Засгийн газрын өнөөдрийн /2026.08.26/ хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараа "Шатахууны үнэ дахин нэмэгдэх үү?" гэсэн асуултад АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас тодруулахад, Дэлхийн зах зээлийн үнээс хамаарна. Ний нуугүй хэлэхэд дэлхий даяар шатахуун олдож байвал их юм болоод байна.
Шатахууны үнийн өсөлт ард иргэдэд маш хүнд тусаж байгааг ойлгож байна. Гэвч маш хямралтай нөхцөлд байна. Эргэн тойрны улс орны нөхцөл байдлыг харах хэрэгтэй, бид бүх боломжоороо л хичээж ажиллаж байна. Дотооддоо үйлдвэрлэггүй улс харьцангуй хэвийн түвшинд авч явахыг бид хичээж байна.
150 мянган шоо метр шатахуун урд хилээр дамжуулан авах боломжтой болсон. Энэ бол манай нийт хэрэглээний 60 гаруй хувийг хангана.
сүүлийн дөрөв хоногт орон нутаг руу ачилт нэмэгдэж байна. Шатахуун ачиж Улаанбаатараас Увс аймаг руу өнөөдөр гарсан машин хоёр хоногийн дараа түгээнэ. ОХУ Украин, АНУ Ираны нөхцөл байдал улам хүндэрч байна. Тэгэхээр нийлүүлэлт буурахыг үгүйсгэхгүй. Тиймээс шатахуунаа аль болох хэмнээч гэж ард иргэддээ уриалмаар байна. аль болох бусдадаа хүртээлтэй байх талаас нь бодож үзээч ээ, Улаанбаатарт бол жолооч нар банкаа дүүргээд л гарч байгаа.
Газрын тосны бүх төрлийн бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн гэв.