Хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ эцэг, эхийн аль нэг нь орхин явсан тохиолдолд хүүхдийн эмчилгээ, сэргээн засалт, өдөр тутмын асаргаа бүхэлдээ нэг хүний нуруун дээр үлддэг. Ингэснээр хүүхдийн эмчилгээ тасалдах, хөгжлийг нь дэмжих үйлчилгээ доголдох эрсдэл үүсдэг байна.
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг бодитоор хамгаалж, тэднийг ганцаараа асарч буй эцэг, эхийн эрх зүйн хамгаалалт, нийгмийн дэмжлэгийг сайжруулах хуулийн өөрчлөлт шаардлагатай гэж үзжээ.
Санаачилгын хүрээнд эцэг, эх салсан ч хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагыг хэвээр хадгалах, хүүхдийн эмчилгээ, сэргээн засалт, асаргааны хэрэгцээг тогтвортой хангах эрх зүйн зохицуулалт бий болгохыг зорьж байгаа юм.
Энэ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийн тулд УИХ-ын цахим өргөдлийн системээр 100 мянган иргэний гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Санаачлагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах энэхүү өөрчлөлтийг дэмжиж, цахим өргөдөлд нэгдэхийг иргэдэд уриалжээ.