Боловсролын салбарт 2026 онд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнээс сургууль, цэцэрлэгийн 39 барилгыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Тодруулбал, энэ онд боловсролын салбарт нийт 1,924.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 302 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Эдгээрээс 77 төсөл, арга хэмжээг 2026 онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсний 39-ийг нь есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.
Нийт 77 төсөл, арга хэмжээнд 13,790 суудлын хүчин чадалтай 33 сургуулийн барилга, 3,930 хүүхдийн хүчин чадалтай 26 цэцэрлэгийн барилга, 240 хүүхдийн хүчин чадалтай нэг цэцэрлэг, сургуулийн цогцолбор, 1,085 хүүхдийн хүчин чадалтай есөн дотуур байр, зургаан спорт заал багтаж байна.
Харин Улаанбаатар хотод 1,280 суудлын хүчин чадалтай хоёр сургууль, 720 хүүхдийн хүчин чадалтай гурван цэцэрлэг, 240 хүүхдийн хүчин чадалтай нэг цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулах боломжтой аж.
Боловсролын салбарт хэрэгжиж буй 302 төслийн ажлын дундаж гүйцэтгэл наймдугаар сарын байдлаар 68 хувьтай байгаа бөгөөд нийт 261 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Үүнд:
- 49,350 суудлын хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн 107 барилгын ажил 69 хувь;
- 13,280 хүүхдийн хүчин чадалтай 87 цэцэрлэгийн барилга 67 хувь;
- 3,240 хүүхдийн хүчин чадалтай 12 цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилга 73 хувь;
- 4,375 орны хүчин чадалтай 38 дотуур байрны барилга 68 хувь;
- 1,000 хүүхдийн хүчин чадалтай 17 спорт заалны барилга 57 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Барилгын ажлын явц, гүйцэтгэлд Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Их, дээд сургуулийн хөрөнгийн менежментийн төв захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.
Түүнчлэн холбогдох хуульд заасны дагуу цэцэрлэг, сургуулийн их болон урсгал засвар, тохижилтын ажлыг тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлдэг.
Энэ хүрээнд орон нутгийн боловсролын байгууллагууд их болон урсгал засварын ажлыг эрчимжүүлж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургалтын байгууллагын дотоод орчны агаарын чанарыг сайжруулан, сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөжээ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар