gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.27
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.27
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.27
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУДАЛГАА: Бизнесийн итгэл сул, зардлын дарамт өсөж байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
Өчигдөр
Twitter logo

Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлөөс бизнесийн орчны бодит нөхцөл байдал, хувийн хэвшлийн хүлээлт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор явуулсан “Бизнес пульс” судалгааны 2026 оны наймдугаар сарын тайланг танилцууллаа.

Судалгааны дүнгээр бизнесийн итгэлийн үзүүлэлт 33.0 (100 онооноос) гарсан нь өнөөгийн нөхцөл болон ирэх 3-6 сарын төлөвт бизнес эрхлэгчдийн итгэх итгэл сул байгааг харуулжээ. 

Бизнесүүдийн хүчин чадлын дундаж ашиглалт 60.3 хувьтай байгаа нь зах зээлийн эрэлт хангалтгүй, одоо байгаа нөөц боломжийг бүрэн ашиглагдахгүй байгааг харууллаа. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүд шинэ хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох шийдвэрт болгоомжтой хандах эрсдэлтэй байна.

Бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж буй дарамтуудаас санхүүжилтийн дарамт 72.3 оноогоор хамгийн өндөр түвшинд үнэлэгдэв. Банкны зээлийн хүү, барьцааны шаардлага болон санхүүжилт авахад тулгардаг хүндрэл нь бизнесийн мөнгөн урсгал төдийгүй хөрөнгө оруулалт, өргөжилт, шинэ бүтээгдэхүүн болон зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарлаж байна. 

Зардлын дарамтын үзүүлэлт 60.5 гарсан бөгөөд түүхий эд, түрээс, цалин хөлс, тээвэр, логистикийн зардлын өсөлт бизнесийн ашигт ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлсөн бөгөөд цаашид нэмэглэх хандлагатай байна. Борлуулалт, эрэлт сул байгаа үед үйл ажиллагааны зардал нэмэгдэж буй нь бизнес эрхлэгчдэд давхар дарамт учруулж буйг онцолжээ. 

Зохицуулалт, захиргааны дарамт 57.9 оноотой байна. Татварын хяналт шалгалт, тайлагналын шаардлага, зөвшөөрөл, лиценз, гааль, хөдөлмөр болон нийгмийн даатгалын хяналттай холбоотой үйл явцыг бизнесүүд мэдэгдэхүйц ачаалал гэж үнэлжээ. Харин төрийн байгууллагатай харилцах ачааллын үзүүлэлт 40.6 гарсан байна.

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг тав хүртэл оноогоор үнэлэхэд:
•    Татварын дарамт 4.04;
•    Хэрэглэгчдийн худалдан авах чадвар, эрэлт сулрах 3.14;
•    Гаалийн бэрхшээл 3.11;
•    Зохицуулалтын тогтворгүй байдал 3.00;
•    Гадаад зах зээлийн хүндрэл 3.00 оноогоор хамгийн түгээмэл байна.

Түүнчлэн санхүүжилтийн хүртээмж, ханшийн савлагаа, авлига, ил тод бус байдал, ажиллах хүчний дутагдал бизнесүүдэд тодорхой дарамт үзүүлж байна.

Судалгааны үр дүн нь бизнесийн идэвхийг сэргээхэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулахаас гадна татвар, гааль, зөвшөөрөл, хяналт шалгалтын орчныг хялбаршуулах, бодлогын тогтвортой бөгөөд урьдчилан таамаглах боломжтой байдлыг хангах шаардлагатайг харууллаа.

Мөн хэрэглэгчдийн худалдан авах чадвар, дотоодын эрэлтийг дэмжих нь хувийн хэвшлийн борлуулалт, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг сэргээхэд чухал ач холбогдолтой байна.

Наймдугаар сарын судалгаанд нийт 122 бизнесийн байгууллага хамрагджээ. Оролцогчдын 75 хувь нь 1-19 ажилтантай жижиг бизнес, 87 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны чиглэлээр 72 хувь нь дотоодын зах зээлд төвлөрдөг бол 25 хувь нь импорт, 3 хувь нь экспортын үйл ажиллагаа эрхэлдэг байна.

“Бизнес пульс” нь Монголын бизнесийн орчны бодит нөхцөл, хүлээлт, зардал болон санхүүжилтийн дарамт, зохицуулалтын ачаалал, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийн төлөвийг сар бүр хэмжих судалгаа юм. 

Эх сурвалж: Ардчилсан намын Эдийн засаг, бизнес, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан