Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит уулзалт өнөөдөр болж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Төсвийн тодотголын төсөлд сайд нарын багцын урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758 тэрбум, хөрөнгө оруулалтын зардлаас 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1.441 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцжээ.
Гэвч хэмнэсэн хөрөнгийг бусад зардалд дахин хуваарилснаар улсын төсвийн зарлага 1.093 их наяд, нэгдсэн төсвийн нийт зарлага 998 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа аж.
Иймээс Эдийн засгийн зөвлөлийн уулзалтад оролцсон судлаачид төсвийн тодотголыг нийт зарлагыг бууруулсан “хумих тодотгол” гэхээс илүүтэй зардлыг дахин хуваарилж, төсвийн нийт зарлагыг тэлсэн төсөл гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Мөн цалин, тэтгэвэр, татаасаар дамжуулан иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах зорилт тавьсан ч бараа, үйлчилгээний нийлүүлэлт зохих хэмжээнд нэмэгдэхгүй тохиолдолд эрэлт өсөж, улмаар инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг судлаачид онцоллоо.
Түүнчлэн төсвийн зарлагын өсөлт, шинээр бий болох тогтмол зардлын санхүүжилтийн тогтвортой байдал болон төсөв, мөнгөний бодлогын уялдааг нарийвчлан үнэлэх шаардлагатай гэж үзжээ.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын багц төслийг наймдугаар сарын 20-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд одоогоор D-Parliament системд “Өргөн баригдсан” шатанд байна.
Эх сурвалж: Нээлттэй Нийгэм Форум