БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа зөвшөөрөгдсөн оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч болох тохиолдол гарч байгааг тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
Тус яамнаас БНСУ-ын визийн хүчинтэй хугацаа нь хилээр нэвтэрсний дараа тус улсад оршин суух зөвшөөрөгдсөн хугацаатай адил биш болохыг онцолжээ.
БНСУ-ын хилээр нэвтрэх үед хилийн шалган нэвтрүүлэх байцаагч тухайн иргэний паспортод оршин суух буюу хилээр гарах хугацаатай холбоотой мэдээллийг тэмдэглэдэг байна. Хэрэв зөвшөөрөгдсөн хугацаанаас илүү хоног тус улсад оршин суувал БНСУ-ын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнд тооцогдож, торгууль ногдуулах, цаашид тус улсад нэвтрэхэд хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавартай болохыг анхааруулжээ.
Иймд Монгол Улсын иргэд БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа өөрийн оршин суух зөвшөөрөгдсөн хугацааг шалгаж, тэмдэглэн авч, хугацаандаа эх орондоо буцахыг Элчин сайдын яамнаас зөвлөлөө.
Оршин суух хугацааг БНСУ-ын Цагаачлалын албаны цахим системийн www.hikorea.go.kr цахим хуудсаны “체류기간, Expiry Date check” хэсгээс шалгах боломжтой.
Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам