ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ орон даяар үргэлжилж, финалын шатны тэмцээн өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд бүсээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, багийн спортыг дэмжих зорилгоор 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг 2021 онд байгуулсан бөгөөд жил бүр энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Энэ жилийн хувьд банк 35 жилийнхээ ойн хүрээнд тэмцээний цар хүрээг илүү өргөжүүлж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөгийн УАШТ зохион байгуулах эрхийг албан ёсоор авч, олон улсын стандартын дагуу зохион байгуулсан юм.
Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд нийслэлийн “Чингэлтэй Triton” баг тэргүүн байр эзэлж, удаах байруудад Дархан хотын “One team” болон “Дайчид” багууд шалгарлаа.

Харин эмэгтэй ангилалд нийслэлийн “Royal Pirates” баг түрүүлж, Орхон аймгийн “5-р сургууль” болон Сэлэнгэ аймгийн “Ерөө U17” багууд хоёр, гуравдугаар байр эзэллээ. Финалын шатанд аваргын цомын эзэн болсон баг 10 сая, хоёрдугаар байрын баг 8 сая, гуравдугаар байрын баг 6 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Энэ жилийн тэмцээнд улсын хэмжээнд хоёр мянга гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд аймаг, орон нутгийн шатнаас шалгарсан 96 багийн 380 гаруй хүүхэд бүсийн аваргын төлөө өрсөлдсөн юм. Түүнчлэн тэмцээний хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн спортын багш, дасгалжуулагч, шүүгчдийг мэргэшүүлэх сургалтыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос Монголд анх удаа зохион байгуулж, оролцогч бүрд мэргэжлийн сертификат олгосноороо онцлог байв.
ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг тогтвортой дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтын нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр, мөн 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажиллаж байсан бол өнгөрсөн оноос Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “ХААН шонхрууд” багийг ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк