2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсролын яамнаас өчигдөр (2026.08.27) хэвлэлийн хурал хийж, энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх онцлох ажлуудын талаар мэдээлэл өгсөн.
Энэ үеэр Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад хэрэгжүүлнэ гэдгийг мэдээлсэн юм.
Үүнтэй холбоотойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхэлж, нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 180 гаруй сургуулийн бага боловсролын сургалтын менежер, багш нар хамрагдаж байна.
“Их нүүдэл” хөтөлбөр нь хичээлийн үндсэн судлагдахуун биш бөгөөд сурагчдын шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, бүтээлчээр сэтгэх зэрэг чадварыг хөгжүүлэх зорилготой.
Хөтөлбөрийн хүрээнд 1-5 дугаар ангийн сурагчдад хоёр долоо хоногийн хугацаанд шатрын сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар