Засгийн газрын өнөөдрийн /2026.08.26/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ургац хураалтын урьдчилсан төлөвийн талаар мэдээллээ.
Тэрбээр “Урьдчилсан байдлаар 550 мянган тонн үр тариа хурааж авахаар байна. Үүнээс 497 мянган тонн нь улаанбуудай, 168 мянган тонн төмс, 220 орчим мянган тонн хүнсний ногоо, 201 мянган тонн малын тэжээл хураана. Ингээд ирэх онд улаанбуудай, төмсийг 100 хувь дотоодоосоо хангана” гэв.
"СҮҮ" ХӨТӨЛБӨРИЙГ ИРЭХ ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад өдөр бүр нэг аяга сүү олгодог “Сүү” хөтөлбөрийг ирэх онд үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тус хөтөлбөрийг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусахаар байсан юм. Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөтөлбөрийг зогсоохгүй, үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед гурван аймгийн 1300 фермерээс сүү худалдан авч байсан бол өнөөдрийн байдлаар 13 аймгийн 2400 малчин, фермерээс сүү авч байна.
ДОРНОД АЙМАГТ ШҮЛХИЙН САТ-1 ХЭВШИЛ БҮРТГЭЛЭЭ
Энэ оны тавдугаар сард баруун аймгийн зарим суманд шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-аас 1.6 сая тун, ОХУ-аас хоёр сая тун вакцин татан авч, баруун таван аймгийн малыг бүрэн дархлаажуулсан. Шуурхай арга хэмжээний үр дүнд шүлхийн дэгдэлтийг зогсоожээ.
Харин наймдугаар сарын 17-нд Дорнод аймгийн Дашбалбар суманд шүлхий өвчний SAT-1 хэвшил дахин бүртгэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан нөөцөд байсан 190 гаруй мянган тун вакциныг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн мал эмнэлгийн байгууллагуудад хуваарилж, дархлаажуулалтыг эхлүүлээд байна.
Мөн 2027 оны есдүгээр сард хийх шүлхийн вакцинжуулалтыг дотоодод савласан вакцинаар хийх зорилт тавьсан талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээллээ.