gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.27
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.27
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.27
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэгдүгээр сургуулийн их засварыг хичээлийн шинэ жилээс өмнө дуусгана

М.Ариунзаяа
Нийгэм
3 цаг 12 минутын өмнө
Twitter logo

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн хичээлийн хуучин байрны их засварыг зургаадугаар сарын 25-нд эхлүүлсэн. Тус засварт нийслэлийн төсвөөс 3 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Олон жил ашиглагдсан тус барилгын инженерийн шугам сүлжээ, дотор болон гадна хийц, анги танхим, нийтийн эзэмшлийн хэсгүүдийг шинэчлэх шаардлага үүсчээ. 

Засварын ажлыг “Буяннэмэх интер” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын үндсэн даацын бүтцийг хадгалан үлдээж, инженерийн шугам сүлжээ, цахилгааны дотор монтаж, хана, таазны гипсэн хийц, дотор халаалтын системийг шинэчилж байна.  Мөн барилгын бусад хэсэгт засвар хийхээс гадна гадна фасадын өнгийг сэргээж байгаа аж.

Гүйцэтгэгч компани их засварыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан өчигдөр гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон холбогдох албаныхны хамт тус сургуулийн их засварын явцтай танилцжээ. 

Улаанбаатар хотын Нэгдүгээр бүрэн дунд сургууль 1923 онд байгуулагдсан бөгөөд 1940 онд Маршал Х.Чойбалсаны санаачилгаар одоо ашиглаж буй дөрвөн давхар хичээлийн байрыг барьсан юм. Тус барилга нь Монгол Улсад баригдсан анхны дөрвөн давхар барилга аж.

Мөн тухайн онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тус сургуулийг Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын лаборатори Нэгдүгээр сургууль хэмээн нэрлэсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан