Японы жүдоч Косүкэ Машияма ирэх жилээс Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон талаар албан эх сурвалж мэдээллээ. Эрэгтэйчүүдийн +90 кг жинд барилддаг тэрээр 2021 оны Бакугийн Их Дуулга, 2022 оны Токиогийн Их Дуулгад түрүүлж байжээ.
"Косүкэ Машияма Монголын шигшээ багт нэгдэж байна. Зарим бичиг баримтын асуудал шийдэгдээгүй бөгөөд ирэх жилээс эхлэн Монгол Улсаар овоглон дэвжээнд зодоглоно" гэж Монгол жүдо бөхийн холбоо мэдээлэл өглөө.
27 настай тус тамирчин Санширо Мураог ялж Японы залуучуудын аварга болж, Гоки Тажимаг мөн хоёр ангилалд ялж байв. Жин өгсөөд Дота Арайг ялж, Бүх Японы жүдо бөхийн тэмцээнд 3 дахь удаагаа түрүүлсэн.
Токио 2020 олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Саиед Моллай мөнгөн медаль хүртэж байсан.