Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр “Байшин барьж өгнө гэж 58 сая төгрөг аваад холбоо тасарч алга боллоо” гэх гомдол бүртгэгджээ.
Гомдол мэдээллийн дагуу шалгахад иргэн Б бусдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж, итгэлийг нь ашиглан 58 сая төгрөг залилсан байж болзошгүй тул шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд "Иргэд Та бүхэн байшин, барилга бариулах, засвар үйлчилгээ хийлгэх зэрэг ажил гүйцэтгүүлэхээр бол талуудын эрх, үүрэг, ажлын хугацаа, төлбөрийн нөхцөлийг тодорхой тусгасан гэрээ байгуулан ажиллаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй" хэмээн Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар