Дональд Трамп Ормузын хоолойд байрлах бүх тэсрэх бөмбөгийг АНУ-ын усан цэрэг устгасныг мэдэгдлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаст “Бид тэсрэх бөмбөг тавихыг завдсан бүх хөлөг онгоцыг устгана гэж Иранд мэдэгдсээр байсан” хэмээн нийтэлжээ.
Одоогийн байдлаар Иран улс энэхүү үйлдэлд хариу өгөөгүй байна.
Трамп Ормузын хоолойг АНУ хянаж байгаа гэж үе үе дурддаг. Харин Иран улс хоолойгоор зөвшөөрөлгүй зорчсон бүх хөлөг онгоц руу гал нээхээ мэдэгдсэн.
Мөн АНУ энэ долоо хоногт Ираны эсрэг эдийн засгийн хориг тавих үйл ажиллагаа эхлүүллээ.
Уг үйл ажиллагаа нь Ираны газрын тосны экспортын орлогыг дэлхийн санхүүгийн сүлжээнээс тасалж, санхүүжилтийг зогсооход чиглэжээ.
Дайнаас өмнө дэлхийн газрын тос, шатахууны 20 гаруй хувь уг хоолойгоор дамждаг байв. Ормузын хоолойг хаасан нь дэлхийн эдийн засагт хүндээр тусаад байгаа юм.
Эх сурвалж: BBC