COP17 хурал 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ. Тодруулбал, Нарийн бичгийн дарга нарын газар Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдрийг тэмдэглэнэ.
Хөрсний эрүүл мэнд, тогтвортой хүнсний тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч буй энэхүү өдөр нь COP16-ын үр дүн болон хэрэгжиж буй түншлэлийн үйл ажиллагаанд тулгуурлан UNCCD-ын 2030 он хүртэлх зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэнэ.
Үүнд хөрсний эрүүл мэндийн талаарх улс төрийн амлалтыг ахиулах, тогтвортой хүнсний тогтолцоонд оруулах хөрөнгө оруулалтыг дайчлах, газрын зохистой менежментийн төвд хүмүүсийг тавих, мөн Риогийн конвенцуудын хүрээнд мэдлэг хуваалцах болон бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг багтана.
Энэ өдрийн хэлэлцүүлэг таван үндсэн сэдэвт төвлөрнө. Үүнд:
1) тэсвэртэй хүнсний тогтолцооны суурь болох хөрсний эрүүл мэнд;
2) хөрсний эрүүл мэндийн үнэлгээ, мониторинг болон нотолгоонд суурилсан мэдээллийн тогтолцоо;
3) хүн төвтэй, хүртээмжтэй өртгийн сүлжээ;
4) хөрсний эрүүл мэнд болон хүнсний тогтолцооны өөрчлөлтийг дэмжих санхүүжилт, хөрөнгө оруулалтыг дайчлах;
5) бодлогын уялдаа болон яамд хоорондын зохицуулалт.
Илтгэгчид:
- Андреа Меза Мурильо (UNCCD-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч)
- Баррон Жозеф Орр (UNCCD-ын Ерөнхий эрдэмтэн)
- Лифэн Ли (FAO-ын Газар, усны асуудал хариуцсан хэлтсийн захирал)
- Эмелин Феллус (Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн бизнесийн зөвлөлийн (WBCSD) Хөдөө аж ахуй, хүнс хариуцсан ахлах захирал)
Уулзалтаар хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэнд, газрын тогтвортой менежментийн чиглэлээр гарч буй ахиц дэвшил, түншлэл болон үйл ажиллагааг эрчимжүүлэх боломжуудыг онцлон танилцуулна. Мэргэжилтнүүд хөрстэй холбоотой гол тайлангуудын үр дүн, дүгнэлтээс танилцуулна.
Үүнд Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) гаргасан “Эрүүл хөрсний эдийн засгийн далд хүч тайлан, FAO–UNCCD-ын хамтарсан “Амьд хөрс, үр өгөөжтэй газар нутаг, тэсвэртэй ландшафт: Хөдөө аж ахуйн газар болон хөрсний доройтлоос сэргийлэх, бууруулах, эргүүлэн нөхөн сэргээх удирдамж” (Living Soils, Productive Lands, Resilient Landscapes: Guidance on Avoiding, Reducing and Reversing Agricultural Land and Soil Degradation), мөн“Дэлхийн хөрсний нөөцийн төлөв байдал 2026” (The Status of the World’s Soil Resources 2026)тайлангууд багтана.
Мөн уулзалтаар UNCCD-ын өгсөн чиглэлийн дагуу Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн бизнесийн зөвлөлөөс (WBCSD) боловсруулан танилцуулсан нөхөн сэргээгдэх ландшафтын талаарх уялдаа бүхий бодлогын хөтөлбөрийг онцлон танилцуулна.
Энэхүү хөтөлбөр нь хувийн хэвшлийн зүгээс нийтлэг бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг дэмжих хандлага улам бүр нэгдэж байгааг харуулахын зэрэгцээ газрын доройтлыг нөхөн сэргээх, тогтвортой хүнсний тогтолцоог хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцолж байна.
Иргэний нийгмийн байгууллагуудын (CSO) төлөөлөгчдийн COP17-ын талаарх байр суурь: Иргэний нийгмийн төлөөллийн хэвлэлийн бага хурал
Хэзээ: 14:30
Хаана: Хэвлэлийн бага хурлын танхим
Үйл ажиллагааны хөтөлбөрийн хаалт ба цаашдын чиглэл
Хэзээ: 17:30–19:00
Хаана: Action Dome
Энэхүү хаалтын хуралдаанаар COP17-ын дөрвөн сэдэвчилсэн өдрийн үр дүнг нэгтгэн дүгнэж, Үйл ажиллагааны хөтөлбөрийг олон талт хамтын ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа Зохион байгуулагч орны павильонд хүлээн авалт болно. Тус павильон нь Action Dome-ын хажууд байрлах том улаан гэр юм.
Дагалдах арга хэмжээнүүд: Өдрийн турш зохион байгуулагдах дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, санхүүжилт, ганг тэсвэрлэх чадвар, газар эзэмшил, хөрсний эрүүл мэнд болон газар, усны уялдаа холбооны асуудлыг хэлэлцэнэ.