Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдийн цахим бүртгэл өнөөдөр буюу наймдугаар сарын 28-ны өдрийн 23:59 цагт дуусна.
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн өмнө өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг баталгаажуулсан байх шаардлагатай.
Харин түр оршин суух хаягтай иргэд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсний дараа хамран сургах тойргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн комисст хандах юм.
Нэгдүгээр ангийн элсэлттэй холбоотой мэдээллийг E-Mongolia, parent.edu.mn цахим систем болон Боловсролын ерөнхий газрын 70140069 утсаар авах боломжтой.
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд нийт 75,838 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Үүнээс 37,926 нь нийслэлд, 37,912 нь орон нутагт суралцах юм.