Ирэх хичээлийн жилээс 3.0-3.3 голч оноотой суралцагчид сургалтын төлбөрийн 70 хувь, 3.3-аас дээш голч оноотой бол 100 хувийн тэтгэлэг олгохоор болжээ. Энэ нь эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр болон багш мэргэжлээр суралцагчдад хамаарах бөгөөд багш, ажилтны хүүхэд мөн хамрагдах юм.
Боловсролын зээлийн сангаас багш мэргэжлээр суралцагчдад олгодог тэтгэлгийг зогсоогоогүй, харин олгох шалгуурт зарим өөрчлөлт оруулсныг өнөөдөр мэдээллээ.
Мөн багш мэргэжлээр суралцагчдад шинээр олгох тэтгэлгийн квотыг багшийн эрэлт, хүний нөөцийн хэрэгцээнд үндэслэн есөн чиглэлд төвлөрүүлэхээр болжээ. Үүнд математик, хими, физик, биологи, мэдээлэл зүй, монгол хэл, бичиг, уран зохиол, зураг зүй, технологи, түүх, орос хэлний багшийн хөтөлбөр багтаж байна.
Эдгээр чиглэлээр одоо дутагдалтай байгаа болон 2030 онд дутагдал үүсэх багшийн хэрэгцээг тооцож, судалгаа хийсэн байна.
Засгийн газраас 2024 оноос багш мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардаагүй тоогоор 9800 суралцагч хамрагджээ.
Нийт 50 мянга орчим багш ажилладаг салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхой хэмжээнд хангахуйц түвшинд тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжсэн гэж үзсэн тул цаашид багшийн дутагдалтай болон дутагдал үүсэх чиглэлд тэтгэлгийн квотыг төвлөрүүлэхээр болсон байна.