Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Дарга Б.Батцэцэг Бүгд Найрамдах Кени Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ойн аж ахуйн сайд Дебора Млонго Барасаг 8-р сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа. Сайд Д.Бараса Кени Улсын төлөөлөгчдийн тэргүүнээр COP17-д оролцож байна.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улс НҮБ-ын байгаль орчны салбарын томоохон бага хурлыг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгээс Монгол Улсад үзүүлж буй итгэл, манай улсын олон талт хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, чадавхын илэрхийлэл болохыг онцлов.
Тэрбээр Монгол Улс хүлээн авагч болон бага хурлыг даргалагч улсын хувьд COP17-ын хэлэлцээг нээлттэй, ил тод, хүртээмжтэй, зөвшилцөлд суурилсан уур амьсгалыг өрнүүлж, Талуудын байр суурийг ойртуулан бодитой үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж буйгаа илэрхийллээ.
Сайд Д.Бараса Монгол Улс COP17-ыг даргалж буйд баяр хүргэж, COP17-ын хүрээнд цөлжилт, газрын доройтол, гангийн сорилтыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа, улс орнуудын туршлага солилцоо болон бодит хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.