АНУ эдийн засгийн хоригоо өргөжүүлж Иран улстай худалдаа, санхүүгийн хувьд хамтрагч улс орнуудад хориг тавихаа зарлалаа. БНХАУ уг шийдвэрийг эсэргүүцэн өөрсдийн эрх ашгаа хамгаалахаа мэдэгдэв.
БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь Иран улстай худалдаа, эдийн засгийн хувьд хамтран ажилладаг аж.
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Лин Жиан “Ганц л талыг барьсан, хууль бус гэгдэх уг эдийн засгийн хоригийг Хятад улс эсэргүүцнэ. Бид өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд бүгдийг хийнэ.
Иран болон Хятад улсын худалдаа, наймааг олон улсын хуулийн хүрээнд хийдэг. Иймд энэ худалдаанд гаднаас оролцох ёсгүй” гэв.
Тус хоригийн шинэ заалтуудын талаар АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ даваа гарагт мэдээлсэн бөгөөд Ирантай эдийн засгийн холбоо хамааралтай бүх улс хоригт багтахыг мэдэгдэв.
АНУ уг эдийн засгийн хоригоо Ираны эсрэг хийж буй “хамгийн оновчтой цохилт” гэж дүрсэлжээ. Мөн улс орнууд Ирантай холбоогоо таслахгүй л бол хоригт байсаар байхыг сануулсан байна.
Бээжин АНУ-тай хийсэн худалдааны гэрээг хэдийнэ чангалж, газрын ховор элементийн экспортыг багасгажээ.
Иран улсын Эдийн засаг, санхүүгийн яамнаас уг хоригийн үүсэх нөхцөл байдалд бэлэн байгааг дурдаж, “Бид өөрсдийн төлөвлөгөө, гаргалгааг гаргасан. АНУ ахин нэг удаа ялагдана” гэв.
Эх сурвалж: BBC