өгөх үү” гэж асуухад зөвшөөрсөн. Би цаашдаа хувцаслалт дээрээ анхаарна аа” гэж цахим хаягтаа нийтэлжээ. 

СУИС-д сурч байхдаа бүлэг хүчингийн хохирогч болсон Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаав

СУИС-ийн II дамжааны оюутан байхдаа ангийнхаа долоон залууд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй олон жилийн дараа ил гарч, юу болсныг ярьж хүмүүсийг цочролд оруулсан. Хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдийн өмгөөлөгч нар хүсэлт тавьж,  өнөөдөр урьдчилан хэлэлцүүлэг болж өнгөрлөө. 

Шүүхээс тухайн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх үндэслэлээр прокурорт буцаан шийдвэрлэв. Хохирогч Н.Шинэцэцэг уг шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн юм.

Хэрэгт дөрвөн хүнийг яллагдагчаар татсан ч гурван яллагдагч л иржээ. Үлдсэн яллагдагчийг гадаадад байгаа, тогтоолтойгоо танилцаагүй гэх үндэслэлээр тусдаа шалгахаар болсон байна.

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-2027 оны хичээлийн шинэ жил ирэх долоо хоногт эхэлнэ. Боловсролын сайдын 2026.07.08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэсэн.

Өмнөх хичээлийн жилд  гурван улиралтай, нэгдүгээр улирал хэт урт буюу 16 долоо хоног үргэлжилж байсныг өөрчилж, эцэг, эхчүүдийн саналыг дагуу дөрвөн улиралтай болгожээ.

Монголд хоёр шатлалт 10 км-ийн пуужин үйлдвэрлэж, туршиж байна

“Icarus Space” стартап компани БНХАУ-аас 100 хувь импортоор авдаг пуужинг Монголдоо үйлдвэрлэж, хоёр шатлалт 10 км-ийн пуужингийн туршилтыг хийж байна.

Тус компани Монгол Улсад анхны хоёр шатлалт 10 км-ийн пуужинг үйлдвэрлэсэн бөгөөд одоогоор туршилтын ажиллагаа явуулж байгаа аж. Цаашид пуужингийн технологийг хөгжүүлж, ирэх жилээс 20 км-ийн өндөрт хөөргөх түвшинд хүргэхээр төлөвлөж байгаа юм. “Icarus Space” нь хиймэл оюунд суурилсан стратосферийн агаарын бөмбөлөг, хиймэл дагуул, судалгааны болон үүл буудах пуужин хөөргөх чиглэлээр стартап үйл ажиллагаа эрхэлдэг байна.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛҮҮД

Б.Баярмаа: Бизнесийн байгууллагууд дижитал платформд суурилж хамтран ажиллах соёлд Мобиком түүчээлнэ

-Технологийн дэвшлийг дагаад хэрэглэгчийн амьдралын хэв маяг, эрэлт хэрэгцээ нь хязгааргүй болсон цаг үе ирлээ. Тэд олон төрлийн үйлчилгээг хүссэн цагтаа, хүссэн газартаа нэг дор хамгийн хялбараар авахыг илүүд үздэг болсон. Тэгэхээр энэхүү цаг тутамд хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг бизнесийн байгууллага дангаараа хангахын тулд маш их цаг хугацааг зарцуулж их хэмжээний зардал гаргах шаардлагатай болно.

Харин хэрэглэгчийн хүсэж буй найдвартай, тасралтгүй, дижитал үйлчилгээг бизнесийн байгууллагууд хамтран хүргэвэл хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн богино хугацаанд нэмэгдүүлээд зогсохгүй  бизнесүүд ч бас харилцан ашигтай ажиллаж шинэ төрлийн орлоготой болох боломжтой.

“Telco to Techco” шилжилтийн стратегийг хэрэгжүүлж буй Мобиком Корпораци үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээндээ ямар шинэчлэл, өөрчлөлтийг хийж, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах ямар боломжуудыг бүрдүүлж байгаа талаар Мобиком Корпорацийн Технологийн асуудал хариуцсан Дэд захирал Б.Баярмаатай сэтгүүлч Б.Нямдарь ярилцлаа.

Г.Гэрэл: Цэцэрлэгийн хүүхдэд углаашаас илүү стандартын шаардлага хангасан сандаал өмсгөхийг зөвлөнө

Цэцэрлэгийн хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн  хүүхдэдээ өдөржин өмсүүлэхэд тохиромжтой гутал сонгох асуудал эцэг эхчүүдийн өмнө тулгардаг. Углааш, эсгий гутал, пүүз, сандаал гээд сонголт олон ч хүүхдийн хөлийн хөгжил, хөдөлгөөн, тав тух, эрүүл ахуйд аль нь илүү нийцэхийг тэр бүр мэдэхгүй байх нь бий.

Хүүхдийн хөл бага насанд эрчимтэй хөгждөг тул гутал сонгох нь зөвхөн тав тухын асуудал биш. Харин хөлийн зөв хөгжил, хөдөлгөөний хэвшилд ч нөлөөлөх чухал сонголт юм. Тэгвэл бяцхан үрсийн хөлийн хөгжилд нийцсэн гутлыг хэрхэн сонгох, цэцэрлэгт ямар гутал өмсгөвөл зохистой талаар хүүхдийн хөдөлгөөн, хөгжил, боловсролын мэргэжилтэн Г.Гэрэлтэй сэтгүүлч М.Ариунзаяа ярилцлаа. 

СОЁЛЫН ДОВТОЛГОО: Хотод амьдрах гэж байгаа хүн бүрд хэрэгтэй зөвлөгөө

GoGo.mn "СОЁЛЫН ДОВТОЛГОО" - асуудал хөндсөн нийтлэлийн буланг 2018 оноос хойш тасралтгүй хөтөлж байна. Цахилгаан шатанд суух, буухдаа юуг анхаарах, ажил хэрэгч хувцаслалт ямар байх, албан мэйл хаягаа яаж зөв ашиглах гэх мэт ахуйн соёлтой холбоотой зөвлөгөөг нийтэлдэг билээ. 
Хотын гудамж зуны налгар, сэлүүхэн байдлаа сэлгэж, хүн хөдөлгөөн ихтэй байна. Жил бүрийн наймдугаар сарын дунд, есдүгээр сарын эх бол оюутан сурагчдын хичээл эхэлж, хот жилийн бусад үеэс илүү ихээр хүний хөлд дарагддаг үе.

Энэ хичээлийн жилд олон мянган сурагч оюутны амьдралд хөл тавьж буй бөгөөд үүний нэлээд нь орон нутгаас хотыг зорин ирж буй.

“Багшийн дээд дээр Багшийн дээдийг асуусан хүмүүс л их байна, нөгөөдүүл чинь иржээ” гэсэн пост нийгмийн сүлжээгээр нэлээд харагдах болсон энэ үед “Соёлын довтолгоо” булангаараа их хотын нэг хэсэг болон амьдарч буй хэн бүхэнд зориулсан зөвлөгөөг хүргэв.

СОЁЛЫН ДОВТОЛГОО №72: Өдөр тутмын хэрэглээгээ багахан өөрчилж, хог хаягдлаа бууруулаарай

Хоёр том хүн, хоёр хүүхэдтэй нэг айл долоо хоногт хоёр ширхэг ариун цэврийн цаас хэрэглэдэг гэж үзье. Тэгвэл сард ойролцоогоор (дөрвөн долоо хоногоор тооцоход) найм, жилд 100 гаруй  ариун цэврийн цаас хэрэглэнэ.

Картон голтой ариун цэврийн цаас сонгож байгаа тохиолдолд жилд 100 гаруй ширхэг картон гол хаягдал болж байна. Харин голгүй ариун цэврийн цаас сонгосноор жижиг мэт боловч тогтмол үүсдэг энэ төрлийн хаягдлыг бууруулах боломжтой.

Ариун цэврийн цаас хэрэглэсний дараа хог болно. Нэмээд картон гол нь ч хог хаягдлыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Харин голгүй хувилбарыг сонгосноор үүнийг багасгахад хувь нэмрээ оруулах юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан